1 сарын 30

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Нэгдүгээр сарын гучин нь Григорийн тооллын жилийн 30 дахь өдөр юм. Мөн он дуустал 335 өдөр (өндөр жил бол 336 өдөр) үлдэж байна. Энэ өдөр АНУ-ын 32 дахь ерөнхий сайд Франклин Д.Рүүзвельт мэндэлсэн бол Нисэх онгоц зохион бүтээсэн Орвиль Врайт насан эцэслэж байсан юм.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 516 - Йерусалем дахь Хоёрдугаар сүм албан ёсоор баригдаж дуусчээ.
  • 1018 - Бауцений энхийн гэрээгээр Польш улс Ариун Ромын эзэнт гүрэнд дагаар оров.
  • 1648 - 18 жилийн дайн: Мюнстер ба Оснабрукын гэрээнд гарын үсэг зурснаас Нидерланд-Испанийн хооронд өрнөсөн дайн 18 жилийн дараа эцэс болов.
  • 1649 - Английн хаан I Чарльзийг цаазлажээ.
  • 1703 - Ойши Кураносукегээр удирдуулсан 47 нинжа үхлийн тулаанаа эхлүүлэв.
  • 1789 - Тай Сон эзэнт гүрний арми Танг Лонг хотыг Чин гүрний эзэрхийллээс чөлөөлжээ.
  • 1806 - АНУ-ын Нью-Жерси мужийн Трентон хотыг Пеннсилвани мужийн Моррисуилль хоттой холбосон "Доод Трентоны гүүр" ашиглалтад оржээ.
  • 1826 - Дэлхийн хамгийн анхны дүүжин гүүр Исле оф Англисид нээгдэв. Баруун Уелсийг хойд хэсэгтэй холбосон энэ гүүрийг "Менайн дүүжин гүүр" гэж нэрлэдэг ажээ.
  • 1835 - АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жексоны амь насанд халдах эхний оролдлого гарав. Түүнд Ричард Лоуренс гэгч халдахыг завджээ.
  • 1847 - Калифорни мужийн Ерба Буена хот Сан Франциско болж нэрээ өөрчлөв.
  • 1858 - Английн Манчестер хотод анхны бүтэн цагийн мэргэжлийн "Халле" оркестр нээгдэж, тоглолтод оролцож эхэлжээ.
  • 1862 - Америкийн хамгийн анхны хуягт хөлөг онгоц болох "Монитор" АНУ-ын зэвсэглэлд нэвтрэв.
  • 1889 - Австри-Унгарын угсаа залгамжлах хунтайж Рудольф, гэргий Мери Вецера нарын цогцосыг Маерлинг дахь зуслангаас нь олжээ.
  • 1902 - Англи болон Японы хооронд холбоотны гэрээ байгуулагдав.
  • 1908 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас Карамчанд Ганди хоёр сар шоронд хоригдсоны эцэст суллагджээ.
  • 1911 - Канадын тэнгисийн үйлчилгээ нэрээ Хааны дэргэдэн Канадын тэнгисийн цэрэг болгон өөрчлөв.
  • 1925 - Туркийн засгийн газар Үнэн алдартны шашны хамба VI Константинийг нутгаасаа хөөн гаргажээ.
  • 1933 - Адольф Гитлер Германы Канцлер болов.
  • 1943 - Дэлхийн II дайн: Реннелл арлын тулаанд АНУ-ын Чикаго хөлөг онгоц Японы бөмбөгдөгч онгоцонд өртөж, бүрэн живжээ.
  • 1944 - Италийн төв хэсгийг чөлөөлөх Шингл ажиллагаа албан ёсоор эхлэв.
  • 1948 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Ганди хинди шашны хийрхэгч Натурам Годсегийн гарт амиа алдав.
  • 1959 - Хэзээ ч живэшгүй гэгдэж байсан Ханс Хедтофт гэх хөлөг онгоц мөсөн уул мөргөсний улмаас живж, хөлгийн багийн 95 зорчигч бүгд амиа алджээ.
  • 1960 - Чад улсад Африкийн үндэсний нам байгуулагдав.
  • 1964 - Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч Дуонг Ван Миний эсрэг төрийн цуст эргэлтийг Нгуен Хан эхлүүлжээ.
  • 1969 - Бийтлз хамтлагийн олон нийтэд зориулсан сүүлийн тоглолт Лондон хотноо болов. Гэвч шүтэн бишригчид их ирсэнтэй холбоотойгоор цагдаа нар тарааж, тоглолт цагаасаа өмнө дууссан юм.
  • 1972 - Умард Ирландын Дерри хотод Их Британийн түрэмгийллийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж, Британийн цагдаа нар хүч хэрэглэн тараав. Үүний уршгаар 14 хүн амиа алдсан юм. Түүхэнд үүнийг "Цуст ням гараг" гэж тэмдэглэсэн байдаг билээ.
  • 1982 - Ричард Скрента гэгч дэлхийн хамгийн анх удаа компьютерийн вирусны эсрэг код бичжээ. Тэрээр Apple компанид ажилладаг байсан юм.
  • 1989 - Афганистан дахь АНУ-ын элчин сайдын яам хаалгаа барив.
  • 2003 - Бельгийн хаант улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
  • 2013 - Өмнөд Солонгосын хамгийн анхны хөлөг "Наро-1" ачааны хөлөг хөөрөв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 133 - Ромын эзэн хаан Дидиус Юлианус (193 онд нас барсан)
  • 1841 - Францын долоо дахь ерөнхийлөгч Феликс Фаур (1899 онд нас барсан)
  • 1882 - АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт (1945 онд нас барсан)
  • 1899 - Нобелийн шагналт Америкийн вирологич Макс Тьелер (1972 онд нас барсан)
  • 1920 - Оскарын шагналт кино найруулагч Делберт Мартин (2007 онд нас барсан)
  • 1925 - Компьютерийн "хулгана"-ыг зохион бүтээгч Дуглас Энгелбарт (2013 онд нас барсан)
  • 1927 - Шведийн 26 дахь ерөнхий сайд Олоф Пальм (1986 онд нас барсан)
  • 1930 - Оскарын хоёр, Алтан Бөмбөрцгийн гурав, БАФТА-гын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин Жин Хекманн
  • 1937 - Английн театрын нэрт жүжигчин Ванесса Редгрейв
  • 1938 - Узбекистаны анхны ерөнхийлөгч Ислам Каримов (2016 онд нас барсан)
  • 1941 - АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейни
    • Олимпийн хүрэл медальт, Европын хошой аварга Нидерландын усанд сэлэгч Тинеке Лагерберг
  • 1949 - Нобелийн шагналт Америкийн физикч Петер Агре
  • 1962 - Йорданы хаан II Абдулла
  • 1968 - Испанийн хаан VI Фелипе
  • 1974 - Британийн нэрт жүжигчин Кристиан Белл
  • 1978 - Дэлхий болон Европын аварга Швейцарын көрлингч Кармен Кюнг
  • 1981 - Болгарын нэрт хөлбөмбөгч Димитар Бербатов
    • Английн хөлбөмбөгч Петер Крауч
  • 1993 - Олимпийн хүрэл медальт Их Британийн замын дугуйч Кейти Марчант

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 970 - Болгарын хаан I Петер (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1181 - Японы эзэн хаан Такакүра (1161 онд төрсөн)
  • 1730 - Оросын эзэн хаан II Петр (1715 онд төрсөн)
  • 1836 - АНУ-ын төрийн далбааг зохиогч Беци Росс (1752 онд төрсөн)
  • 1867 - Японы эзэн хаан Комей (1831 онд төрсөн)
  • 1928 - Нобелийн шагналт Данийн физикч Йоханнес Фибижер (1867 онд төрсөн)
  • 1948 - Нисэх онгоц зохион бүтээгч Орвиль Врайт (1871 онд төрсөн)
    • Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Ганди (1869 онд төрсөн)
  • Порше компанийг үүсгэн байгуулагч Фердинанд Порше (1875 онд төрсөн)
  • 1969 - Нобелийн Энхтайвны шагналт Бельгийн гэлэн Доминик Пайр (1910 онд төрсөн)
  • 1991 - Нобелийн шагналт Америкийн физикч Жон Бардийн (1908 онд төрсөн)
  • 2007 - Америкийн гэмт хэргийн нэрт зохиолч Сидней Шельдон (1917 онд төрсөн)
  • 2015 - Болгарын хоёр дахь ерөнхийлөч Желю Желев (1935 онд төрсөн)
  • 2016 - Эль Сальвадорын ерөнхийлөгч Франчиско Флорес Перез (1959 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • АзербайжанАзербайжан Азербайжан Азербайжаны үндэсний хувцасны өдөр
  • БразилБразил Бразил Саудадегийн өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Фред Коремацүгийн өдөр (Калифорни муж)
  • ИспаниИспани Испани Хүчирхийллийн эсрэг өдөр
  • ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг Бясалгагчдын өдөр
  • Грек Грек Багш нарын өдөр