Jump to content

1 сарын 14

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 14 нь Григорийн тооллоор жилийн 14 дахь өдөр юм. Энэ өдрөөс хойш жил дуусахад 351 хоног үлдэнэ. Христийн олон урсгалын сахилын дурсгалт өдөр бол Узбекистан улс "Эх орноо батлан хамгаалагчдын өдөр" болгон тэмдэглэдэг. Тайланд улс энэ өдрийг ойн сангаа хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1301 Унгарын хаан III Эндрю таалал төгсөж, Арпадын угсааны хаанчлал эцэс болов.
  • 1539 Испани улс Кубыг эзлэн түрэмгийлэв.
  • 1761 Афган-Энэтхэгийн дунд өрнөсөн Панипатын гурав дахь тулаан эхлэв.
  • 1784 Америкийн иргэний дайн: АНУ-ын Конгресс Их Британийн хамт Парисын тунхагт гарын үсэг зурав.
  • 1822 Грекийн эрх чөлөөний дайн: Грекийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Теодорос Колокотронис Акрокоринтийн нуруунд Османы эзэнт гүрний Деметриос Ипсилантистай тулалджээ.
  • 1858 Италийн эзэн хаан III Наполеоны амь насанд халдахыг завдав.
  • 1921 Монголын нэрт жанжин Д.Сүхбаатар Хүдэр харуулын газар орчимд жирийн ардуудыг "Ардын журамт цэрэг"-т элсүүлэх ажлыг удирдан, ухуулж явжээ.
  • 1938 Антарктид дахь нэгэн газар нутгийг Норвегичууд эзэлж, улмаар Хатан Маудын нутаг хэмээн нэрийджээ.
  • 1943 Дэлхийн хоёрдугаар дайн: Япон эзэнт гүрэн "Ке ажиллагаа"-г эхлүүлэв.
  • 1943 Дэлхийн хоёрдугаар дайн: Касабланкагийн хуралд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль нар дайны стратеги, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар санал солилцжээ.
  • 1952 Америкийн NBC сувгаар олон жил цацагдсан "Өнөөдөр" өглөөний мэдээллийн хөтөлбөрийг Дейв Гарровей эхлүүлсэн байна.
  • 1953 Югославын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Иосип Броз Тито тангараг өргөжээ.
  • 1954 Америкийн "Хадсон Мотор" болон "Неш-Калвинатор" компаниуд нэгдэж, "Американ Моторс" компанийг байгуулав.
  • 1960 Австралийн нөөцийн банк буюу төв банк байгуулагджээ.
  • 1972 Данийн хаан ширээнд хатан хаан II Маргарет суув. Тус улс 1412 оноос хойш анхны хатан хаанаа өлгийдөн авсан юм.
  • 1973 Алдарт дуучин Элвис Преслигийн тоглолтыг телевизээр шууд дамжуулсан нь нэг уран бүтээлчийн тоглолтыг хамгийн их хүн үзсэн нэвтрүүлэг болж телевизийн урлагийн түүхэнд бичигджээ.
  • 1993 Польшийн түүхэнд энх цагт болсон хамгийн хөнөөлтэй осол болов. Польшийн тэнгисийн цэргийн "Йан Хевелойц" хөлөг Рюгений ойролцоо осолдож, хөлгийн бүх 55 гишүүн амиа алджээ.
  • 2004 Гүрж улс одоогийн "таван загалмай" бүхий далбааг хэрэглэхээр баталжээ. Энэ нь тус улсын түүхэнд 500 жил мандуулсан далбааг өөрчилсөн тохиолдол болсон юм.
  • 2010 Йемений Засгийн газар Аль-Каида террорист бүлэглэлийн эсрэг дайн зарлаж байгаагаа мэдэгдлээ.
  • 2011 Арабын хавар: Тунисийн ард иргэд засаглалаа эсэргүүцэж бослого гаргасны дараа тус улсын Ерөнхийлөгч Зине Эль Абидин Бен Али эх орноосоо дүрвэж, Саудын Араб улсад ирэв.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • МЭӨ 83 Ромын цэргийн жанжин, нэрт улстөрч Марк Антони (МЭӨ 30 онд нас барсан)
  • 1131 Данийн эзэн Хаан I Валдемар (1182 онд нас барсан)
  • 1507 Португалийн Хатан Катерин (1578 онд нас барсан)
  • 1702 Японы эзэн Хаан Накамидако (1737 онд нас барсан)
  • 1798 Нидерландын гурав дахь Ерөнхий сайд, түүхч Йохан Рудольф Торбек (1872 онд нас барсан)
  • 1824 Оросын нэрт шүүмжлэгч Владимир Стасов (1906 онд нас барсан)
  • 1856 Австралийн алдарт "Буллетин" сонинг үндэслэгч, сэтгүүлч Ж.Ф.Арчибалд (1919 онд нас барсан)
  • 1861 Османы Султан VI Мехмед (1926 онд нас барсан)
  • 1863 Португалийн 10 дахь Ерөнхийлөгч, генерал Мануэль де Оливиера Гомеш да Кошта (1929 онд нас барсан)
  • 1875 Нобелийн шагналт Францын физикч Альберт Швайтцер (1965 онд нас барсан)
  • 1886 "Дулитл эмч" номын зохиолч, яруу найрагч Хью Лофтинг (1947 онд нас барсан)
  • 1899 НҮБ-ын Ерөнхий ассемблейн Ерөнхийлөгч Карлос П.Ромуло (1985 онд нас барсан)
  • 1905 Японы 67 дахь Ерөнхий сайд Фүкүда Такэо (1995 онд нас барсан)
  • 1911 "Арбатын хүүхдүүд" романы зохиолч Анатолий Рыбаков (1998 онд нас барсан)
  • 1919 Италийн 41 дэх Ерөнхий сайд Жиулио Андреотти (2013 онд нас барсан)
  • 1938 Японы 79 дэх Ерөнхий сайд, сэтгүүлч Хосокава Морихиро
  • 1941 Словени улсын анхны Ерөнхийлөгч Милан Куцан
  • 1942 Олимпын наадмын дугуйн төрөлд алтан медаль хүртсэн, Нидерландын тамирчин Гербен Карстенс
  • 1949 "Оддын дайн", "Индиано Жонес: Загалмайтны сүүлчийн аян дайн" зэрэг киноны найруулагч Лоуренс Касдан
  • 1952 Румынь улсын 60 дахь ерөнхий сайд Чалин Попеску-Таричиану
  • 1963 "Эрин Брокович", "Өүшний 11", "Кафка" зэрэг киноны найруулагч Стивен Содерберг
  • 1968 Алдарт реппэр ЛЛ Күүл Жей
  • 1986 Английн "Кристал Палас" клубийн тоглогч Йоан Кабае
  • 1990 Туялзуур сэлэмний төрөлд олимпын аварга болсон Унгарын тамирчин Арон Шилаги

