2018 оны Булган аймгийн наадам

Тулгар төр байгуулагдсаны 2227 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн үндэсний их баяр наадмын (2018 оны 07 сарын 27-нд) аймгийн цол олгох хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 256 бөх барилдлаа.


Хүчит бөхийн барилдааныг аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан А.Отгонбаатар, А.Сүмбээ, Б.Хашбат нар магнайлан барилдлаа.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол
Түрүү Аймгийн начин Энхбатын Сумъяабат Булган Орхон " Аймгийн арслан " цол
Үзүүр Сумын заан Баатарын Баяржаргал Булган Могод " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн арслан Ганпүрэвийн Ганбаатар Булган Сайхан
Аймгийн арслан Хутагийн Цогтгэрэл Булган Хутаг-Өндөр
Шөвгийн найм Сумын заан Чинбатын Алтангэрэл Баянхонгор Баянлиг " Аймгийн начин " цол
Сумын заан Баттулгын Мөнхбат Булган Сэлэнгэ " Аймгийн начин " цол
Сумын заан Хишиг-Очир Булган Сайхан " Аймгийн начин " цол
Сумын заан Мөнхбаатарын Гармаа Булган Бүрэгхангай " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

  1. А.х.а Ө.Сүхбат - С.з Б.Баяржаргал
  2. А.а Ба. Отгонбаатар - С.з Хишиг-Очир
  3. А.а Ц.Сандагдорж - С.з Ч.Алтангэрэл
  4. А.а Г.Ганбаатар - А.з П.Даваадорж
  5. А.а Х.Цагаанбаатар - С.з М.Гармаа
  6. А.а Х.Цогтгэрэл - С.з Б.Энхбаяр
  7. А.з Н.Мөнх-Ирээдүй - С.з Б.Мөнхбат
  8. А.н.н Н.Намнансүрэн - А.н Э.Сумъяабат

Зургаагийн даваа

  1. А.а Г.Ганбаатар - С.з Хишиг-Очир
  2. А.а Х.Цогтгэрэл -С.з М.Гармаа
  3. А.н Э.Сумъяабат - С.з Ч.Алтангэрэл
  4. С.з Б.Мөнхбат- С.з Б.Баяржаргал

Долоогийн даваа

  1. А.а Г.Ганбаатар -С.з Б.Баяржаргал
  2. А.а Х.Цогтгэрэл - А.н Э.Сумъяабат

Наймын даваа

  1. А.н Э.Сумъяабат- С.з Б.Баяржаргал