Jump to content

2загал зүтгүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

2Загал зүтгүүр нь Монгол инжинерүүдийн ур ухаан, авхаалж, самбааны үндсэнд хийгдсэн анхны монгол зүтгүүр юм. Анхны 2Загал зүтгүүрийг бүтээх үйлсийг газар дээр нь Удирдан зохион байгуулсан хүн бол МУГТ Ю.Идэрчулуун. Тэрбээр Монголын төмөр Техник эдийн засагын хүндхэн нөхцөл байдалд орсон тэр үед төмөр замчдын тунд "Юмханаар юм хийх" хөдөлгөөн өрнөхөд гавьяатай хүн бөгөөд Улаанбаатар Зүтгүүрийн Депогийн 9, 10 дугаар сувгийг чөлөөлж Модернизаци хийх ажлыг эхлүүлж байжээ.

[засварлах | кодоор засварлах]

Хийх болсон шалтгаан

[засварлах | кодоор засварлах]

2м62 зүтгүүр хуучирж 20жил ашиглагдаж, ашиглалтнаас гарах үе давхцаж, Төмөр зам зүтгүүргүй болох хөдөлгөөн тэээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болох үед 2Загал гэдэг илчит тэрэгийг АНУ-ын General Electric компанитай хамтарж төсөл хэрэгжүүлэх санааг Тэр үеийн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Раднаабазарын Раш санаачилж, эхлүүлж байжээ. Модернизаци хийх санааг 1997 онд Улаанбаатар төмөр замын удирдлагууд General Electric компаниас DASH7 серийн зүтгүүрийг хүлээн авах үедээ хуучин илчит тэрэгний гэмтсэн эд ангийг солих замаар модернизаци хийж байгаатай танилцаж, модернизаци хийх санааг авж байсан гэдэг

Эхний ээлжинд 2м62, М62 зүтгүүрийн 14Д40 хөдөлгүүрийг солиж Д49 хөдөлгүүрийн 2003 онд анх хийсэн бөгөөд 2005 онд Анхны 2Загал-001 зүтгүүрийг 47 хоногын хугацаанд хийсэн юм. Үүний дараа 2Загал-002, 003, 004, 005 тэрэгүүдийг ашиглалтанд өгсөн юм.