1 сарын 19

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

1 сарын 19 нь Григорийн тооллын жилийн 19 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 346 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 347 байна. Энэ өдөр аугаа яруу найрагч, зохиолч Эдгар Аллан По мэндэлжээ. Мөн Христийн шашинтнуудын олон арван тэмдэглэлт өдөр тохиодог.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 649 - Хятадын Тангын эзэнт гүрний арми Шинжианы хойд хэсгийн Тарин Басин хотыг 40 хоногийн турш тулалдсаны эцэст эзлэв.
  • 1607 - Филиппиний хамгийн хуучны сүм болох Сан Агустиний сүм Манила хотноо баригдаж дуусжээ.
  • 1795 - Нидерландын харьяанд байсан Батавиа аймаг тусгаар тогтнолоо зарлаж Бүгд найрамдах Батавиа улс болов. Ингэснээр Нидерландын нэгдсэн долоон мужийн засаглал нуран унасан юм.
  • 1806 - Британийн арми Нидерландын мэдэлд байсан Блааубергийн хошууг эзлэн авав.
  • 1817 - Аргентиний цэргийн жанжин 5,423 цэрэгтэй армийн хамтаар Чил улсыг Перугийн мэдлээс бүрэн чөлөөлжээ.
  • 1829 - Германы нэрт зохиолч, философич Йохан Вольфганг фон Гётегийн "Фауст" жүжгийн эхний бүлгийг анх удаа тайзнаа тавив.
  • 1853 - Алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн "Иль Троваторе" дуурь Ром хотын театрт анх удаа олны хүртээл болжээ.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Жиоржиа муж шинэ тутам үүсээд байгаа АНУ-д элсэнэ гэдгээ зарлалаа. Тухайн үед Өмнөд Каролина, Флорида, Миссисипи, Алабама мужууд элсээд байв.
  • 1899 - Африкийн Судан улсыг Англи, Египет хамтран захирч байхаар байгуулжээ.
  • 1915 - Хэзээ ч шатахгүй, дахин цэнэглэхгүй гэрлийн чийдэнг Жиоржес Клауд зохион бүтээж, патентаа авав.
  • 1920 - АНУ-ын Сенатын танхим Үндэстнүүдийн лигт элсэх тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэнгүй.
  • 1940 - Холливудын нэгэн кино компани Нацистын Герман, Гитлерийг шоглосон улстөрийн сэдэвтэй "Чи бол Натцигийн тагнуул" нэртэй киног дэлгэцнээ гаргажээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы арми Бурма (одоогийн Мьянмар) улсыг эзлэж эхлэв.
  • 1946 - АНУ-ын аугаа генерал Дуглас МакАртур Япон улсад Алс дорнодын асуудал хариуцсан олон улсын цэргийн байгууллагыг байгуулж, улмаар дэлхийн II дайны үед Японы армийг удирдаж байсан хүмүүсийг цэргийн хээрийн шүүхээр оруулж эхлэв.
  • 1949 - Куба улс Израйль улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
  • 1960 - Япон, АНУ-ын Засгийн газар АНУ-Японы цэргийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
  • 1969 - Жилийн өмнө буюу 1968 онд ЗХУ Чехословакыг эзлэн түрэмгийлж, асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж, өөрийгөө Прага хотын төв талбайд шатаасан Йан Палачыг оршуулах ажиллагаа болов. Түүнийг оршуулах ажиллагааны үеэр олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.
  • 1974 - БНХАУ-ын тал Өмнөд Вьетнамын мэдэлд байдаг Параселийн бүлэг арлуудыг бүрэн хянаж эхэлжээ.
  • 1978 - Вольксваген компанийн "Цох" загварын машиныг хамгийн сүүлийн удаа Вольксвагены төв үйлдвэрт угсарчээ. Латин Америк дахь Вольксвагены салбар үйлдвэрүүд 2003 онд угсарч эхлэх хүртэл тус компани "Цох" загварыг дахиж угсраагүй юм.
  • 1981 - АНУ болон Ираны Засгийн газар олон сарын хэлэлцээрийн дүнд Тегеранд барьцаалагдаад байсан Америкийн 52 иргэнийг суллахаар тохиролцжээ. Ираны тал тэднийг 14 сарын турш барьцаалсан гэдэг.
  • 1983 - Алдарт Apple компани дэлхийн хамгийн анхны хувийн компьютерийг худалдаанд гаргав. Лиза гэж нэрлэсэн уг компьютер нь өөрийн процессортой, "хулгана"-тай байжээ.
  • 1986 - Суурин компьютер олон нийтийн хэрэгцээнд очоод байсан цаг үед компьютерийн анхны вирус гарчээ. Пакистан гаралтай хакерчид энэ вирусыг бий болгож, IBM-ийн компьютерүүдэд тараасан байна.
  • 1993 - Өмнө нь нэг улс байсан Чех болон Словак улсууд Европын холбоонд зэрэг элсэн оров.
  • 1997 - Өмнө нь Палестины нутаг байж байгаад Израйлийн харьяанд орсон "Баруун Банк"-ын нутагт Палестины удирдагч Яссир Арафат очив. Ингэснээр энэ нутагт 30 жилийн дараа Палестин хүн очсон тохиолдол болжээ.
  • 2007 - Армени гаралтай Туркын сэтгүүлч Хрант Динк Истанбул дахь сониныхоо редакцид бусдын халдлагад өртөж амиа алджээ. Түүнийг 17 настай үндсэрхэг үзэлтэн Огүн Самаст хороосон юм.
  • 2012 - Хонг Конг-д төвтэй файл хоорондоо шейрлэх зориулалттай Megaupload цахим хуудсыг Холбооны мөрдөх товчоо шалгаж, албан ёсоор хаажээ.
  • 2017 - Ираны нийслэл Тегран хотын төв байх 17 давхар өндөр барилга бүрэн нурав. Уг барилгыг 1960 онд барьж ашиглалтад оруулж байсан юм.

Энэ өдөр төрөгсөд[засварлах | edit source]

  • 1736 - Цахилгаан гүйдлийг илрүүлсэн Британийн эрдэмтэн, химич Жеймс Ватт (1819 онд нас барсан)
  • 1798 - Францын эдийн засагч философич Августе Комте (1857 онд нас барсан)
  • 1809 - Америкийн богино өгүүллэгийн нэрт мастер зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По (1849 онд нас барсан)
  • 1876 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 21 дэх их аварга Гонширо Вакашима (1943 онд нас барсан)
  • 1892 - Исландын найм дахь Ерөнхий сайд Олафур Торс (1964 онд нас барсан)
  • 1912 - Нобелийн шагналт Оросын эдийн засагч Леонид Канторович (1986 онд нас барсан)
  • 1918 - Дэлхийд алдарт Жонсоны хэвлэлийн компанийг үүсгэн байгуулагч Жон Х.Жонсон (2005 онд нас барсан)
  • 1920 - Перу улсын 135 дахь Ерөнхий сайд Хавьер Перез де Күеллар
    • Аргентин улсын 36 дахь ерөнхийлөгч Роберто М.Левингстон (2015 онд нас барсан)
  • 1936 - Бангладешийн долоо дахь ерөнхийлөгч Зиаур Рахман (1981 онд нас барсан)
  • 1943 - Блюз болон психотерик рок урсгалын нэрт од Жанис Жоплин (1970 онд нас барсан)
  • 1946 - Америкийн кантри урсгалын гүнж гэгдэх нэрт дуучин Долли Партон
  • 1947 - Deep Purple хамтлагыг үүсгэн байгуулагч, дуучин Род Иванс
  • 1962 - Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жефф ван Ганди
  • 1979 - Олимпийн хошой, Дэлхийн 9, Европын 13 удаагийн алтан медальт, ОХУ-ын гимнастикч Светлана Хоркина
  • 1980 - Формула 1-ийн МакЛарен-Хонда багийн нисгэгч Йенсон Баттон
  • 1983 - Азийн попын гүнж гэгдэх, Японы дуучин Утада Хикару
  • 1988 - Америкийн NBA-н "Голден Стейт Уарриорс" багийн тоглогч ЖаВейл МакГий
  • 1994 - Германы хөлбөмбөгч Маттиас Гинтер

Энэ өдөр нас барагсад[засварлах | edit source]

  • 1865 - Францын улстөрч, социологч, философич Пьер-Жозеф Прудон (1809 онд төрсөн)
  • 1906 - Аргентин улсын зургаа дахь ерөнхийлөгч Бартоломе Митре (1821 онд төрсөн)
  • 1965 - Олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт Эстонийн хүндийг өргөгч Арнольд Лухаар (1905 онд төрсөн)
  • 2000 - Италийн 45 дахь Ерөнхий сайд Беттино Крази (1934 онд төрсөн)
  • 2013 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 48 дахь их аварга Коки Тайхо (1940 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Христийн тэмдэглэлт баярууд:
    • Уппсалагын Хенри
    • Сполетогын Понтианус
    • Ворчестерийн хамба Вульфстан
  • Холбооны баатруудын өдөр (АНУ, Техас муж)
  • Эр нөхрүүдийн долоо хоног (Исланд улс 1-р сарын 9-25)
  • Кокброкын өдөр (Энэтхэг, Трипура хот)
  • Тимкатын өдөр (Этиопын Ортодокс сүм)
  • Водичи буюу Йесусын загалмайлсан өдөр (Македон)