1 сарын 23
Харагдац
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 23 нь Григорийн тооллын жилийн 23 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 342 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 343 байна. Энэ өдрийг Өмнөд Солонгос, Тайваньд эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг ажээ.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 393 - Ромын эзэн хаан I Теодосий эзэнт гүрний хаанаар найман настай хүү Онориусыг зарлаж, насанд хүрэх хүртэл нь хамтран төр барихаар болжээ.
- 971 - Нум сум агссан Сонгын эзэнт гүрний цэргүүд заанаар зэвсэглэсэн Өмнөд Хан гүрэнтэй Шаогын талд тулалджээ.
- 1368 - Хятадын Мин гүрний хаан ширээнд Жү Юаньжан суужээ. Ийнхүү Мин гүрэн дараагийн гурван зууны туршид оршин тогтносон юм.
- 1556 - Түүхэнд бүртгэгдсэн хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт Хятадын Шаанши мужид болжээ. Газар хөдлөлтийн улмаас 830 мянган хүн амиа алдсан байна.
- 1571 - Английн Лондон хотод эзэн хааны дэргэдэх валютын бирж нээгджээ.
- 1579 - Нидерландын Утрехт хотноо протестантуудын нэгдэл хуралдаж, тус улсыг протестант бүгд найрамдах улс болгох дээр санал нэгджээ.
- 1719 - Ариун Ромын эзэнт гүрэн дотор Лихтенштейны вант улс байгуулагдав.
- 1789 - АНУ-д Жоржтауны коллеж байгуулагдав. Энэ нь тус улс дахь хамгийн анхны католик сургууль болсон юм.
- 1849 - АНУ-ын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн докторын зэрэг хамгаалав. Элизабет Блакуелл гэгчэмэгтэй анагаах ухааны докторын зэргийг Нью-Йорк хотын Женевийн коллежид хамгаалжээ.
- 1899 - Филиппинд анхны бүгд найрамдах улс байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр Эмилио Агинальдо сонгогдсон байна.
- 1909 - Уайт Стар Лайн компанийн угсарсан "Republic" хөлөг Америкийн "Флорида" хөлөгтэй Массачусетсийн эрэг орчимд мөргөлджээ. Үүний улмаас зургаан хүн амиа алдсан байна. Хөлөг мөргөлдсөнөөс хойш нэг өдрийн дараа "Republic" хөлөг бүрэн живсэн юм.
- 1937 - ЗХУ-ын эсрэг үзэлтэй Лев Трофкыгоор тэргүүлсэн хүмүүсийг шүүх ажиллагаа Москва хотноо эхэлжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Австралийн мэдэлд байх Шинэ Гвинейг булаан эзлэхийн төлөөх тулалдаанаа эхлүүлэв.
- 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Буна-Гонагын тулаанд Америк, Австарлийн хамтарсан арми Японы армийг бут ниргэжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы адмирал Карл Дөнитц "Ханнибал" ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.
- 1950 - Шинээр байгуулагдсан Израйль улсын нийслэл хотыг Йерусалем гэж зарлав.
- 1957 - Америкийн зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон нисдэг таваг зохион бүтээжээ.
- 1958 - Венесуэль улсад ерөнхийлөгчөө эсэргүүцсэн жагсаал улам эрчээ авч байхтай зэрэгцэн тус улсын ерөнхийлөгч Маркос Перез Хименез албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.
- 1963 - Гвиней-Биссаугын босогчид Португалийн захиргаанаас мултрахын төлөөх дайныг эхлүүлэв.
- 1967 - ЗХУ Африк тивийн Кот Д'Вуар улстай дипломат харилцаа тогтоожээ.
- 1973 - АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Вьетнамтай энхийн хэлэлцээ хийж байгааг олон нийтэд зарлажээ.
- 1986 - Рок н Роллын алдарын танхим байгуулагдав. Алдрын танхимын анхны гишүүнээр Литтль Ричард, Чак Берри, Жеймс Браун, Рей Чарльз, Сем Күүк, Фатс Домино, Эверли Бродерс, Бадди Холли, Жерри Лий Льюс, Элвис Пресли нарыг бүртгэн авчээ.
- 1997 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Медлин Олбрайтыг томилов. Ингэснээр тэрээр АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга болсон юм.
