1 сарын 20
Харагдац
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 20 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 345 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал 346 хоног байна. Энэ өдрийг эртний одон орончид Матрын ордоос Бумбын ордонд шилжих өдөр хэмээн үздэг байжээ. АНУ-д дөрвөн жил тутамд энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм тангараг өргөдөг уламжлалтай.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1265 - Вестминстер ордонд Английн парламент анхны хуралдаанаа хийв. Тухайн үед үүнийг парламент гэж нэрлэдэггүй байсан бөгөөд өөрийн гэсэн дэг жаяг ч гэж байгаагүй юм.
- 1320 - Польшийн гүн Владислав Локиетек хаан ширээнд суужээ.
- 1567 - Рио де Жанейрогын тулаан: Португалийн генерал Эстасио де Сагаар удирдуулсан Португалийн арми Рио де Жанейрог Францаас чөлөөлж өөрийн мэдэлд авав.
- 1649 - Английн хаан I Чарльзийг улс орныхоо төлөө тэрсэлсэн хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа эхлэв. Шүүх ажиллагаа эхэлснээс 10 өдрийн дараа түүнийг цаазалсан юм.
- 1783 - Их Британи Франц болон Испани улстай энхийн гэрээ байгуулснаар АНУ дахь Хувьсгалын дайн эцэслэв.
- 1785 - Сиамын хаант улс буюу одоогийн Тайландын арми Мекон голын бэлчирт Вьетнамын армийг отолтод оруулж, бага хэмжээний тулаан өрнүүлэв.
- 1839 - Юнгейн тулаанд Чилийн арми Перу-Боливийн холбоотон армийг буулган авчээ.
- 1841 - Их Британи Хонг Конг арлыг булаан эзлэв.
- 1877 - Константинопль хотод болсон хуралдаанаар Балканы хойгт улстөрийн өөрчлөлт хийхийг дэмжжээ.
- 1887 - АНУ-ын Сенатын танхим Хавай дахь "Сувдан эрэг"-т тэнгисийн цэргийн бааз байгуулах шийдвэр гаргажээ.
- 1921 - Турк улсын анхны үндсэн хууль батлагдав. Уг хуулиар Туркийг тусгаар улс болохыг тунхагласан байдаг.
- 1929 - Гадна орчинд зураг авсан анхны бүрэн хэмжээний кино болох "In Old Arizona" дэлгэцэнд гарчээ.
- 1936 - Их Британийн хаан ширээнд VIII Эдуард суужээ.
- 1937 - АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рүүзвельт, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Ненс Картер нар хоёр дахь бүрэн эрхийнхээ тангаргыг өргөв. АНУ-ын Үндсэн хуулийн 20 дахь нэмэлт өөрчлөлтөөр 1-р сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөдөг байхаар хуульчилжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Унгарын засгийн газар дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон гүрнүүдийн талд орж, тулалдах шийдвэр гаргав.
- 1948 - Энэтхэг, Пакистанд үүссэн газар нутгийн маргаантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тусгай хурал зарлан хуралдуулжээ.
- 1949 - АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Харри С.Труман "Дөрвөн талт бодлого"-оо танилцуулав. Уг бодлогын хүрээнд АНУ ядуу буурай орнуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр багтсан юм.
- 1953 - АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дуайт Д.Айзенхауэр тангарагаа өргөв. Ингэснээр 1-р сарын 20-ны өдөр тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч болсон юм.
- 1972 - Пакистан улс цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлснээ зарлав. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бангладешийн чөлөөлөх дайнд Энэтхэгийн эсрэг оролцож, ялалт байгуулсан билээ.
- 1981 - АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган тангараг өргөснөөс хэдхэн минутын дараа Иран улс Америкийн 52 иргэнийг суллажээ.
- 1990 - ЗХУ-ын "Улаан арми"-ийн удирдлага Азербайжаны нийслэл Баку хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараах шийд гаргав. Ингэснээр ЗХУ даяар эсэргүүцлийн бослого тэмцэл гарах болсон билээ.
- 1991 - Африкийн Судан улс "Исламын хууль"-ийг эх орондоо мөрдүүлэх шийд гаргав. Үүний дараа тус улсын өмнөд хэсэгт байх Христийн шүтлэгтнүүд, хойд хэсэгт байх Исламын шашинтнуудын хооронд иргэний дайн үүссэн юм.
- 2001 - Филиппиний Ерөнхийлөгч Жозеф Эстрада хэвлэл мэдээллийн хэрэгслийн илрүүлсэн мэдээлэл, олон нийтийн тайван жагсаалын улмаас эрх мэдлээ шилжүүлж, албан тушаалаа өгөв. Түүний орыг Глориа Макапагал-Арроио залгасан билээ.
- 2009 - Исланд улсад үүссэн эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг эсэргүүцэж олон зуун хүн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэв.
- АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барах Х.Обама албан ёсоор тангарагаа өргөв. Ингэснээр тэрээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хар арьст хүн болсон юм.
- 2017 - АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Дональд Трамп албан ёсоор тангараг өргөв.
- 2018 - Афганистаны нийслэл Кабул хотын "Интер-Континентал" зочид буудалд зэвсэгтэй таван этгээд халдаж, цагдаа нартай 12 цаг сөргөлдсөний эцэст 40 хүн амиа алдан, олон тооны хүн шархаджээ.
- АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден албан ёсоор тангараг өргөв. Тэрбээр АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн хөгшин эрхэм болсон юм. Дэд Ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн Камала Харрис анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгч болсон билээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1716 - Францын нэрт археологич, археологын ухааны анхдагчдын нэг Жеан Жак Бартоломей (1795 онд нас барсан)
- 1741 - Ургамлын зүйлийн хувьсалын онолыг тайлбарлагч Карл Линней (1783 онд нас барсан)
- 1775 - Хүчдэлийн онолыг боловсруулсан нэрт физикч Андре-Мари Ампер (1836 онд нас барсан)
- 1873 - Нобелийн шагналт Данийн зохиолч Йоханнес В.Йенсен (1950 онд нас барсан)
- 1882 - Америкийн гэмт бүлэглэлийн тэргүүн, зартай дээрэмчин Жонни Торио (1957 онд нас барсан)
- 1893 - Олимпын наадмын мөнгө, хүрэл медальт, гурвын харайлтын тамирчин Гиорг Оберг (1946 онд нас барсан)
- 1896 - Оскарын шагналт нэрт жүжигчин, найруулаг Жорж Бөрнс (1996 онд нас барсан)
- 1906 - Хувийн хөлөг онгоц үйлдвэрлэгч, Грекийн тэрбумтан Аристотль Онасис (1975 онд нас барсан)
- 1915 - Пакистаны 7 дахь ерөнхийлөгч Гулам Ишак Хан (2006 онд нас барсан)
- 1920 - Цанын харайлтын төрөл олимпын хүрэл медаль хүртсэн Норвегийн тамирчин Торлиф Шельдеруп (2006 онд нас барсан)
- 1921 - Испанийн домогт хөлбөмбөгч Тельмо Зарра (2006 онд нас барсан)
- 1926 - Оскарын шагналт нэрт жүжигчин Патрисиа Нийл (2010 онд нас барсан)
- 1930 - АНУ-ын сансрын нисэгч Базз Олдрин
- 1931 - Нобелийн шагналт Америкийн физикч Девид Лий
- 1940 - Олимпын аварга, мөнгөн медальт, Дэлхийн 5 удаагийн аварга Америкийн уран гулгагч Карол Хайсс
- Мали улсын Ерөнхий сайд, эдийн засагч Манде Сидибе
- 1948 - Нигер улсын ерөнхийлөгч Махамане Усмане
- 1949 - Шведийн 31 дэх Ерөнхий сайд Горан Перссон
- 1955 - Кайманы арлын захирагч МакКийва Буш
- 1956 - Олимпын таван удаагийн алт, нэг удаагийн мөнгөн медальт, усанд сэлэгч Жон Нейбр
- 1967 - Америкийн улстөр судлаач, ерөнхийлөгчийн зөвлөлийн тэргүүн Кейлейн Конуей
- 1971 - Английн Take That хамтлагийг үндэслэгч, дуучин Гари Барлоу
- Японы мэргэжлийн сүмо бөхийн 66 дахь их аварга Масарү Ваканохана
- 1981 - Английн хөлбөмбөгч Оуен Харгрийвес
- 1995 - Испанийн хөлбөмбөгч Серхи Сампер
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 250 - Ромын пап Фабиан (200 онд төрсөн)
- 1837 - Английн төв банкны системийг үндэслэгч Жон Соан (1753 онд төрсөн)
- 1852 - Японы сүмо бөхийн 6 дахь их аварга Мидориносүке Оономацү (1794 онд төрсөн)
- 1936 - Их Британийн эзэн хаан V Жорж (1865 онд төрсөн)
- 1971 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 34 дэх их аварга Тозо Минаногава (1903 онд төрсөн)
- 1977 - Грек улсын 151 дэх Ерөнхий сайд Димитро Күсопулос (1892 онд төрсөн)
- 1983 - Бразилийн домогт хөлбөмбөгч Гарринча (1933 онд төрсөн)
- 1984 - Тарзаны дүрээр олонд танигдсан усанд сэлэгч Жонни Вайсмюллер (1904 онд төрсөн)
- 1993 - Оскарын шагналт нэрт жүжигчин, загварын билэг тэмдэг Одри Хепбөрн (1929 онд төрсөн)
- 2005 - Норвегийн 18 дахь Ерөнхий сайд Пер Бортен (1913 онд төрсөн)
- 2012 - Америкийн нэрт дуучин блюз, R&B урсгалын нэрт төлөөлөгч Этта Жеймс (1938 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Лаос Мали Арми үүссэн өдөр
- Кабо-Верде Баатруудын өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Тангарагын өдөр
- Азербайжан Эх орончдын өдөр
Commons: 1 сарын 20 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан