Jump to content

2025 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аргын жил дараалал
2020 · 2021 · 2022 · 2023
2024 2025 2026
2027 · 2028 · 2029 · 2030
Хамаарах арван
2020-д он
Хамаарах зуун
21-р зуун

2025 он (MMXХV) буюу Хоёр мянга хорин таван он нь Лхагва гарагаар эхэлсэн ердийн жил юм. Монгол Билгийн тооллын 17-р жарны 39 он буюу хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой жил. Григорийн тоолол буюу Нийтийн тоолол ёсоор Манай эриний 2025 дахь он бөгөөд 3 дахь мянган болон 21-р зууны 25 дахь он болно.

  • 1-нд Болгар, Румын улсууд "Шенгений бүсэд"-д агаарын болон усан хилээр шилжин оров.
  • 6-нд Канадын ерөнхий сайд Жастин Трюдо огцорч байгаагаа зарлав.
  • 6-нд Индонез БРИКС-ын 10 дахь гишүүн болсон.
  • 7-нд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах оронд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 126 хүн амиа алдаж, 201 хүн шархаджээ.
  • 9-нд АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч Жимми Картерыг Вашингтонд оршуулах ёслол болов.
  • 11-нд Монгол Улсад Засгийн газрыг огцруулах олон нийтийг хамарсан жагсаал болов.
  • 15-нд БНСУ-д импичментийн улмаас огцорсон Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг хоёр дахь оролдлогоор саатуулжээ.
  • 20-нд АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамын Тангараг өргөх ёслол.
  • 23-нд Германы парламентын ээлжит бус сонгууль.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • 1-нд Монгол Улсад 17-р жарны 39 он буюу хоёр хар мэнгэтэй хөхөгчин Могой жилийн цагаан сарын шинийн 1 тохиов.
  • 14-нд Канадын ерөнхий сайдаар сонгогдсон Марк Карни ажилдаа оров.
  • 19-нд Таип Эрдоганы сонгуулийн гол өрсөлдөгч Экрем Имамоглуг авлига, террористуудтай холбоотой хэргээр Истанбул хотод баривчилжээ.
  • 29-нд АНУ-ын Төрийн департамент USAID байгууллагыг татан буулгах шийдвэр гаргасан.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • 9-нд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Ялалтын баярыг өргөн тэмдэглэж. У.Хүрэлсүх оролцов.
  • 12-нд Курдистаны Ажилчны нам тарж буйгаа мэдэгдэв.
  • 18-нд Польшийн ерөнхийлөгчийн сонгууль болж Карол Навроцки ялалт байгуулав.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • 3-нд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж Ли Жэ Мён ялав.
  • 15-17-нд Канад улсад G7-ийн 57 дахь дээд хэмжээний уулзалт болов.
  • 24-26-нд Нидерландад НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болов.
  • 30-наас 7-р сарын 13-нд Уимблдон- 2025 тэмцээн болно.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • 1-нд Болгар улс "евро" мөнгөн тэмдэгтэд шилжихээр төлөвлөв.
  • 3-нд Орос улс Исламын Эмират Афганистан улсын албан ёсоор хүлээн зөвшөөрөв.
  • 11-13-нд (баасан-ням гариг) Монгол Улсын Баяр наадам.
  • 21-24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад айлчлав.
  • 24-25-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистанд айлчлав.
  • 24-нд Тайланд, Камбожийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн болов.
  • 1-нд Apple компани 1 тэрбум дахь ухаалаг утсаа зарсан.
  • 6-нд Польшийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Карол Навроцки албан тушаалдаа орсон.
  • 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучлалаар дайсагналыг зогсоох энхийн хэлэлцээрт Азербайжан, Арменийн ерөнхийлөгч Ильхам Алиев, Никол Пашинян нар Цагаан ордонд (АНУ, Вашингтон) гарын үсэг зурав.
  • 15-нд Владимир Путин, Доналд Трамп нар Аляскад уулзаж Украины нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийв.
  • 2-нд Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ой тохиов. Бээжин хотод цэргийн ёслолын жагсаалт болсон бөгөөд энэ үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлав.
  • 5-9-нд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад айлчлав.
  • 10-нд Америкийн улс төрийн идэвхтэн Чарли Киркийг буудан хороов.
  • 14-нд Орос улсад нэгдсэн сонгуулийн өдөр.
  • 19-24-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80-р чуулганд оролцов.
  • 25-нд Киргизийн парламент өөрөө тарж буйгаа зарлав.
  • 30-нд Nvidia компани зах зээлийн үнэлгээ нь 4,5 их наяд ам.доллар давсан анхны компани болов.
  • 19-нд Парисын Луврын музейг дээрэмджээ. Үл мэдэгдэх этгээдүүд Францын хааны хэд хэдэн үнэт эдлэлийн цуглуулгаас хулгайлжээ.
  • 14-16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад албан ёсоор айлчлав.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • 22-нд Йоханнесбург хотод G-20 дээд хэмжээний уулзалт.
  • 30-нд Киргиз улсад ээлжит бус парламентын сонгууль товолсон.