Jump to content

2014 оны Дэлхийн сайхан хүүхэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«2014 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2014) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 64-р удаагийн тэмцээн байв.

121 орны сайхан бүсгүй Их Британи улсын Лондон хотод цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2014 оны 12 сарын 14-нд дүнгээ гаргахад Өмнө Африк улсыг төлөөлөн оролцсон Ролин Страусс «2014 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Меган Янг титмээ шилжүүлэн өгсөн.

Хоёрдугаар байранд Унгарын Эдина Кулчар, гуравдугаар байранд Америкийн Элизабет Сафрит орлоо.

Ролин Страус Өмнө Африкаас тодорсон 3-р Дэлхийн мисс бөгөөд түүний урьд 1974 онд Аннелин Криль улсын нэрээ дуурьсгажээ.

Эзэлсэн байрОролцогчНасӨндөрУлс оронНутаг
Түрүү Ролин Страусс22177 см Өмнөд АфрикВолксруст
Тэргүүн үзүүр Эдина Кулчар24173 см УнгарБудапешт
Дэд үзүүр Элизабет Сафрит22174 см Америкийн Нэгдсэн УлсХойд Каролина

121 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Сантоме-Принсип, Чадаас анх удаа оролцов.

Эзэлсэн байрОролцогчНасӨндөрУлс оронНутаг
Оролцогч Төрбатын Батцэцэг23178 см МонголУлаанбаатар