2017 оны Говь-Алтай аймгийн наадам

Их Монгол Улс байгуулсны 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жил,Говь-Алтай аймаг байгуулагдсаны 77 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан /2017.07. 09-11/-д улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдлөө.

Хүчит бөхийн барилдааныг улсын начин С.Эрхэмбаяр, аймгийн арслан О.Мөнхтөр, Д.Цэрэндаваа нар магнайлан барилдлаа.

Шөвгийн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

д\д цол овог нэр харъяалал шинээр хүртсэн цол, чимэг
Түрүү Аймгийн заан Даваадоржийн Буянт Говь-Алтай Халиун " Аймгийн арслан " цол
Үзүүр Аймгийн харцага Дашнямын Ганцоож Говь-Алтай Дэлгэр " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн заан Эрдэнэцогтын Даваажаргал Говь-Алтай Шарга
Аймгийн начин Галбадрахын Гантулга Говь-Алтай Дарви " Аймгийн харцага " цол
Шөвгийн найм Аймгийн начин Жанцангийн Баянмөнх Говь-Алтай Цээл " Нэмэх " чимэг
Сумын заан Хөхөөгийн Дарамзагд Говь-Алтай Дарви " Аймгийн начин " цол
Сумын заан Даваамөнхийн Баатархүү Говь-Алтай Төгрөг " Аймгийн начин " цол
Сумын заан Баянмөнхийн Төрмөнх Говь-Алтай Шарга " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

1.у.н С.Эрхэмбаяр - а.н Г.Гантулга

2.а.а О.Мөнхтөр - с.з Б.Төрмөнх

3.а.а Д.Цэрэндаваа - с.з Д.Баатархүү

4.а.з Д.Буянт - а.н Г.Батмөнх

5.а.з В.Туяазаяа - а.н Ж.Баянмөнх

6.а.з Э.Даваажаргал - а.х Я.Бумбаяр

7. а.х Д.Ганцоож - а.х Ц.Эрхэмбаяр

8.а.х Б.Энхсайхан - с.з Х.Дарамзагд

Зургаагийн даваа

1.а.з Д.Буянт - с.з Д.Баатархүү

2.а.з Э.Даваажаргал - с.з Б.Төрмөнх

3.а.х Д.Ганцоож - а.н Ж.Баянмөнх

4.а.н Г.Гантулга - с.з Х.Дарамзагд

Долоогийн даваа

1.а.з Д.Буянт - а.н Г.Гантулга

2. а.з Э.Даваажаргал - а.х Д.Ганцоож

Наймын даваа

1.а.з Д.Буянт - а.х Д.Ганцоож