1 сарын 26

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 26 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 339 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 340 байна. Энэ өдөр Монгол төрийн нэрт зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсан насан эцэслэсэн бол Австрали улс үүссэн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1500 - Испанийн аялагч Висентэ Яанез Пинзон Бразил улсад хүрсэн анхны европ хүн болж, түүхэнд нэрээ үлдээжээ.
  • 1564 - Ромын Католик, Протестантуудын эв нэгдлийг хангах зорилготой Трентийн зөвлөл байгуулагджээ.
    • Литвийн их вангаар удирдуулсан цэрэг Улагын тулаанд Хаант Оросын цэргүүдийг буулган авав.
  • 1736 - Польшийн хаан ширээнд I Станислав суув.
  • 1837 - Мичиган муж АНУ-ын 26 дахь муж улс болжээ.
  • 1838 - АНУ-ын нутаг дэвсгэрт Теннеси муж анх удаагаа алкохолын төрлийн бүтээгдэхүүнийг хориглосон хууль баталжээ.
  • 1870 - АНУ-ын бүрэлдэхүүнд Виржиниа муж улс дахин нэгджээ.
  • 1885 - Египетийг захирч байсан Британийн ерөнхийлөн захирагч Чарльз Жорж Гордоныг орон нутгийн салан тусгаарлах үзэлтнүүд хороожээ.
  • 1905 - Дэлхийн түүхэнд одоогоор олдоод байгаа хамгийн том очир эрдэн Өмнөд Африкийн Преториа хотын "Премьер" уурхайгаас олдов. Уг очир эрдэнэ нь 3,1 карат буюу 0.6 кг-ын жин татаж байсан юм.
  • 1918 - Финландын иргэний дайн: Хелсинкийн хөдөлмөрчдийн танхмын оройд Улаан армийг дэмжигчид улаан дэнлүү суурилуулав. Ингэснээр иргэний дайн дэгджээ.
  • 1930 - Энэтхэгийн үндэсний конгресс Их Британиас албан ёсоор тусгаар тогтносыг олон нийтэд зарлав.
  • 1939 - Испанийн иргэний дайн: Генерал Франчиско Франко Италийн дэмжлэгтэйгээр Барселона хотод хяналтаа тогтоожээ.
  • 1942 - Дэлхийн II дайн: АНУ-ын армийн анхний анги нэгтгэл Умард Ирландад газардав.
  • 1945 - Дэлхийн II дайн: Зүүн Пруссин Хайлигенбайлын ойролцоо ЗХУ-ын Улаан арми, Германы дөрөвдүгээр дивизионтой тулалдаж эхлэв.
  • 1950 - Тусгаар тогтнолоо зарласнаас хойш 20 жилийн дараа тус улс үндсэн хуулиа боловсруулж дууссан бөгөөд анхны ерөнхийлөгчөөр Ражендра Прасад сонгогдов.
  • 1952 - Хар бямба гараг: Кайро хотын төвийн дүүрэгт томоохон бослого дэгдэв. Босогчид Британийн дээд давхаргын хүмүүсийг нутгаасаа явахыг шаардан ийнхүү жагссан байна.
  • 1962 - АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА сарыг судлах зорилготой "Рейнжер 3" хөлгийг хөөргөжээ.
  • 1965 - Шинээр байгуулагдсан Энэтхэг улс "Хинди" хэлийг албан ёсны хэл болгожээ.
  • 1980 - Израйль-Египет улс дипломат харилцаа тогтоов.
  • 1986 - Угандагын Үндэсний сэргэлтийн хөдөлгөөний тэргүүн Али Мандигаар удирдуулсан босогчид Тито Океллиогын засгийн газрыг түлхэн унагав.
  • 1991 - Сомалийн ерөнхийлөгч Төвийг сахисан үзэл баримтлалтай Мохамед Сиад Барре эрх мэдлээ Али Махдид шилжүүлснээр ардчилсан чиг баримжаа бүрэн үгүй болжээ.
  • 1992 - ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин АНУ-ын хотуудыг цөмийн зэвсгийн байнд оруулахаа болисон гэж мэдэгдэв.
  • 1998 - Левинскийн дуулиан: Америкийн хэвлэлүүд ерөнхийлөгч Билл Клинтоныг "Цагаан ордон"-нд дадлага хийж байсан Моника Левинскитэй амрагын харьцаатай байсан гэсэн мэдээлэл олны анхааралд байв. Гэтэл Ерөнхийлөгч Билл Клинтон энэхүү мэдээллийг анх удаагаа үгүйсгэв.
  • 2001 - Энэтхэгийн баруун хэсэгт 10-с дээш магнитудын хүчтэй асар хөнөөлтэй газар хөдлөв. Газар хөдлөлтийн улмаас 13-20 мянган хүн амиа алджээ.
  • 2015 - Испанийн Албасет хотод орших Лос Ланосын агаарын баазад цэргийн онгоц осолдож, 11 цэрэг амиа алдан, 21 цэрэг бэртэж, гэмтжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1495 - Японы эзэн хаан Нара-Го (1557 онд нас барсан)
  • 1763 - Шведийн эзэн хаан XIV Чарльз Жон (1844 онд нас барсан)
  • 1813 - Доминикан улсын нэрт философич Хуан Пабло Дуарте (1876 онд нас барсан)
  • 1893 - Италийн мафийн толгойлогч Жузеппе Женко Руссо (1976 онд нас барсан)
  • 1904 - Нобелийн Энхтайвны шагналт Ирландын улстөрч Шон МакБрайд (1988 онд нас барсан)
  • 1911 - Нобелийн шагналт Америкийн физикч Поликарп Куш (1993 онд нас барсан)
  • 1918 - Румын улсын удирдагч Николай Чаушеску (1989 онд нас барсан)
  • 1921 - Технологийн алдарт "Sony" компанийг үүсгэн байгуулагч Морита Акио (1999 онд нас барсан)
  • 1925 - "Холливудын алтан үе"-ийн нэрт төлөөлөгч, жүжигчин Жоан Лесли (2015 онд нас барсан)
    • Америкийн нэрт жүжигчин, бизнесмэн Пол Ньюмен (2008 онд нас барсан)
  • 1927 - Гондурасын ерөнхийлөгч Хосе Азкона дел Хоио (2005 онд нас барсан)
  • 1937 - Сьерра-Леон улсын ерөнхийлөгч Жозеф Сайду Момо (2003 онд нас барсан)
  • 1958 - Америкийн шоуны хөтлөгч Эллен ДеЖенерес
  • 1962 - Шайбтай хоккейн домог Уейн Грецки
  • 1963 - Португаль мэргэжилтэн, "Манчестер Юнайтед" клубын ерөнхий менежер Жозе Моуриньо
  • 1965 - Дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гимнастикч Наталиа Юрченко
  • 1967 - Кино урлагын алдарт IMDB сүлжээг үндэслэгч Код Нийдхем
  • 1977 - 8 удаагийн бүх одод тоглогч, Америкийн сагсанбөмбөгч Винс Картер
  • 1984 - Олимпийн аварга, Дэлхийн таван удаагийн аварга Хятадын усанд сэлэгч Луо Шүэжан
  • 1985 - Олимп, дэлхийн хошой аварга, Их Британийн мэргэжлийн завьч Хийдер Стеннинг
  • 1986 - Америкийн сагсанбөмбөгч Жеральд Грийн
  • 1987 - Италийн хөлбөмбөгч Себастиан Жиовинко

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 910 - Хятадын яруу найрагч Луо Йен (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1870 - Франын 9 дэх Ерөнхий сайд Виктор де Брогл (1785 онд төрсөн)
  • 1932 - Бохьны "Вригли" компанийг үндэслэгч Уиллиам Вригли (1861 онд төрсөн)
  • 1943 - Оросын нэрт ботаникч Николай Вавилов (1887 онд төрсөн)
  • 1952 - Хорлоогийн Чойбалсан, Монгол Улсын Ерөнхий Сайд (1895 онд төрсөн)
  • 1962 - Америкийн зартай дээрэмчин "Азтай" Лучиано (1897 онд төрсөн)
  • 1973 - "Холливудын алтан үе"-ийн нэрт төлөөлөл, Оскарын шагналт жүжигчин Эдуард Ж.Робинсон (1893 онд төрсөн)
  • 1979 - Америкийн алдарт Рокэфеллерийн гэр бүлийн гишүүн, АНУ-ын дэд ерөнхийлөгч Нелсон Рокэфеллер (1908 онд төрсөн)
  • 2003 - Олимпийн алт, мөнгөн медальт, Европын аварга, ЗХУ-ын өндрийн харайгч Валерий Брумель (1942 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • АвстралиАвстрали Австрали Австралийн өдөр
  • Доминикан Доминикан Дуартегийн өдөр
  • Flag of Panama.svg Панам Инженерүүдийн өдөр
  • Олон улсын гаалийн өдөр
  • Flag of Uganda.svg Уганда Тусгаар тогтнолын өдөр
  • ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг Бүгд найрамдах улс тунхагласны өдөр