Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
| Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн | |
| Бүтэн нэр | FIFA World Cup |
| Товчлол | WM |
| Холбоо | ФИФА |
| Анхны тоглолт | 1930 |
| Баг | 32 (Endrunde, seit 1998) |
| Тэмцээний горим | Тойргийн систем (1 группэд 4-н баг бүхий 8-н групп) Хасагдах систем (шөвгийн наймаас) |
| Цолоо хамгаалагч | |
| Хамгийн олон түрүүлсэн | |
| Хамгийн олон оролцогч | |
| Мэргэн бууч | |
| Цахим хуудас | www.fifa.com |
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ХБДАШТ) (Англи: FIFA World Cup) нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг хөлбөмбөгийн эрэгтэй насанд хүрэгчдийн дэлхийн аварга баг шалгаруулах цомын тэмцээн юм. 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч, дөрвөн жил тутамд зохиогдсоор ирсэн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Герман Аргентиныг ялж одоо цагийн аваргаар тодорсон.
Өнөөгийн журмаар сарын турш зохион байгуулагч оронд 32 орны шигшээ баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид дэлхий даяар шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оны тэмцээнийг 715.1 сая орчим хүн үзжээ. [1]
19 тэмцээн болсноос найман баг аварга болж байв. Бразил нь бүх тэмцээнд оролцож байсан бөгөөд 5 удаа буюу хамгийн олон удаа түрүүлж байжээ. 2006 онд Герман улсад болсон тэмцээнээр Итали улс шигшээд Франц улсыг ялж 4 дэх түрүүгээ авчээ. 2010 оны ДАШТ нь 6 сарын 11-ээс 7 сарын 11 хүртэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохиогдож, Испанийн баг Нидерландын багийг ялж анхны түрүүгээ авсан түүхэн үйл явдал тохиосон билээ. 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан.
Сүүлд Катар улсад 2022 оны 11-р сарын 20-ноос 12-р сарын 18-ны өдрүүдэд болж Аргентины шигшээ баг аварга болсон.
Тэмцээнүүдийн хураангуй
[засварлах | кодоор засварлах]- Түлхүүр
- н.ц.д.: нэмэлт цагийн дараа үр дүн/хожсон тоглолт
- т.ц.: торгуулийн цохилтоор хожсон тоглолт
Улсуудын амжилт
[засварлах | кодоор засварлах]
| Шигшээ | Аварга болсон тоо | Хоёрдугаар байр |
|---|---|---|
| 5 (1958, 1962, 1970, 1994, 2002) | 2 (1950*, 1998) | |
| 4 (1954, 1974*, 1990, 2014) | 4 (1966, 1982, 1986, 2002) | |
| 4 (1934*, 1938, 1982, 2006) | 2 (1970, 1994) | |
| 3 (1978*, 1986, 2022) | 3 (1930, 1990, 2014) | |
| 2 (1998*, 2018) | 2 (2006, 2022) | |
| 2 (1930, 1950) | – | |
| 1 (1966*) | – | |
| 1 (2010) | – | |
| – | 3 (1974, 1978, 2010) | |
| – | 2 (1938, 1954) | |
| – | 2 (1934, 1962) | |
| – | 1 (1958*) | |
| – | 1 (2018) |
- * = зохион байгуулагч орон
- ^ = 1954, 1990 онуудад Баруун Герман улс түрүүлснийг оруулан тооцсон
- # = 2 буюу хэд хэдэн орон болж бутарсан
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1930 онд гуравдугаар байрны төлөөх албан ёсны тоглолт болоогүй. ФИФА нь тэмцээнд оролцсон ерөнхий байдлаар нь АНУ-ыг гуравт, Югославыг дөрөвт жагсаадаг.[2]
- 1 2 1950 онд албан ёсны шигшээ тоглолт болоогүй. Тэмцээний аваргыг сүүлд үлдсэн 4 баг (Уругвай, Бразил, Швед, Испани) хоорондоо тойргоор өрсөлдөж тодруулсан. Уругвай улс Бразилыг 2-1 -ээр ялсан тоглолт нь харин энэ тэмцээний шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. Мөн Шведийн ялалт нь гуравдугаар байрын эзнийг тодруулахад шийдвэрлэх үүргийг гүйцэтгэжээ.[3][4]
- ↑ Зуун жилийн ойн тоглолтыг зохион байгуулагч:
Аргентин
Парагвай
Уругвай
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 2006 FIFA World Cup broadcast wider, longer and farther than ever before, FIFA.com. Retrieved on September 16, 2008.
- ↑ "1930 FIFA World Cup Uruguay". FIFA.com. Fédération Internationale de Football Association. Архивласан огноо 2021-06-23. Татаж авсан: 2026-03-24.
- ↑ "1950 FIFA World Cup". FIFA.com. Fédération Internationale de Football Association. Эх хувилбараас архивласан: 2013-12-20. Татаж авсан: 2026-03-24.
- ↑ "FIFA World Cup Finals since 1930" (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. Эх хувилбараас (PDF) архивласан: 2007-11-29. Татаж авсан: 2026-03-24.