Jump to content

1996 оны Улсын Их Хурлын сонгууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1996 оны Улсын Их Хурлын сонгууль
Монгол
← 1992 1996 оны 6 сарын 30 2000 →

Улсын Их Хурлын бүх 76 суудал
39 суудал олонх болохын тулд хэрэгтэй
Ирц92.15% (▼ 3.45%)
НамДарга % Суудал +/–
Ардчилсан Холбоо Цахиагийн Элбэгдорж 47.24 50 Шинэ
МАХН Бүдрагчаагийн
Даш-Ёндон
40.64 25 −45
МУНН Очирбатын Дашбалбар 1.8 1 Шинэ
Суудал авсан намуудыг жагсаав. Бүрэн үн дүнг доор харна уу.
Ялсан тойргууд
  МАХН   Ардчилсан Холбоо   МУНН
Сонгуулийн өмнөх Ерөнхий Сайд Сонгогдсон Ерөнхий Сайд
Пунцагийн Жасрай
МАХН
Мэндсайханы Энхсайхан
Ардчилсан Холбоо

1996 оны Улсын Их Хурлын сонгууль нь 1996 оны 6-р сарын 30-ны өдөр явагдсан. Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4-р сарын 8-ны өдрийн 16 тоот тогтоолоор Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг 6-р сарын 30-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг нэг мандат бүхий 76 тойргоор явуулж, сонгуулийн дүнд МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдав. Шинэ Ерөнхий сайдаар М.Энхсайхан (АХ эвсэл), УИХ-ын даргаар Р.Гончигдорж (АХ эвсэл) сонгогдсон байна. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт огцом эргэлт болсон билээ.

1996 оны УИХ-ын сонгуулийн ирц өмнөх 1992 оны сонгуулиас 3% буурч, 92,15%-тай байжээ.

1996 оны сонгуульд 76 тойрогт нийт 302 нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий Хороод бүртгүүлсэн. Үүнээс 35 нь бие дааж, 267 нь нам эвслээс нэр дэвшсэн.

Нам эвсэл Тойрог
Монгол Ардын Хувьсгалт Нам 76
Ардчилсан Холбоо
(Монголын Үндэсний Ардчилсан Нам–Монголын Социал Демократ Нам–Монголын Ногоон Нам–Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам)
74
Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам 32
"Ардчилсан төр" эвсэл
(Монголын Ардчилсан Социалист Нам–Монгол Ардын Нам)
42
Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 17
Монголын Хөрөнгөтний Нам 24
Монголын Ажилчны Нам 2
Бие даагч 35
Нийт 302
Party or allianceСанал%Суудал+/–
Ардчилсан ХолбооМонголын Үндэсний Ардчилсан Нам475,33047.2434Шинэ
Монголын Социал Демократ Нам13+12
Монголын Ногоон Нам00
Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам0Шинэ
Нам бус3+3
Нийт475,33047.2450Шинэ
Монгол Ардын Хувьсгалт Нам408,92940.6425–45
"Ардчилсан Төр" эвсэлМонголын Ардчилсан Социалист Нам31,4133.120Шинэ
Монгол Ардын Нам00
Нийт31,4133.120Шинэ
Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам22,5872.240Шинэ
Монголын Уламжлалын Нэгдсэн Нам18,1351.801Шинэ
Монголын Хөрөнгөтний Нам17,5611.7500
Монголын Ажилчны Нам1,2110.120Шинэ
Бие даагч31,0973.090–1
Нийт1,006,263100.00760
Хүчинтэй санал1,010,19395.55
Хүчингүй/хоосон санал47,0084.45
Нийт санал1,057,201100.00
Бүртгэгдсэн сонгогчид/ирц1,147,26892.15
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо[1]
  1. ↑ "Монгол улсын их хурлын сонгуулийн дүн" (PDF), Сонгуулийн Ерөнхий Хороо, Улаанбаатар, х. 56–84, 2022, Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-06-23, Татаж авсан: 2026-05-05