1 сарын 15

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 15 дахь өдөр. Он дуусахад 350 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 351 байна. Энэ өдрийг олон улсын "Онгод сахиусын өдөр" болгон тэмдэглэдэг. Хойд Солонгосчууд "Цагаан толгойн өдөр" болгон тэмдэглэдэг бол Википедиа сайтын хэрэглэгчид "Википедиа"-гын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 69 - Ромыг хяналтандаа авсан Ото өөрийгөө Ромын эзэнт гүрний хаан хэмээн зарлав. Гэвч үүнээсээ ердөө гуравхан сарын дараа өөрийн амиа егүүтгэсэн юм.
  • 1541 - Францын хаан I Францис Шинэ Франц /одоогийн Канад/-ыг захирч, "Католик шашны ариун газар" болгох зарлиг болгожээ. Хааны зарлигыг Жеан-Франсуа Робервал гүйцэтгэсэн байна.
  • 1559 - Английн хаан ширээнд хатан хаан I Элизабетыг ширээнд залах ёслол Венстминстерт болжээ.
  • 1759 - Британийн музей үүд хаалгаа нээв.
  • 1777 - Америкийн хувьсгалын дайн: Шинэ Коннектикут буюу одоогийн Вермонт муж тусгаар тогтнолоо зарлажээ.
  • 1815 - 1812 оны дайн: Адмирал Стефен Декатураар удирдуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресидент" хөлөг онгоц Британийн тэнгисийн цэргийн жижиг ангийг буулган авчээ.
  • 1822 - Грекийн хувьсгал: Хууль тогтоох ассемблей Грекийн ерөнхийлөгчөөр Деметриос Ипсилантисыг сонгожээ.
  • 1870 - "Харперс Уийкли" сэтгүүлд анх удаа улстөрийн шог зургийн хэсэгт Ардчилсан Намыг "Илжиг"-ээр зүйрлэсэн байна. Ингэснээр Ардчилсан намыг илжигээр зүйрлэн үзүүлэх болсон юм.
  • 1889 - "Пембертоны анагаах ухааны компани" Кока-Кола компани болж нэрээ өөрчилжээ. Тэд Атланта хотод шинээр байгуулагдсан юм.
  • 1892 - Сагсанбөмбөгийн анхны дүрмийг Жеймс Нейсмит тодорхойлжээ.
  • 1910 - АНУ-ын Вайоминг мужид тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том далан болох "Баффало Билл" даланг барьж дуусгажээ. Энэ далан нийт 99 м өндөр юм.
  • 1912 - Манлайбаатар Ж.Дамдинсүрэн тэргүүтэй Монголчууд Хөлөнбуйр аймгаас хятад түшмэл цэргийг хөөн гаргаж, нутаг орноо эзэн суув.
  • 1913 - Монгол Улсын Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлав. Айлчлалын үеэр Сангийн бүх хэргийг захиран шийтгэгч сайд Гадинбалын Чагдаржав, Хаант Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч Иван Кростовец нар долоон зүйл гэрээнд гарын үсэг зурж, хоёр сая рубль зээлэхээр болжээ.
  • 1919 - Германы хамгийн алдартай социалист тэмцэгчид болох Роза Люксембург, Карл Лайбнехт нарыг Германы сайн дурын цэргийн анги устган сөнөөснөөр "Спартакын бослого" намжжээ.
  • 1934 - Газар хөдлөлтийн түүхэнд хамгийн хөнөөл дагуулсан газар хөдлөлт Балба болон Бихарт болж 6-10.7 мянган хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 магнитудаас давж байсан гэдэг.
  • 1936 - Дэлхийн хамгийн анхны шилэн барилга АНУ-ын Охайо мужийн Толедо хотод баригджээ. Уг барилгыг "Оуенс Иллинойн шил" компани эзэмшдэг байсан юм.
  • 1937 - Испанийн иргэний дайн: Үндэсний үзэлтнүүд болон Бүгд найрамдахчуудын хооронд болсоын ширүүн тулааны дүнд хоёр тал хүнд хохирол амсав. Энэ тулааны дараа Коруннагын зам дээрх хоёр дахь том тулаан өндөрлөсөн юм.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Зөвлөлтийн арми Воронеж хотод сөрөг дайралтаа эхлүүлжээ.
  • 1943 - АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр буюу "Пентагон"-ны барилгын ажил Виржиниа мужийн Арлингтон хотод эхэлжээ.
  • 1949 - Хятадын иргэний дайн: Коммунистууд Тианьжин хотыг мэдэлдээ бүрэн авав.
  • 1962 - Европын хамгийн эртний гар бичмэл болох Дервенигийн гар бичмэл Грекийн хойд хэсгээс илэрчээ. Уг гар бичмэл МЭӨ 340 онд хамаарч байсан юм.
  • 1967 - АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн аваргын төлөөх "Супер боул"-ын анхны тэмцээн Лос Анжелес хотноо болов. Шигшээ тоглолтод "Грийн Бей Пакерс" баг "Канзас Сити Чифс"-ийг 35-10 онооны харьцаагаар ялж, "Супер боул"-ын анхны аварга болжээ.
  • 1970 - Ливийн удирдагчаар Муамар Каддафи нэрлэгдлээ.
  • 1975 - Альворын гэрээнд Ангол, Португалийн тал гарын үсэг зурснаар Анголын тусгаар тогтнолын төлөөх дайн өндөрлөж, Ангол улс Португалиас тусгаар улс болсноо зарлан тунхаглав.
  • 1976 - АНУ-ын Ерөнхийлөгч Жералд Фордын амь насанд халдахыг оролдсон Сара Жейн Моорт бүх насаар нь хорих ял оноожээ.
  • 1981 - Дэлхийн католик шашны тэргүүн II Иохан Паул Польшийн хөдөлмөрчдийн холбооны тэргүүн Лех Валеса болон удирдах зөвлөлийн гишүүдийг Ватиканд урьж уулзсан байна.
  • 1991 - Кувейтыг эзлэн түрэмгийлсэн Иракын армид НҮБ-аас өгсөн цэргээ гаргах хугацаа дуусгавар болж, дараа өдөр нь "Цөлийн шуурга" ажиллагаа эхэлсэн байна.
  • 1999 - Рачакын халдлага: Косовогын дайны үеэр Сербийн цагдаагийн газар 45 энгийн иргэнийг хоморголон устгав.
  • 2001 - Хүн бүр хүссэн мэдээллээ нэмж болох цахим нэвтэрхий толь болох "Википедиа" байгуулагджээ.
  • 2005 - Европын сансар судлалын агентлагын хөөргөсөн "SMART-1" хөлөг дэлхийн дагуул болох сарын үндсэн химийн бодис нь кальци, хөнгөн цагаан, силикон, төмөр болохыг тогтоов.
  • 2007 - Иракын тагнуулын албаны дарга Барцан Ибрахим аль-Тикрити /Саддам Хуссейны эцэг нэгт дүү/, Ерөнхий шүүгч Авад Хамед аль-Бандар нарт Иракын хувьсгалын шүүхээс цаазаар авах ял оноожээ.
  • 2009 - АНу-ын иргэний агаарын тээврийн нисгэгч ахмад Чесли Салленжер Хадсон голд ослын буулт хийв. Агаарт хөөрснөөс хэдхэн минутын дараа нисч буй шувуун сүрэгтэй мөргөлдсөн онгоцыг аварч, Хадсон Голд тэр дундаа олон хүний амьдардаг бүс нутаг орчимд ослын буулт хийж, зорчиж явсан 155 хүнийг бүгдийг нь аварч чадсан юм. Хэдийгээр сүүлд нь олон удаагийн шүүх хурлаар орсон ч түүнийг америкчууд "Салли" хэмээн хүндэтгэж, хожим нь кино хүртэл хийн алдарыг нь мөнхөлсөн байдаг.
