1900 он
Харагдац
Аргын жил дараалал |
---|
1895 · 1896 · 1897 · 1898 1899 — 1900 — 1901 1902 · 1903 · 1904 · 1905 |
Хамаарах арван |
1900-д он |
Хамаарах зуун |
19-р зуун |
(MCM) Аргийн тооллоор Нэгэн мянга есөн зуудугаар оны төмөр туулай жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 900 дахь жил, 19-р зууны 100 дахь жил, 1900-аад он гэж тоолвол эхний жил.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Нэгдүгээр сарын 2 – АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Хей Хятадтай худалдаагаа сэргээх Нээлттэй хаалганы бодлого баримтлах болсоноо зарлалаа.
- Нэгдүгээр сарын 5 – АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн доктор Хенри Роуленд дэлхийн соронзон орны талаарх өөрийн онолоо дэвшүүлжээ.
- Нэгдүгээр сарын 9 – Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн Лацио баг Ром хотноо байгуулагдав.
- Нэгдүгээр сарын 14 – Италийн хөгжмийн зохиолч Жиакомо Пуччинигийн Тоска дуурь Италийн нийслэл Ром хотод олны хүртээл болов.
- Нэгдүгээр сарын 14 – АНУ-ын сенат АНУ-Германы тунхагийг хэлэлцэж, улмаар тунхаг ёсоор Самоагын арлууд АНУ-ын мэдэлд шилжив.
- Нэгдүгээр сарын 28 – Монголын хаан Богд Жавзандамба хутагт Хаант Оросоос зээл хүсэв. Оросын хаант улсын Сангийн яамнаас оруулсан Богд гэгээнд олгох 30 000 рублийн зээлийн баримтан дээр Санкт Петербург хотноо Оросын цагаан хаан өөрийн гараар зөвшөөрсөн цохолт хийж, Монголын шашны тэргүүнд зээл олгохыг зөвшөөрсөн байна. Гэвч маргааш өдөр нь Богд Жавзандамба хаан гэнэт зээлээсээ татгалзжээ.
Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Хоёрдугаар сарын 5 – Их Британи, АНУ-ын хооронд Төв Америкийн усан замын суваг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор Никарагуа улсад суваг байгуулахаар болсон юм.
- Хоёрдугаар сарын 6 – Нидерландын парламент олон улсын арбитрийн шүүхийг Гааг хотноо байгуулахыг хэлэлцэн, зөвшөөрчээ.
- Хоёрдугаар сарын 27 – Германы хөлбөмбөгийн хамгийн амжилттай, агуу түүхтэй ФЦ Байерн баг Мюнхен хотноо байгуулагдав.
- Хоёрдугаар сарын 27 – Их Британийн нийслэл Лондон хотноо Британийн хөдөлмөрийн нам албан ёсоор байгуулагдлаа.
Гуравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Гуравдугаар сарын 5 – АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц Никарагуа болон Коста Рика улсын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор Никарагуа улсад ирэв.
- Гуравдугаар сарын 15 – АНУ мөнгөний алтан стандартанд шилжихээр болжээ.
- Гуравдугаар сарын 16 – Их Британийн археологич Сир Артур Эванс Крет арал дээрх Кноссын ордоны туурийг илрүүлжээ. Үүнээс гурван хоногийн дараа дэлхийд өмнө нь илэрч байгаагүй олдворууд гарч ирсэн юм.
- Гуравдугаар сарын 18 – Нидерландын хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй АФЦ Аякс клуб нийслэл Амстердам хотноо байгуулагдлаа.
- Гуравдугаар сарын 27 – Японы эзлэн түрэмгийллээс сэргийлэх зорилгоор Солонгос, ОХУ-ын тэнгисийн цэрэг эвсчээ.
Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Дөрөвдүгээр сарын 9 – Францын шинжлэх ухааны академи физикч Пол Виллардын гамма туяаг цацаргалтын онолыг нь хүлээн зөвшөөрчээ.
- Дөрөвдүгээр сарын 14 – Парисийн дэлхийн үзэсгэлэн нээгдэв.
- Дөрөвдүгээр сарын 22 – Кусерригийн тулаан: Францын цэргийн хүч Чадыг эзлэн авав. Энэ үеэр Чадын цэргийн жанжин Рабин аль-Зубайр алагджээ.
Тавдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Тавдугаар сарын 14 – Орчин цагийн хоёр дахь удаагийн олимп Францын нийслэл Парис хотод ёслол төгөлдөр эхлэв.
- Тавдугаар сарын 17 – Америкийн зохиолч Франк Баумын Озын гайхамшигт илбэ, шид ном хэвлэгджээ.
- Тавдугаар сарын 18 – Их Британи Тонга аралд эрх мэдлээ тогтоов.
- Тавдугаар сарын 21 – ОХУ Манжуурыг чөлөөлж эзэмшилдээ авав.
- Тавдугаар сарын 22 - Америкийн алдарт "Ассошейтэд Пресс" агентлаг Нью-Йорк хотноо байгуулагджээ.
- Тавдугаар сарын 29 – Чадын нийслэл Ндьяменад Францын командлагч Эмиль Жентиль цэргийн бааз байгуулав.
Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Зургаадугаар сарын 6 – АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли Америкийн Улаан Загалмайн нийгэмлэгийг байгуулах шийдвэрт гарын үсэг зуржээ.
- Зургаадугаар сарын 14 – Германы парламент болох Рейхстагын шийдвэрээр Германы эзэнт гүрний тэнгисийн цэргийг өргөтгөх шийдвэр гаргажээ.
- Зургаадугаар сарын 25 – Хятадын даоист сүмийн ламтан Ванг Юаньлю Дунхуаны бичээсийг илрүүлжээ. Энэ нь 11-р зууны эхэн үед Дунхуан хотд байрлах Могаогын хаданд сийлж үлдээсэн бичээс байсан юм.
- Зургаадугаар сарын 29 – Шведийн эзэн хаан II Оскар Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу шагнал олгож байхаар бодлж, улмаар Нобелийн шагналын хороо, Нобелийн санг байгуулах зарлиг буулгажээ. Улмаар 1901 оноос эхлэн Нобелийн шагналыг олгож байхаар тогтсон юм.
Долоодугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Долоодугаар сарын 1 – Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Франц Фердинанд, Чехийн язгуур угсааны Софи Шотек фон Шотковатай гэрлэв. Тэд дөрвөн хүүхэд төрүүлсэн билээ.
- Долоодугаар сарын 2 – Германы Фридрихшафен хотын Констанс гол дээгүүр дэлхийн анхны зеппелин хөөрөв.
- Долоодугаар сарын 5 – Их Британийн зүүн лондонд байрлах Тамзе голын ажилчны районы хөлбөмбөгийн баг дээр үндэслэн одоогийн Уэст Хем Юнайтед клуб байгуулагджээ.
- Долоодугаар сарын 19 – Францын нийслэл Парис хотын зүүн болон баруун хэсгийг холбосон метроны анхны шугам ашиглалтанд оржээ.
- Долоодугаар сарын 23-25 – Их Британийн нийслэл Лондон хотноо Пан-Африкийн зөвлөгөөн анх удаагаа боллоо.
- Долоодугаар сарын 29 – Италийн эзэн хаан I Умберто тэрс үзэлт Жаетано Брескид хорлогдож, амиа алдав.
- Долоодугаар сарын 31 – Австралийн 44,800 иргэн Австралийг тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрч саналаа өгчээ.
Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Наймдугаар сарын 6 – Алдарт хөгжмийн зохиолч Густаф Малер дөрөвдүгээр симфонио бичиж дуусгажээ.
- Наймдугаар сарын 9 – АНУ-ын Бостон хотноо теннисний Дейвисийн цом анх удаагаа зохион байгуулагдав. Анхны тэмцээнд АНУ-ын шигшээ Британийн шигшээг хожиж түрүүлсэн юм.
- Наймдугаар сарын 21 – Испани-Америкийн дайн дууссанаас хойш анх удаагаа АНУ, Испанийн хооронд харилцаагаа сэргээх гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ.
- Наймдугаар сарын 29 – Италийн хаан Умбертод халдаж, амь насыг нь бүрэлгэсэн Жаетана Брескид бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч ердөө жилийн дараа амиа хорлосон юм.
Есдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Есдүгээр сарын 1 – Герман-Америкийн холбооны компани Эмден хотыг Нью-Йорктой холбосон 7,917 км урт кабелийн шугамыг ашиглалтанд оруулжээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиодол болсон юм.
- Есдүгээр сарын 8 – АНУ-ын Техас мужийн Галвестон хотод хүчтэй хар салхи дэгдэж, 6000 хүн амиа алдан, 38 мянган хүн орох оронгүй болсон юм. Энэ нь АНУ-д тохиосон хамгийн хөнөөлтэй хар салхины нэгээр нэрлэгдсэн билээ.