- 2001 - Хятадын Коммунист намыг эсэргүүцсэн таван хүн Тиананьмены талбайд өөрсдийгөө шатаахыг оролджээ. Цагдаа нар цаг алдалгүй энэ оролдлогыг болиулсан юм.
- 2002 - Пакистаны Карачи хотод Америкийн сэтгүүлч Даниель Пөрлийг барьцаалав.
- 2003 - АНУ-ын хөөргөсөн "Пионер 10" хөлгөөс маш сул дохио ирсэн боловч өгөгдлийг нарийвчлан боловсруулж чадсангүй.
- 2018 - Аляскын хоолойд 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөв. Энэ нь АНУ-д бүртгэгдсэн зургаа дахь томоохон газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.
- Ливийн Бенгази хотод цуврал дэлбэрэлт болж дор хаяж 33 хүн амиа алдаж, олон тооны хүн шархдав. Амиа алдагсдын ихэнх нь цэргийн алба хаагч, энгийн иргэд, орон нутгийн захиргааны ажилчид байсан юм.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 599 - Тан гүрний хаан Тай Зонг (649 онд нас барсан)
- 1855 - Браунингийн зэвсгийн компанийг үндэслэгч Жон Браунинг (1926 онд нас барсан)
- 1876 - Нобелийн шагналт Германы химич Отто Дайлс (1954 онд нас барсан)
- 1905 - Олимпын наадмын мөнгө, хүрэл медальт Германы гүйгч Эрих Брохмайер (2000 онд нас барсан)
- 1907 - Нобелийн шагналт Японы физикч Юкава Хидеки (1981 онд нас барсан)
- 1915 - Олимпын аварга Австрийн жад шидэгч Херма Баума (2003 онд нас барсан)
- Нобелийн шагналт Британийн эдийн засагч В.Артур Льюс (1991 онд нас барсан)
- 1928 - Каннын наадмын шилдэг жүжигчин Жеан Морре
- 1929 - Нобелийн шагналт Канадын химич Жон Полани
- 1930 - Нобелийн шагналт Сейнт Люсын яруу найрагч Дерек Уолкотт (2017 онд нас барсан)
- 1942 - Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 1946 - Никарагуа улсын ерөнхийлөгч Арнольдо Алеман
- 1947 - Индонезийн тав дахь ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри
- 1951 - Олимпын аварга Америкийн гүйгч Маргарет Бейлэс
- 1958 - Олимпын алт, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Оросын дүүгүүр шидэгч Сергей Литвинов
- 1964 - Гуяана улсын долоо дахь ерөнхийлөгч Бхаррат Жагдео
- 1973 - Монгол Улсын Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
- 1982 - Олимп, дэлхийн аварга Америкийн гүйгч Эндрью Рок
- 1983 - Олимп, дэлхийн аварга Панамын уртын харайгч Ирвинг Саладино
- 1984 - Нидерландын хөлбөмбөгч Арьен Роббен
- 1985 - Олимпын мөнгөн медальт, Танхимын дэлхийн аварга Оросын тулгууртай харайгч Евгений Лукьяненко
- 1986 - Дэлхийн аваргын мөнгөн медальт, Танхимын дэлхийн аварга Этиопын дунд болон холын зайн гүйгч Желете Бурка
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1002 - Ариун Ромын эзэнт гүрний хаан III Отто (980 онд төрсөн)
- 1803 - Гиннесс шар айргыг үйлдвэрлэгч Артур Гиннесс (1725 онд төрсөн)
- 1806 - Их Британийн ерөнхий сайд "Залуу" Уиллиам Питт (1759 онд төрсөн)
- 1931 - Оросын нэрт балетчин Анна Павлова (1881 онд төрсөн)
- 1944 - Норвегийн суут уран зураач Эдвард Мюнк (1863 онд төрсөн)
- 1989 - Испанийн уран зураач, барималч Сальвадор Дали (1904 онд төрсөн)
- 1999 - "Хиатт" корпорацийг үндэслэгч Жей Прицкер (1922 онд төрсөн)
- 2015 - Саудын Арабын хаан Абдулла (1924 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]- Олз, омгийн өдөр (Пикейрны арлууд)
- Энэтхэг Нетажи Субхас Чандра Босе Жаяанти (Баруун Бенгал муж)
- Бүгд Найрамдах Хятад Улс Өмнөд СолонгосЭрх чөлөөний өдөр
Commons: 1 сарын 23 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан