Jump to content

1910 оны Япон-Солонгосын гэрээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1910 оны Япон-Солонгосын гэрээ

1910 оны Япон-Солонгосын гэрээ буюу Япон Солонгосыг нэгтгэх гэрээ (Солонгос: 한일병합조약, Япон: 韓国併合ニ関スル条約, Англи: Japan–Korea Treaty of 1910) - Японы эзэнт гүрэн болон Солонгосын эзэнт гүрний төлөөлөгчид 1910 оны 8-р сарын 22-нд байгуулсан гэрээ юм. Өмнөх 1905 оны Япон-Солонгосын гэрээ (Солонгос Японы ивээлд орсон) болон 1907 оны Япон-Солонгосын гэрээ (Солонгос дотоод хэргийн захиргаанаас хасагдсан)-ний дараа Япон улс Солонгосыг албан ёсоор эрхшээлдээ оруулсан тухай гэрээ юм.

Японы тоймчид солонгосчууд Японы эзэнт гүрэнд амархан уусах болно гэж таамаглаж байсан.

Энэхүү гэрээг 1910 оны 8-р сарын 29-нд олон нийтэд зарлан тунхаглаж (мөн хүчин төгөлдөр болсон), Солонгост Японы ноёрхлын үеийг албан ёсоор эхлүүлсэн юм. Гэрээ нь 8 зүйлтэй байсан бөгөөд эхнийх нь: "Солонгосын эзэн хаан Солонгосын бүх нутаг дэвсгэр дэх бүрэн эрхийг Японы эзэн хаанд бүрмөсөн шилжүүлж байна" гэсэн байжээ.

Сүүлд 1965 онд Өмнөд Солонгос, Японы хоорондох Үндсэн харилцааны гэрээгээр энэхүү гэрээ "аль хэдийн хүчингүй болсон" болохыг баталсан байна.