20-р Бакула Ринбүүчий
Харагдац
20-р Кушок Бакула Ринбүүчий буюу Данзан Агваан Жигмид Ванчиг нь 2005 оны 1 сарын 23-нд төрсөн бөгөөд Энэтхэгийн Ладакхын Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.
Дээрхийн гэгээн 14-р Далай ламтан 2008 оны 2-р сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Бакула Архадын хорьдугаар дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны 8-р сарын 12-ны сайн өдөр Ладакхын Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү Бакула багш эх дэлхийдээ дахин мэндэлсэн бөгөөд Монголд хоёр (2017, 2022 онд) удаа залран ирж, буддын шашинтнуудад мөргүүлээд буцсан.