- Есдүгээр сарын 12 – Шведийн тэнгисийн цэргийн адмирал Фредирик фон Оттер Шведийн хаант улсын ерөнхий сайдаар томилогдов.
- Есдүгээр сарын 22 – Францын түүхэн дэх хамгийн том үдэшлэг зохиогдов. Уг үдэшлэгийг тухайн үеийн ерөнхийлөгч Эмиль Лубе зохион байгуулсан бөгөөд Франц даяарх 22,695 хотын захирагч нэг дор цугларч оройн зоог барьсан байна.
- Еврдүгээр сарын 25 – Их Британийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч улмаар 10-р сарын 1-ний өдөр сонгууль зохион байгуулахаар болжээ.
Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Аравдугаар сарын 1 – Их Британийн Олдхем хотоос 25 настай Уинстон Черчиль Ардын танхимд гишүүнээр сонгогдов. Тэрээр 222 хүний саналаар гишүүн болсон билээ.
- Аравдугаар сарын 12 – АНУ Аугаа америкчуудын алдарын танхимийг байгуулан эхний ээлжний аугаа нэрсийг тодруулав. 100 хүний бүрэлдэхүүнтэй шүүх бүрэлдэхүүн Жорж Вашингтоныг 97 хүний саналаар, Абрахам Линкольн болон Даниел Уэбстер нарыг 96 хүний саналаар сонгожээ.
- Аравдугаар сарын 20 – Японы ерөнхий сайдаар Ито Хиробуми хоёр дахь удаагаа сонгогдов.
Арваннэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Арваннэгдүгээр сарын 3 – Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Нью-Йорк хотын Медисон Скүэр Гарденд автомашины шоу зохион байгуулагдав. Анхны шоунд 70 машин орж, 7000 хүн үзэж сонирхжээ.
- Арваннэгдүгээр сарын 6 – АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Уиллиам МакКинли хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрээр сонгогчдын коллегийн 292 хүний саналаар ерөнхийлөгч болсон юм.
- Арваннэгдүгээр сарын 11 – Пьер де Кубертин 1904 оны олимпийг АНУ-д зохион байгуулна гэдгийг зарлав.
- Арваннэгдүгээр сарын 13 – Данийн зохион бүтээгч Валдемар Поулсен дуу хураах хэрэгсэл зохион бүтээжээ. Тэрээр үүнийг телеграфон гэж нэрлэсэн юм.
- Арваннэгдүгээр сарын 22 – Мерседес компани үйлдвэрлэсэн машинаа анх удаа шалгалтанд оруулав.
Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Арванхоёрдугаар сарын 1 – АНУ Никарагуа улсын хооронд худалдааны гэрээ байгуулав.
- Арванхоёрдугаар сарын 5 – Герман, Австри-Унгар, Итали улсын хооронд хамтын ажиллагаа стратегийн түншлэл болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.
- Арванхоёрдугаар сарын 19 – ОХУ-ын тэнгисийн цэрэг тусгай загварын хөлөг онгоц бүтээх шийдвэр гаргаж, ажилдаа оров.
- Арванхоёрдугаар сарын 30 – 19-р зууны сүүлчийн ням гаригт зохиолч Марк Твейн "Нью-Йорк Херальд" сонинд "19-20-р зуун руу" гэх өгүүллээ нийтлүүлж байжээ.
- Дэлхий даяарх Христийн сүмүүд шинэ зуунтай мэндчилэн хонх цохих ёслол үйлджээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Нэгдүгээр сарын 1 – Италийн нэрт жүжигчин Паола Борбони (1995 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 2 – Японы кино найруулагч Мансаку Итами (1946 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 3 – Францын хөгжмийн зохиолч Морис Жобер (1940 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 4 – Дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Уиллиам Янг (2007 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 5 – Францы зураач Ив Танги (1955 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 6 – Америкийн жүжигчин Жон Синклер (1945 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 8 – Францын улстөрч, хуульч Франсуа де Ментон (1984 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 9 – Америкийн аялагч, зохиолч Ричард Халлибартон (1939 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 10 – Шведийн жүжигчин, найруулагч Жеан Герет (1956 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 11 – Америкийн детектив зохиолч Болден Чейз (1971 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 18 – Хятадын хүүхэлдэй кино бүтээгч Ван Лайминг (1997 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 22 – Германы дуучин, жүжигчин Эрнст Буш (1980 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 24 – Украйны генетикч Теодосий Добжанскы (1975 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 30 – Аргентин гаралтай Британийн жүжигчин Мартита Хант (1969 онд нас барсан)
Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Хоёрдугаар сарын 2 – Польшийн хамгийн урт насалсан хүн Йосеф Ковальски (2013 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 5 – Америкийн улстөрч Адлай Стивенсон (1977 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 11 – Германы философич Ханс-Георг Гадамер (2002 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 12 – ЗХУ-ын маршал Василий Чуйхов (1982 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 22 – Испанийн кино найруулагч Луйз Буниель (1983 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 25 – Машинт театрыг санаачлагч Вольфрам Хирт (1959 онд нас барсан)
Гуравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Гуравдугаар сарын 4 – Америкийн кино найруулагч Херберт Биберман (1971 онд нас барсан)
- Гуравдугаар сарын 12 – Колумбийн ерөнхийлөгч Густаво Рохас Пинилла (1975 онд нас барсан)
- Гуравдугаар сарын 13 – Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Гиоргос Сеферис (1971 онд нас барсан)
- Гуравдугаар сарын 19 – Нобелийн шагналт химич Фредерик Жолио (1958 онд нас барсан)
- Гуравдугаар сарын 23 – Германы философич Эрих Фромм (1980 онд нас барсан)
- Гуравдугаар сарын 29 – Австралийн ерөнхий сайд Жон МакИвен (1980 онд нас барсан)
Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Дөрөвдүгээр сарын 1 – Данийн автомашин жолоодогч Стефани Клаусен (1981 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 3 – Английн математикч Альберт Ингам (1967 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 16 – Оросын зохиолч Полли Адлер (1962 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 21 – Нацистийн Германы улстөрч Ханс Фрицше (1953 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 25 – Нобелийн шагналт физикч Вольфганг Паули (1958 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 26 – Америкийн геофизикч Чарльз Рихтер (1985 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 28 – Францын коммунист хөдөлгөөний удирдагч Морис Торез (1964 онд нас барсан)
Тавдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Тавдугаар сарын 1 – Италийн зохиолч Игнасио Силоне (1978 онд нас барсан)
- Тавдугаар сарын 6 – Хятадын биохимич Женг Ли (2010 онд нас барсан)
- Тавдугаар сарын 27 – Беларусын яруу найрагч Уладжимир Жилка (1933 онд нас барсан)
Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Зургаадугаар сарын 3 – Герман гаралтай Израйлийн геологич Лео Пикард (1997 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 5 – Нобелийн шагналт Унгарын физикч Деннис Габор (1979 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 21 – Хойд Солонгосын генерал, батлан хамгаалахын сайд Чой Ён-Кун (1976 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 30 – Норвегийн аж үйлдвэрч Альф Ихлен (2006 онд нас барсан)
Долоодугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Долоодугаар сарын 4 – Францын яруу найрагч (1945 онд нас барсан)
- Долоодугаар сарын 6 – Америкийн зохиолч Фредерика Сагор Маас (2012 онд нас барсан)
- Долоодугаар сарын 29 – Нобелийн шагналт Шведийн зохиолч Эйвинд Жонсон (1976 онд нас барсан)
Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Наймдугаар сарын 3 – Америкийн сэтгүүлч Эрни Пайль (1945 онд нас барсан)
- Наймдугаар сарын 4 – Их Британийн хатан хаан II Элизабетийн эх Элизабет Бауэс-Лион (2002 онд нас барсан)
- Наймдугаар сарын 11 – Оросын хөгжмийн зохиолч Александер Мосолов (1973 онд нас барсан)
- Наймдугаар сарын 25 – Нобелийн шагналт Германы биохимич Ханс Адольф Кребс (1981 онд нас барсан)
Есдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Есдүгээр сарын 3 – Финландын ерөнхийлөгч Урхо Кекконен (1986 онд нас барсан)
- Есдүгээр сарын 11 – Английн хөлбөмбөгч Жимми Брайн (1971 онд нас барсан)
- Есдүгээр сарын 22 – Америкийн химийн инженер Пол Хью Эммет (1985 онд нас барсан)
- Есдүгээр сарын 29 – Мексикийн ерөнхийлөгч Мигель Алеман Валдес (1983 онд нас барсан)
Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Аравдугаар сарын 7 – Нацистийн Германы генерал, "СС"-ийн тэргүүн Хайнрих Гиммлер (1945 онд нас барсан)
- Аравдугаар сарын 10 – Америкийн нэрт жүжигчин Хелен Хейс (1993 онд нас барсан)
- Аравдугаар сарын 17 – Америкийн жүжигчин Жеан Артур (1991 онд нас барсан)
- Аравдугаар сарын 30 – Нобелийн шагналт Финландын биохимич Рагнар Гранит (1991 онд нас барсан)
Арваннэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Арваннэгдүгээр сарын 4 – Румын улсын коммунист тэмцэгч Лукретиу Патрашкану (1954 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 5 – Америкийн улстөрч Мартин Дайс Жр (1972 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 8 – "Салхинд туугдагсад" зохиолоороо алдаршсан Америкийн зохиолч Маргарет Митчел (1949 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 14 – Америкийн хөгжмийн зохиолч Аарон Копланд (1990 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 25 – Нацистийн Германы генерал Рудольф Хос (1947 онд нас барсан)
Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Арванхоёрдугаар сарын 3 – Нобелийн шагналт Австрийн химич Ричард Кун (1967 онд нас барсан)
- Арванхоёрдугаар сарын 6 – Америкийн нэрт жүжигчин Агнес Моорхед (1974 онд нас барсан)
- Арванхоёрдугаар сарын 10 – Австралийн улстөрч Доминик Коста (1976 онд нас барсан)
- Арванхоёрдугаар сарын 25 – Польшийн математикч Антоний Зигмунд (1992 онд нас барсан)
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Нэгээс Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Нэгдүгээр сарын 5 – АНУ-ын Армийн генерал Уиллиам А.Хаммонд (1828 онд төрсөн)
- Нэгдүгээр сарын 20 – Английн зохиолч, шүүмжлэгч Жон Раскин (1819 онд төрсөн)
- Хоёрдугаар сарын 18 – Америкийн улстөрч Клинтон Мерриам (1824 онд төрсөн)
- Хоёрдугаар сарын 23 – Британийн архитекторч Уиллиам Баттерфильд (1814 онд төрсөн)
- Гуравдугаар сарын 6 – Германы зохион бүтээгч Готтлеб Даймлер (1834 онд төрсөн)
- Гуравдугаар сарын 29 – Техасын төмөрзамын сүлжээг үндэслэгч Сайрус К.Холлидей (1826 онд төрсөн)
- Дөрөвдүгээр сарын 5 – Османы цэргийн жанжин Осман Нури Паша (1832 онд төрсөн)
- Дөрөвдүгээр сарын 19 – Австралийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Жеймс Доусон (1806 онд төрсөн)
- Тавдугаар сарын 1 – Унгарын зураач Михалий Мункаши (1844 онд төрсөн)
- Тавдугаар сарын 9 – Данийн зохиолч Карит Этлар (1816 онд төрсөн)
- Зургаадугаар сарын 3 – Английн аялагч, зохиолч Мери Кингсли (1862 онд төрсөн)
- Зургаадугаар сарын 19 – Баденийн гүнж Йосефине (1813 онд төрсөн)
Долоогоос Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Долоодугаар сарын 8 – Америкийн нийгмийн зүтгэлтэн Хенри Д.Когсуэль (1820 онд төрсөн)
- Долоодугаар сарын 29 – Италийн хаан I Умберто (1844 онд төрсөн)
- Наймдугаар сарын 12 – Австрийн шатарчин, анхны дэлхийн аварга Вилгельм Стайниц (1836 онд төрсөн)
- Наймдугаар сарын 23 – Японы ерөнхий сайд Курода Киотака (1840 онд төрсөн)
- Наймдугаар сарын 25 – Германы философич, зохиолч Фридрих Ницше (1844 онд төрсөн)
- Есдүгээр сарын 29 – Америкийн улстөрч Самуэль Фентон Кери (1814 онд төрсөн)
- Аравдугаар сарын 15 – Чехийн хөгжмийн зохиолч Жденек Фибич (1850 онд төрсөн)
- Аравдугаар сарын 20 – Америкийн зохиолч Чарльз Дадли Уорнер (1829 онд төрсөн)
- Арваннэгдүгээр сарын 22 – Английн хөгжмийн зохиолч Сир Артур Салливан (1842 онд төрсөн)
- Арваннэгдүгээр сарын 30 – Ирландын зохиолч Оскар Уайльд (1854 онд төрсөн)
- Арванхоёрдугаар сарын 4 – Колумби улсын 11 дэх ерөнхийлөгч Акилео Парра (1825 онд төрсөн)
- Арванхоёрдугаар сарын 21 – Пруссийн фильд маршалл Леонхард Граф вон Блюментал (1810 онд төрсөн)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: 1900 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан