2004 оны АНУ-ын гран-при

  2004 оны Америкийн Гран При
Уралдааны мэдээлэл
2004 оны Формула-1 уралдааны 9-р гараа (нийт гарааны тоо 18)

Огноо 2004 оны 6 сарын 20
Албан ёсны нэр XXXIII Фостерс Америкийн гран-при
Зохиогдсон газар Индианаполис
Зам Уралдааны зам
4.195 км
Зай 73 тойрог, 306.016 км
Цаг агаарЦэлмэг
Поул позишн
Тамирчин Бразил Рубенс Барричелло Феррари
Хугацаа 1:10.223
Хамгийн хурдан уралдааны тойролт
Тамирчин Бразил Рубенс Барричелло Феррари
Хугацаа 1:10.399 7-р тойрогт
Шагналын тавцанд
1-р байр Герман Михаэль Шумахер Феррари
2-р байр Бразил Рубенс Барричелло Феррари
3-р байр Япон Сато Такүма БАР-Хонда

2004 оны Америкийн гран-при нь Формула-1 уралдааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Индиана муж улсын Индианаполис хотод 2004 оны 6 сарын 20-нд зохиогдсон уралдаан юм.

Уралдааны эхний эргэлт дээр Кристиан Клин, Фелипе Масса, Жоржио Пантано, Жанмариа Бруни нар хоорондоо мөргөлдөж уралдааны замыг орхисон.

Хэдэн тойргийн дараа Ральф Шумахерын машины дугуй салж, тэрээр 290км/ц хурдтайгаар цементэн хана мөргөж, хүнд гэмтжээ. Уралдааны дараа түүний ах Михаэль Шумахер ярихдаа, уралдааны замыг орхин, дүү дээрээ очмоор байсан гэжээ. Уралдааны замыг цэвэрлэж, Ральфыг эмнэлэг рүү авч явтал аюулгүйн машин уралдааны замд гарч ирсэн.

Уралдааны турш Ферраригийн 2 нисэгч уралдааныг тэргүүлж, Михаэль Шумахер түрүүлэн, Рубенс Барричелло удаалсан бол Сато Такүма гуравдугаар байрт орж, анх удаа шагналын тавцанд гарчээ. Мөн Унгарын анхны Формула Нэгийн нисэгч Цолт Баумгартнер 8-д орж, анхны оноогоо авав.

МкЛарены механикчид Кими Райкконены MP4-19 машиныг гараж руу түрэн оруулж байна (урьдчилсан уралдаан).
Фернандо Алонсо уралдааны өмнө.



Дүн[засварлах | кодоор засварлах]

Урьдчилсан уралдаан[засварлах | кодоор засварлах]

Байр Дугаар Нэр Баг Хугацаа[1] Зөрүү
1 2 Бразил Рубенс Барричелло Феррари 1:10.223
2 1 Герман Михаэль Шумахер Феррари 1:10.400 +0.177
3 10 Япон Сато Такүма БАР-Хонда 1:10.601 +0.378
4 9 Их Британи Женсон Баттон БАР-Хонда 1:10.820 +0.597
5 3 Колумби Хуан Пабло Монтойя Уильямс-BMW 1:11.062 +0.839
6 4 Герман Ральф Шумахер Уильямс-BMW 1:11.106 +0.883
7 6 Финланд Кими Райкконен Макларен-Мерседес 1:11.137 +0.914
8 17 Франц Оливье Панис Тоёота 1:11.167 +0.944
9 8 Испани Фернандо Алонзо Рено 1:11.185 +0.962
10 14 Австрали Марк Вэббэр Ягуар-Косворт 1:11.286 +1.063
11 16 Бразил Кристиано да Матта Тоёота 1:11.691 +1.468
12 5 Их Британи Дэвид Култхард Макларен-Мерседес 1:12.026 +1.803
13 15 Австри Кристиан Клин Ягуар-Косворт 1:12.170 +1.947
14 11 Итали Жанкарло Фисикелла Заубер-Петронас 1:12.470 +2.247
15 12 Бразил Фелипе Масса Заубер-Петронас 1:12.721 +2.498
16 18 Герман Ник Хайдфелд Жордан-Форд 1:13.147 +2.924
17 19 Итали Жоржио Пантано Жордан-Форд 1:13.375 +3.152
18 20 Итали Жанмариа Бруни Минарди-Косворт 1:14.010 +3.787
19 21 Унгар Цолт Баумгартнер Минарди-Косворт 1:14.812 +4.589
20 7 Итали Ярно Трулли Рено уралдаагүй уралдаагүй
Рено багийн Фернандо Алонсо бэлтгэлийн үеэр.
Култхард Фисикеллаг гүйцэхээр хөөж байна.
Баттон бэлтгэлийн үеэр.

Үндсэн уралдаан[засварлах | кодоор засварлах]

Байр Дугаар Нэр Бан Тойрог Хугацаа/Хасагдсан шалтгаан Гарааны байр Оноо
1 1 Герман Михаэль Шумахер Феррари 73 1:40:29.914 2 10
2 2 Бразил Рубенс Барикелло Феррари 73 +2.950 1 8
3 10 Япон Сато Такүма БАР-Хонда 73 +22.036 3 6
4 7 Итали Ярно Трулли Рено 73 +34.544 20 5
5 17 Франц Оливье Панис Тоёота 73 +37.534 8 4
6 6 Финланд Кими Райкконен Макларен-Мерседес 72 +1 тойрог 7 3
7 5 Их Британи Дэвид Култхард Макларен-Мерседес 72 +1 тойрог 12 2
8 21 Унгар Цолт Баумгартнер Минарди-Косворт 70 +3 тойрог 19 1
9 11 Итали Жанкарло Фисикелла Заубер-Петронас 65 +8 тойрог 14  
Ret 14 Австрали Марк Веббер Ягуар-Косворт 60 Хөдөлгүүр 10  
DSQ 3 Колумби Хуан Пабло Монтоя Уильямс-BMW 57 Дүрэм зөрчсөн 5  
Ret 18 Герман Ник Хайдфелд Жордан-Форд 40 Хөдөлгүүр 16  
Ret 9 Их Британи Женсон Баттон БАР-Хонда 26 Шатахууны сав 4  
Ret 16 Бразил Кристиано да Матта Тоёота 17 Шатахууны сав 11  
Ret 4 Герман Ральф Шумахер Уильямс-BMW 9 Дугуй 6  
Ret 8 Испани Фернандо Алонсо Рено 8 Дугуй 9  
Ret 15 Австри Кристиан Клин Ягуар-Косворт 0 Мөргөлдөөн 13  
Ret 12 Бразил Фелипе Масса Заубер-Петронас 0 Мөргөлдөөн 15  
Ret 19 Итали Жоржио Пантано Жордан-Форд 0 Мөргөлдөөн 17  
Ret 20 Итали Жанмариа Бруни Минарди-Косворт 0 Мөргөлдөөн 18  

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

Женсон Баттон уралдааны дараах хүлээн авалт дээр.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Формула 1-ийн албан ёсны вэб сайт". Retrieved 5 сарын 1. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)


Өмнөх гараа:
2004 оны Канадын гран-при
FIA Формула Нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2004 оны улирал
Дараагийн гараа:
2004 оны Францын гран-при
Өмнөх уралдаан:
2003 оны АНУ-ын гран-при
Америкийн гран-при Дараагийн уралдаан:
2005 оны АНУ-ын гран-при