Jump to content

2025 оны улсын наадмын бөх барилдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2025 оны Улсын наадмын бөхийн барилдаан
Тэмцээний дэлгэрэнгүй
Огноо2025 оны 07 сарын 11-12
Оролцогчын тоо512
Үр дүн
ТүрүүУ.Н Э.Батмагнай
ҮзүүрА.Ар Н.Өсөхбаяр
Шөвгийн дөрөв
Тэмцээний статистик
Арслан цол хүртсэн1
Гарьд цол хүртсэн1
Харцага цол хүртсэн2
Начин цол хүртсэн2
← |2024

2025 оны Тулгар төрийн 2234 жилийн ой, Их Монгол улсын 819 жилийн ой, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд таван аваргаар магнайлуулсан 512 хүчтэн бөх идэрийн жавхааг гайхуулан барилдсанаас Улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэжээ.

2025 оны Улсын баяр-Наадмын бөхийн барилдаанд дархан аварга-1, улсын аварга -4, арслан-8, гарди-6, заан- 14, харцага- 21, начин- 48, нийт 102 улсын цолтой бөх барилдсан байна. Наадамд зодоглох бөхчүүдээс хамгийн ахмад нь Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ байв.

Шөвгөрсөн арван зургаан бөх

[засварлах | кодоор засварлах]
2025 оны Улсын наадмын бөхийн барилдааны шөвгөрсөн бөхчүүд[1]
Амжилт Бөхийн цол Аймаг Хүчит бөх 9 8 7 6 5 Авсан цол/чимэг
Түрүүлсэн Улсын начин Баянхонгор аймаг Энхтүвшиний Батмагнай Н.Ө П.Б Б.Б Б.З Д.Х Улсын арслан
Үзүүрлэсэн Аймгийн арслан Сүхбаатар аймаг Нямдоржийн Өсөхбаяр - Н.Б Б.П М.Л Б.Г Улсын гарьд
Их Шөвөгт үлдсэн Дархан аварга Увс аймаг Намсрайжавын Батсуурь - - О.Н М.Б Б.Ч Хуйрнан шуугигч
Их Шөвөгт үлдсэн Улсын аварга Увс аймаг Пүрэвийн Бүрэнтөгс - - М.Б Ш.О А.Н Өлзий бадрах
Дунд Шөвөгт үлдсэн Улсын заан Ховд аймаг Баатархүүгийн Пүрэвсайхан - - - Б.Т Х.Ц Цогт гарамгай
Дунд Шөвөгт үлдсэн Улсын заан Ховд аймаг Баярхүүгийн Бат-Өлзий - - - Л.Э Б.О Үнэн зоригт
Дунд Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Өвөрхангай аймаг Оюунгэрэлийн Наранбаатар - - - Ө.Б О.Х Улсын харцага
Дунд Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Дорнод аймаг Мөнхжаргалын Бэлгүтэй - - - Б.О Д.А Улсын харцага
Бага Шөвөгт үлдсэн Улсын арслан Сэлэнгэ аймаг Баярсайханы Орхонбаяр - - - - Н.Б Улам нэмэх
Бага Шөвөгт үлдсэн Улсын гарьд Увс аймаг Өлзийтогтохын Бат-Орших - - - - О.Б Өсөх идэр
Бага Шөвөгт үлдсэн Улсын заан Завхан аймаг Мөнхтөрийн Лхагвагэрэл - - - - О.М Хурц шаламгай
Бага Шөвөгт үлдсэн Улсын харцага Архангай аймаг Батсүхийн Зоригтбаатар - - - - Э.М Өсөх идэр
Бага Шөвөгт үлдсэн Улсын начин Булган аймаг Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл - - - - С.С Өсөх идэр
Бага Шөвөгт үлдсэн Улсын начин Увс аймаг Лхагвасүрэнгийн Энхсаруул - - - - Б.Ц Өсөх идэр
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Дорноговь аймаг Мөнхжаргалын Бямбадорж - - - - Ц.С Улсын начин
Бага Шөвөгт үлдсэн Аймгийн арслан Хэнтий аймаг Шаравдоржийн Отгонтөгс - - - - Э.О Улсын начин


  1. "2025 оны Улсын наадмын бөхийн барилдаан". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.