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1163 Унгарын хаан II Ладислав (1131 онд төрсөн)
  • 1742 Английн одон оронч, математикч Эдмонд Хейли (1656 онд төрсөн)
  • 1766 Данийн эзэн хаан V Фредерик (1723 онд төрсөн)
  • 1786 АНУ-ын Нью-Хемпшир мужийн анхны амбан захирагч Мешеч Уийр (1713 онд төрсөн)
  • 1920 Америкийн автомашин үйлдвэрлэгч "Додж" компанийг үүсгэн байгуулагч Жон Френцис Додж (1864 онд төрсөн)
  • 1957 Оскарын шагналт, нэрт жүжигчин Хамфри Богарт (1899 онд төрсөн)
  • 1966 ЗХУ-ын алдарт пуужингийн инженер Сергей Королёв (1906 онд төрсөн)
  • 1972 Данийн эзэн хаан IX Фредерик (1899 онд төрсөн)
  • 1976 Малайзын хоёр дахь Ерөнхий сайд Абдул Разак Хуссейн (1922 онд төрсөн)
  • 1977 Их Британийн Ерөнхий сайд Энтони Иден (1897 онд төрсөн)
  • 1988 ЗХУ-ын тав дахь ерөнхий сайд Георгий Маленков (1902 онд төрсөн)
  • 2016 "Харри Поттер" цувралын "Профессор Снейп"-ийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Алан Рикман (1946 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан