1 сарын 4

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

1 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 4 дахь өдөр юм. Мөн он дуустал 361 өдөр (өндөр жил бол 362 дэх) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 46 он – Руспинийн тулаанд Ромын удирдагч Юлий Цезарь Титус Лабиенусыг бут цохив.
  • 1642 он – Английн I Чарльз хааны тушаалаар парламентын нэр бүхий гишүүдийг баривчилснаар тус улс иргэний дайны байдалд шилжив.
  • 1649 он – Английн парламентын гишүүдийн олонх нь хаан I Чарльзыг баривчилж, ял хэлэлцэхийг дэмжив.
  • 1762 он – Түүхэнд долоон жилийн дайн гэж алдаршсан Их Британи, Испанийн хоорондох дайн эхлэв.
  • 1847 он – АНУ-ын зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн бүтээсэн гар буугаа анх удаа худалдаанд гаргав.
  • 1854 он – Ахмад Уиллиам МакДоналд уугуул оршин суугчдын нэрээр Самаранг өнөөгийн нэршилээр МакДоналдын арлыг илрүүлжээ.
  • 1865 он – АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийт гудамжинд Нью-Йоркын хөрөнгийн бирж байрлахаар болов.
  • 1884 он – Их Британийн социалист хөдөлгөөн гэгдэх Фабианы нийгэмлэг байгуулагдав.
  • 1896 он – Юта муж АНУ-ын 45 дахь муж улс болов.
  • 1948 он – Бирм (Одоогийн Мьянмар) улс Их Британиас тусгаар тогтнолоо зарлав.
  • 1951 он – Солонгосын дайн: Хятад болон Хойд Солонгосын арми Сөүл хотод нэвтрэв.
  • 1974 он – АНУ-ын сенатын танхим Уотергейтийн дуулианыг хэлэлцэж байх явцад ерөнхийлөгч Ричард Никсон уг дуулианыг няцаав.
  • 1990 он – Пакистан улсын түүхэн дэх хамгийн хор хохирол дагуулсан галт тэрэгний мөргөлдөөн болж 307 хүн амиа алдаж, 700 хүн шархдав.
  • 2004 он – Эх дэлхийн нэгдсэн цагаар үүрийн 04:30 цагт өөрөө явагч Спирит хөлөг Ангараг гариг дээр амжилттай газардав.
  • 2007 он – АНУ-ын конгрессын 110 дахь хуралдаанаар төлөөлөгчдийн танхимын даргаар Ненси Пелосиг сонгож тус улсын түүхэнд энэ суудалд заларсан анхны эмэгтэй улстөрч болов.
  • 2010 он – Дэлхийн хамгийн өндөр барилга гэх алдарыг хүртсэн Бурж Халифа албан ёсоор нээгдэв.


Энэ өдөр төрсөн хүмүүс[засварлах | edit source]

  • 1785Якоб Гримм, Германы хэл судлаач, үлгэрч (Ах дүү Гриммийн нэг)
  • 1643 он – Таталцлын хуулийг нээсэн нэрт фикикч Исаак Ньютон (1727 онд нас барсан)
  • 1809 он – Хараагүй хүмүүс ашиглах боломжтой цагаан толгойг үндэслэгч Льюй Брейл (1852 онд нас барсан)
  • 1848 он – Япон улсын 6 дахь ерөнхий сайд Таро Кацүра (1913 онд нас барсан)
  • 1890 он – Супермэн, Бетмэнээр баатруудаар алдартай DC Comics компанийг үндэслэгч Малкольм-Уилэр Николсон (1965 онд нас барсан)
  • 1902 он – АНУ-ын Тагнуулын төв газрын 6 дахь дарга Жон МакКон (1991 онд нас барсан)
  • 1909 он – Хагас боловсруулсан бүтээгдэхүүний Симплот компанийг үндэслэгч, бизнесмэн Ж.Р Симплот (2008 онд нас барсан)
  • 1920 он – АНУ-ын тагнуулч, Тагнуулын төв газрын 10 дахь дарга Уиллиам Колби (1996 онд нар барсан)
  • 1934 он – Словакын улстөрч, Словакын 2 дахь ерөнхийлөгч Рудольф Шустер
  • 1940 он – БНХАУ-ын шүүмжлэгч, зохиолч Гао Шинжиан
  • 1945 он – Нобелийн шагналт химич Ричард Р.Шрок
  • 1960 он – R.E.M хамтлагын гоцлол дуучин, ая зохиогч Майкл Стайп
  • 1963 он – Раммштайн хамтлагын гишүүн, ая зохиогч Тилл Линдеманн
  • 1986 он – Английн мэргэжлийн хөлбөмбөгч Жеймс Милнер
  • 1989 он – Английн дуучин, хөгжмийн зохиолч Лабринт
  • 1990 он – Германы мэргэжлийн хөлбөмбөгч Тони Кроос

Энэ өдөр нас барсан хүмүүс[засварлах | edit source]

  • 1960Альбер Камю, Алжирт төрсөн философич, Нобелийн шагналтан
  • 1877 он – АНУ-ыг бүтээсэн гэгдэх, төмөр замын сүлжээний эзэн Корнелиус Вандербильт (1794 онд төрсөн)
  • 1882 он – Орчин цагийн зургийн аппартын эцэг, зохион бүтээгч, химич Жон Уиллиам Драпер (1811 онд төрсөн)
  • 1941 он – Нобелийн шагналт зохиолч, философич Хенри Бергсон (1859 онд төрсөн)
  • 1960 он – Нобелийн шагналт зохиолч, философич Альберт Камью (1913 онд төрсөн)
  • 2000 он – Грек улсын 170 дахь ерөнхий сайд Спирос Маркезинис (1909 онд төрсөн)
  • 2005 он – АНУ-ын эдийн засагч, түүхч Роберт Хайлбрөнер (1919 онд төрсөн)


Тэмдэглэлт баярууд[засварлах | edit source]