2020 оны Улсын Их Хурлын сонгууль
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Улсын Их Хурлын бүх 76 суудал 39 суудал олонх болохын тулд хэрэгтэй | ||||||||||||||||||||||||||||||||||||
| Ирц | 73.65 (▼ 0.7%) | |||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Суудал авсан намуудыг жагсаав. Бүрэн үн дүнг доор харна уу.
| ||||||||||||||||||||||||||||||||||||
2020 оны Улсын Их Хурлын сонгууль 2020 оны 6-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, эрх баригч Монгол Ардын Нам 62 суудал авч ялалт байгуулжээ.
Сонгуулийн систем
[засварлах | кодоор засварлах]2019 оны 12-р сарын 20-нд батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу, нэг танхимт парламент болох УИХ-ын 76 гишүүнийг томсгосон тойрог бүхий мажоритар системээр сонгохоор заажээ. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг тус бүр 2-4 мандат бүхий 29 тойрогт хуваасан. Гадаадад оршин суугаа, сонгуулийн насны 150 мянга гаруй иргэдэд мөн л сонгох эрх олгогдсонгүй.
Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчид
[засварлах | кодоор засварлах]Энэ удаагийн УИХ-ын сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлсэн. Мөн бие даагчид нэрээ дэвшүүлэх боломжтой бөгөөд 208 бие даагч нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ. Нам эвслүүд болон бие даагчид Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө урьдчилан хянуулсан бөгөөд бие даагчид тойргийнхоо 801 сонгогчийн гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрхээ баталгаажуулсан. Нам эвслүүд нэр дэвшигчдээ 2020 оны 5-р сарын 16-ны дотор тодруулж дууссан. Улмаар 13 нам, 4 эвслийн 485, мөн 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч бүртгэгдэж өрсөлдсөн.
- Монгол Ардын Нам
- Ардчилсан Нам
- Монголын Ногоон Нам
- Та бидний эвсэл (Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам)
- Шинэ эвсэл (Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам)
- Зөв хүн электорат эвсэл (Хөдөлмөрийн Үндэсний Нам, Монголын Социал Демократ Нам, Зүй ёс нам)
- Ард түмний нам
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Хөгжлийн хөтөлбөр нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл (Монгол Консерватив Нам, Монголын хүний төлөө нам)
- Ард түмнээ хайрлая нам
- Зон Олны Нам
- Дэлхийн Монголчууд Нам
- Ард түмний олонхын засаглал нам
- Их эв нам
- Гэр хороолол хөгжлийн нам
Сонгуулийн сурталчилгаа
[засварлах | кодоор засварлах]Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 2020 оны 6-р сарын 2-нд эхэлж, 21 хоног үргэлжлээд 6-р сарын 22-нд дуусав.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]| Нам | Санал | % | Суудал | +/– | |
|---|---|---|---|---|---|
| Монгол Ардын Нам | 1,795,665 | 44.98 | 62 | –3 | |
| Ардчилсан Нам | 977,680 | 24.49 | 11 | +2 | |
| Та бидний эвсэл | 322,454 | 8.08 | 1 | 0 | |
| Шинэ эвсэл | 210,668 | 5.28 | 0 | Шинэ | |
| Зөв Хүн Электорат Эвсэл | 209,106 | 5.24 | 1 | Шинэ | |
| Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл | 40,836 | 1.02 | 0 | Шинэ | |
| Монголын Ногоон Нам | 23,485 | 0.59 | 0 | 0 | |
| Ард Түмнээ Хайрлая Нам | 18,542 | 0.46 | 0 | 0 | |
| Ард Түмний Олонхын Засаглал Нам | 13,733 | 0.34 | 0 | Шинэ | |
| Зон Олны Нам | 8,837 | 0.22 | 0 | Шинэ | |
| Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам | 4,759 | 0.12 | 0 | 0 | |
| Их Эв Нам | 4,118 | 0.10 | 0 | Шинэ | |
| Гэр Хороолол Хөгжлийн Нам | 3,343 | 0.08 | 0 | Шинэ | |
| Хөгжлийн Хөтөлбөр Нам | 3,522 | 0.09 | 0 | 0 | |
| Ард Түмний Нам | 3,333 | 0.08 | 0 | Шинэ | |
| Дэлхийн Монголчууд Нам | 591 | 0.01 | 0 | Шинэ | |
| Эх Орончдын Нэгдсэн Нам | 448 | 0.01 | 0 | 0 | |
| Бие даагчид | 350,806 | 8.79 | 1 | 0 | |
| Нийт | 3,991,926 | 100.00 | 76 | 0 | |
| Хүчинтэй санал | 1,473,406 | 99.84 | |||
| Хүчингүй/хоосон санал | 2,374 | 0.16 | |||
| Нийт санал | 1,475,780 | 100.00 | |||
| Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 2,003,969 | 73.64 | |||
| Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо[1] | |||||
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монгол улсын их хурлын сонгуулийн дүн" (PDF), Сонгуулийн Ерөнхий Хороо, Улаанбаатар, х. 430–481, 2022, Эх хувилбараас (PDF) архивласан: 2025-06-23, Татаж авсан: 2026-05-05