1992 оны Улсын Их Хурлын сонгууль
| ||||||||||||||||||||||||||||||
Улсын Их Хурлын бүх 76 суудал 39 суудал олонх болохын тулд хэрэгтэй | ||||||||||||||||||||||||||||||
| Ирц | 95.60% (▼ 2.29%) | |||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Суудал авсан намуудыг жагсаав. Бүрэн үн дүнг доор харна уу.
| ||||||||||||||||||||||||||||||
1992 оны Улсын Их Хурлын сонгууль нь Монгол Улсад 1992 оны 6-р сарын 28-нд явагдсан. Уг сонгууль нь УИХ-ын анхны сонгууль байсан. Сонгуулийн томсгосон 26 тойрогт 10 улс төрийн намаас болон бие даагч нийлээд 293 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Анхны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 95.6 % оролцож байсан юм.[1]
Улсын Бага хурлын "Монгол Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай" № 19 тогтоол 1992 оны 4-р сарын 10-нд гарч Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6-р сарын 28-ны өдөр явуулахаар шийдвэрлээд 1992 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.[1]
Улсын Их Хурлыг сонгох анхны сонгуулийн мажоритар системээр, 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж Монгол Ардын Хувьсгалт Нам 70, Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Нэгдсэн Намын “Ардчилсан холбоо” эвсэл 4, Монголын Социал-Демократ Нам 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авсан. Сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д 7-р сарын 2-нд Сонгуулийн Ерөнхий Хороо танилцуулсан.[2]
Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан МАХН-аас Улсын Их Хурлын даргаар Нацагийн Багабандийг, дэд даргаар Жамбын Гомбожавыг сонгожээ. Өмнөх 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүдээс 15 хүнийг энэхүү анхны УИХ-д улираан сонгосон түүхтэй.
Сонгуулийн явц
[засварлах | кодоор засварлах]Сонгуулийн 26 тойргийн 357 салбар хороо, 1569 хэсэгт нийт 16,5 мянган хүн ажилласан.[1]
Сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлахаар АНУ, ОХУ, Япон, Герман, Франц, Испани, Унгар зэрэг 7 орны 23 ажиглагч, 10 улсаас 47 сурвалжлагч хүрэлцэн ирж Улаанбаатар, Төв, Хэнтий, Дарханы тойрог, хэсгүүдээр явж ажиллажээ.[1]
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]Сонгуулийн 26 тойргоос 76 хүн сонгогдсоны дотор МАХН-аас нэр дэвшсэн 70, МоАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн 4, МСДН-аас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигчдээс 1 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.[1]
| Нам | Санал | % | Суудал | +/– | |
|---|---|---|---|---|---|
| Монгол Ардын Хувьсгалт Нам | 1,724,627 | 57.06 | 70 | –273 | |
| МоАН–МҮДН–НН-ын эвсэл | 528,456 | 17.48 | 4 | –19 | |
| Монголын Социал-Демократ Нам | 304,578 | 10.08 | 1 | –3 | |
| Монголын Сэргэн Мандлын Нам | 114,343 | 3.78 | 0 | Шинэ | |
| Монголын Тусгаар Тогтнолын Нам | 63,744 | 2.11 | 0 | Шинэ | |
| Монголын Хөрөнгөтний Нам | 60,207 | 1.99 | 0 | Шинэ | |
| Монголын Малчин Тариачны Нэгдмэл Нам | 56,085 | 1.86 | 0 | Шинэ | |
| Монголын Хувийн Өмчтөний Нэгдсэн Нам | 42,863 | 1.42 | 0 | Шинэ | |
| Монголын Шашинтны Ардчилсан Нам–Монгол Ардын Намын эвсэл | 23,974 | 0.79 | 0 | Шинэ | |
| Монголын Ногоон Нам | 17,790 | 0.59 | 0 | 0 | |
| Бие даагчид | 85,674 | 2.83 | 1 | –50 | |
| Нийт | 3,022,341 | 100.00 | 76 | –354 | |
| Хүчинтэй санал | 974,219 | 93.91 | |||
| Хүчингүй/хоосон санал | 63,168 | 6.09 | |||
| Нийт санал | 1,037,387 | 100.00 | |||
| Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 1,085,099 | 95.60 | |||
| Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо[2] | |||||
Үр дагавар
[засварлах | кодоор засварлах]1992 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Улсын Их Хурлын чуулганы товыг зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээсэн. Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын даргаар УИХ-ын гишүүн Нацагийн Багабандийг (МАХН) сонгосон юм.[1] Монгол Улсын ерөнхий сайдаар Пунцагийн Жасрайг (МАХН) сонгосон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 4 5 6 "Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ". tovch.mn. 2022-06-29. Татаж авсан: 2026-05-10.
- 1 2 "Монгол улсын их хурлын сонгуулийн дүн" (PDF), Сонгуулийн Ерөнхий Хороо, Улаанбаатар, х. 16–41, 2022, Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-06-23, Татаж авсан: 2026-05-05