1956 оны Унгарын бослого
Энэ өгүүллийг 1956 оны Унгарын хувьсгал өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |

1956 оны Унгарын бослого (1956 оны 10-р сарын 23-наас 11-р сарын 11-ний ххоронд болсон) орчин үеийн Унгарт 1956 оны Хувьсгал (унгар. 1956-os forradalom) бөгөөд Унгарын тусгаар тогтнолын төлөө дайн гэдэг — 1956 оны 10-11-р сард Бүгд найрамдах Унгар Ард Улсад Зөвлөлтийн талыг баримтлагч Сталинист дэглэмийн эсрэг гарсан зэвсэгт бослогыг Зөвлөлтийн цэргүүд дарсан гэж үздэг юм. Барууны болон Унгарын түүхчид үүнийг "хувьсгал" гэж нэрлэдэг бол Зөвлөлтийн албан ёсны түүх судлал үүнийг "хувьсгал фашист бослого" гэж нэрлэдэг. Зөвлөлтийн түүх судлал, сэтгүүл зүй үүнийг "фашист бослого" гэж нэрлэдэг байв. Зөвлөлтийн түүх судлалын дагуу үүнийг "барууны төлөөлөгчид" бэлтгэж, "коммунист засгийн газар"-ын эсрэг чиглүүлсэн гэж үздэг байжээ.
Хувьсгалын эхний үе шат (10-р сарын 23 - 11-р сарын 3) нь босогчдын ялалт, гал зогсоох, энхийн хэлэлцээр хийх, Зөвлөлтийн зүгээс Унгарын шаардлагын хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрөх, ялагдсан Зөвлөлтийн цэргүүдийн үлдэгдлийг гаргах зэргээр өндөрлөсөн байна. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн цэргийн нэмэлт хүчийг Унгарын хил дээр нууцаар бөөгнөрүүлж, Унгарт олон улсын бодит дэмжлэг байхгүй үед Зөвлөлтийн хоёр дахь довтолгоо (11-р сарын 4 - 11-р сарын 12) эхэлж, тус улсыг бүрэн эзэлсэн юм.
Хувьсгалт үйл явдлыг дарсны дараа Зөвлөлтийн удирдлага эдийн засгийг хэсэгчлэн либералчлах бодлого баримталж байсан Янош Кадарыг Бүгд Найрамдах Унгар Ард Улсын тэргүүнээр томилсон. Юрий Андропов Унгарт Зөвлөлтийн шууд хяналтыг хадгалахын тулд Унгарт нэг жил ажилласан.
Унгар руу нэвтрэн орсон Зөвлөлтийн цэргүүд
[засварлах | кодоор засварлах]| Ажиллагаа | Нууц нэршил, цэргийн тоо | Орсон он, сар, өдөр | Дүн |
|---|---|---|---|
| Зөвлөлтийн цэргүүдийн анхны нэвтрэлт | «"Давалгаа" операц»- 5 дивиз, 31,5 мянган цэрэг офицерууд; /
орос. "Волна" |
10-р сарын 23-наас 24-нд шилжих шөнө | 10-р сарын 27 гэхэд гаргасан. |
| Зөвлөлтийн цэргүүдийн хоёр дахь нэвтрэлт | ил болоогүй | 10 сарын 28-ны өдөр | Хэлэлцээний үр дүнд хэсэгчилэн гаргасан. |
| Зөвлөлтийн цэргүүдийн гурав дахь нэвтрэлт | «"Салхин шуурга" операц»- 17 дивиз, 60 мянган цэрэг, офицерууд/
орос. "Вихрь" |
11-р сарын 3-наас 4-нд шилжих шөнө | Бослогыг дарсан, улсыг эзлэн авсан. |
Талуудын амссан хохирол
[засварлах | кодоор засварлах]Статистик мэдээллээр 1956 оны 10-р сарын 23-наас 12-р сарын 31-ний хооронд болсон бослого, тулалдаантай холбогдуулан Унгарын 2652 босогч, 348 энгийн иргэн амь үрэгдэж, 19226 хүн шархаджээ.
Унгарын орчин үеийн мэдээллээр босогчдын талд хохирогчдын дийлэнх нь ажилчид -46.4%, цэргийн болон цагдаагийн албан хаагчид 16.3%, сэхээтнүүд -9.4%, оюутнууд - 7.4%, тариачид, гар урчууд, тэтгэвэр авагчид болон бусад нийгэм-мэргэжлийн бүлгүүд - 6.6% байсан бол 44% нь 25-аас доош насныхан байсан гэжээ.
Албан ёсны мэдээллээр Зөвлөлтийн армийн хохирол 669 хүн алагдаж, 51 хүн сураггүй алга болж, 1251 хүн шархаджээ.
Унгарын ардын армийн хохирол албан ёсны мэдээгээр 53 хүн алагдаж, 289 хүн шархаджээ.