2024 он
Харагдац
(2024-с чиглүүлэгдэв)
| Аргын жил дараалал |
|---|
| 2019 · 2020 · 2021 · 2022 2023 — 2024 — 2025 2026 · 2027 · 2028 · 2029 |
| Хамаарах арван |
| 2020-д он |
| Хамаарах зуун |
| 21-р зуун |
2024 он (MMXХIV) буюу Хоёр мянга хорин дөрвөн он нь Даваа гарагаар эхэлсэн ердийн жил юм. Монгол Билгийн тооллын 17-р жарны 38 он буюу гурван хөх мэнгэтэй хөх луу жил. Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эрин-ий 2024 дэх он бөгөөд 3 дахь мянган болон 21-р зууны 24 дэх он болно.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 1 сарын 1 - Уулын Карабах Азербайжаны бүрэлдэхүүнд бүрэн шилжиж орсон.
- Бразил улс ОПЕК-т нэгдэн орсон.
- 1 сарын 2-нд БНСУ-д парламентын сонгууль болохоос гурван сарын өмнө сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёны амийг хөнөөх оролдлого гарч, хүзүүнд нь хутгалсан хэрэг гарчээ.
- 1 сарын 13- Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль: Эрх баригч Ардчилсан дэвшилт намын Лай Чиндэ 40 хувийн саналаар ялалт байгуулсан.
Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 2 сарын 10 - 17-р жарны 38 он буюу гурван хөх мэнгэтэй хөх луу жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр.
- 2 сарын 26 - Унгарын Ерөнхийлөгчийн сонгууль болж Тамаш Шуйок сонгогдов.
Гуравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 3 сарын 1 - Казахстан улсын газар нутаг бүхэлдээ цагийн нэг бүстэй болов.
- 3 сарын 7 - Швед улс НАТО-д элсэв.
Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 4 сарын 6 - Словакийн Ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуулиар Петер Пеллегрини ялав.
- 4 сарын 10 - БНСУ-ын парламентын сонгууль болж "Тобуро" Ардчилсан нам, Ардчилсан холбоо 176 суудал авсан бол Ерөнхийлөгч Юн Сок Ёлын харьяалагддаг Ардын хүчний нам болон Ардын ирээдүйн нам ердөө 108 суудал авсан.
- 4 сарын 19 - Энэтхэгийн парламентын сонгууль эхлэв.
- 4 сарын 24 - Умард Македоны Ерөнхийлөгчийн сонгууль болов.
Тавдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 5 сарын 7 - ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Владимир Путины тангараг өргөх ёслол болсон.
- 5 сарын 15 - Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо руу халдлага болов.
Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 6 сарын 1 - Энэтхэгийн парламентын сонгууль 4 сарын 19-нд эхлээд дуусав.
- 6 сарын 9 -
- 6 сарын 13-15 - Италид "G7" дээд хэмжээний уулзалт болсон.
- 6 сарын 28 - Монгол Улсад УИХ-ын сонгууль болов.
- 6 сарын 30-наас 7 сарын 7-ны хооронд Францын парламентын сонгууль болов.
Долоодугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 7 сарын 4 — Их Британийн парламентын сонгуулиар Лейборист нам ялалт байгуулж Кир Стармер Ерөнхий сайдаар сонгогдов.
- 7 сарын 9-11 — АНУ-ын Вашингтонд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт.
- 7 сарын 12 — Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседагийн танграг өргөх ёслол.
- 7 сарын 13 - АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трамп руу халдлага болж Д.Трамп шархадаж буудсан хүн нь алуулжээ.
- 7 сарын 15—16 —Руандын Ерөнхийлөгчийн сонгууль.
- 7 сарын 21 - АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө больсон тухай мэдэгдэв.
- 7 сарын 26 — 8 сарын 11 — Парис хотноо 2024 оны Зуны Олимпын тоглолт.
- 7 сарын 28 — Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль.
Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 8 сарын 14 - Тайландын үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Сеттх Тхависиныг өгцруулав.
- 8 сарын 24 - ВК болон Telegram үүсгэн байгуулагч Павел Дуровыг Францад баривчлав.
Есдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 9 сарын 8 — Оросын нэгдсэн сонгуулийн өдөр.
- 9 сарын 10 - АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис, Доналд Трамп нарын мэтгэлцээн болов.
- 9 сарын 29 - Австрийн парламентын сонгууль болов.
Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 10 сарын 6 - Казахстанд Атомын цахилгаан станц барих тухай бүх нийтийн санал асуулга болж дэмжигдсэн.
- 10 сарын 13 — Литва улсын парламентын сонгууль.
- 10 сарын 21 - Вьетнамын Ерөнхийлөгчөөр генерал Лыонг Кыонг болов.
- 10 сарын 27 - Японд парламентын сонгууль болж эрх баригч Либерал Ардчилсан нам 2009 оноос хойш анх удаа парламентын олонх болж чадаагүй ч хамгийн олон суудалтай намын байр сууриа хадгалж үлдсэн.
Арван нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- 11 сарын 2 - Риши Сунак Их Британий Консерватив намын даргын албан тушаалаа өгсөн. Намын шинэ удирдагчаар хатагтай Кеми Баденок болсон.
- 11 сарын 5 — АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж Доналд Трамп сонгогдов.
Арван хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- 12 сарын 3 - Өмнөд Солонгост цэргийн онц байдал зарласан.
- 12 сарын 13 - Орос улсад Viber мессенжерийн үйл ажиллагааг хаасан.
- 12 сарын 27 - Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер ХБНГУ-ын парламентыг тарааж, парламентын ээлжит бус сонгууль зарлав.
- 12 сарын 29 - Өмнөд Солонгост онгоцны осол болж 179 хүн нас барсан байна.