  • 2016 - Африкийн хамгийн аюултай террорист бүлэглэл болох Аль Шабаабын эсрэг Кенийн арми цус урсгасан тулаан хийв. Сомали улсын Эль-Адде хотод болсон уг тулаанд Кенийн армийн 150 цэрэг амиа алджээ.
  • 2019 - Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейн Засгийн газар түүхэнд байгаагүй ялагдал хүлээв. Түүний Засгийн газраас санаачилсан Европын холбооноос гарах тухай хуулийг парламентын дээд танхимын 430 гишүүн дэмжилгүй эсрэг санал өгчээ.
  • 2020 - Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, наад зах нь 67 хүн амиа алдан, олон зуун хүн гэмтэж, бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1432 - Португалийн эзэн хаан V Афонсо (1481 онд нас барсан)
  • 1754 - Эзэн хааны дэргэдэх амьтан ургамлыг хамгаалах Британийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Ричард Мартин (1834 онд нас барсан)
  • 1795 - Оросын яруу найрагч, дипломат, хөгжмийн зохиолч Александер Грибоедов (1829 онд нас барсан)
  • 1863 - Германы 17 дахь Канцелор, хуульч Вильгелм Маркс (1946 онд нас барсан)
  • 1866 - Нобелийн шагналт Шведийн түүхч Натан Соберблом (1931 онд нас барсан)
  • 1869 - Польшийн яруу найрагч, зураач Станислав Выспьянски (1907 онд нас барсан)
  • 1870 - Америкийн бизнесмэн, Дю Пон компанийг үндэслэгч Пьерр С. дю Пон (1954 онд нас барсан)
  • 1895 - Нобелийн шагналт Финландын химич Арттури Илмари Виртанен (1973 онд нас барсан)
  • 1909 - Герман гаралтай Францын инженер Жеан Бугатти (1939 онд нас барсан)
  • 1918 - Бразилийн 30 дахь Ерөнхийлөгч Хоа Фигуередо (1999 онд нас барсан)
  • 1918 - Египетийн хоёр дахь Ерөнхийлөгч Гамал Абдел Нассер (1970 онд нас барсан)
  • 1923 - Тайванийн дөрөв дэх Ерөнхийлөгч Лий Тенг-Хуй
  • 1929 - Өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Мартин Лютер Кинг (1968 онд нас барсан)
  • 1958 - Сербийн 16 дахь Ерөнхийлөгч Борис Тадич
  • 1976 - 2008 оны Бээжингийн олимп, 2007 оны Осакагын ДАШТ-нд 1500 м-ийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Украины гүйгч Ирина Лишинска
  • 1979 - Болгарын алдарт хөлбөмбөгч Мартин Петров
  • 1988 - Германы хөлбөмбөгч Даниел Калижуири
  • 1988 - Америкийн ДиЖей, продьюсер Скриллекс
  • 1991 - Испанийн хөлбөмбөгч Марк Бартра
  • 1992 - Норвегийн хөлбөмбөгч Жошуа Кинг

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 936 - Францын хаан Рудольф (880 онд төрсөн)
  • 1876 - АНУ-ын 18 дахь тэргүүн хатагтай Элиза МакКардл Жонсон (1810 онд төрсөн)
  • 1970 - "Пайпер Эйркрафт" компанийг үүсгэн байгуулагч, инженер Уиллиам Т.Пайпер (1881 онд төрсөн)
  • 1973 - ЗХУ-ын нэрт математикч Иван Петровски (1901 онд төрсөн)
  • 1988 - Нобелийн энхтайвны шагналт, Ирландын улстөрч Шон МакБрайд (1904 онд төрсөн)
  • 2007 - Электрон микроскопыг зохион бүтээгч Жеймс Хиллер (1915 онд төрсөн)
  • 2016 - Америкийн орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, яруу найрагч Франциск З.Аларкон (1954 онд төрсөн)

Тэмдэглэлт өдрүүд[засварлах | кодоор засварлах]


 Commons: 1 сарын 15 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан