2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль 2027 оны 06 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулагдана.[1] Энэ нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаас хойш 9 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Сонгуулийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг хоёр шаттай сонгуулиар 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно. Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана. Анхан шатны сонгуулиас сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал (50%+1) авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох ба хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтаар аль ч нэр дэвшигч олонхийн санал авахгүй тохиолдолд дахин сонгууль явуулна.[2]
Нэр дэвшигч
[засварлах | кодоор засварлах]Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуульд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН нам, Иргэний Зориг Ногоон Нам болон Үндэсний эвсэл энэ сонгуульд дангаараа эсвэл хамтран нэр дэвшүүлэх боломжтой байна.
Монгол Ардын Нам
[засварлах | кодоор засварлах]Хэвлэл, мэдээллээр таамаглаж буй нэр дэвшигч
[засварлах | кодоор засварлах]Дараах хүмүүсийг Монгол Ардын Намаас нэр дэвшиж магадгүй гэж хэвлэл, мэдээлэл таамаглаж байна:[3]
- Гомбожавын Занданшатар, 2025 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, 2019-2024 онд Улсын Их Хурлын дарга.
- Янгугийн Содбаатар, 2024 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга.
- Жадамбын Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, 2025 оноос Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд.
- Сандагийн Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.
- Сайнбуянгийн Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн, 2021-2025 онд Монгол Улсын Шадар сайд.
Ардчилсан Нам
[засварлах | кодоор засварлах]Боломжит нэр дэвшигч
[засварлах | кодоор засварлах]| Намын дотоод сунгаанд оролцохоо мэдэгдсэн нэр дэвшигч | |
|---|---|
| Лувсаннямын Гантөмөр | Норовын Алтанхуяг |
| Улсын Их Хурлын гишүүн (2004-2016, 2024 оноос) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд (2024–2025) Ардчилсан намын дарга (2023–2025) |
Улсын Их Хурлын гишүүн (1996-2000, 2008-2016, 2020 оноос) Монгол Улсын Ерөнхий сайд (2012–2014) Ардчилсан намын дарга (2008–2014) |
Л.Гантөмөр
[засварлах | кодоор засварлах]Лувсаннямын Гантөмөр нь Улсын Их Хурлын гишүүнээр 2004-2016 онд сонгогдон ажилласан бөгөөд 2024 онд мөн сонгогдон ажиллаж байна. 2023-2025 онд Ардчилсан намын даргаар, 2024-2025 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласан.[4] Өдрийн сонин-д 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нийтлэгдсэн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сунгаанд оролцоно гэдгээ илэрхийлсэн.[5]
Н.Алтанхуяг
[засварлах | кодоор засварлах]Норовын Алтанхуяг 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайдын, 2008-2012 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын албыг хашсан. Улсын Их Хуралд өмнө нь 4 удаа сонгогдож байсан бөгөөд 2024 онд дахин сонгогдон ажиллаж байна. 2008-2014 онд Ардчилсан намын даргаар ажилласан.[6] 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оролцоно гэдгээ 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдсэн.[7]
Хэвлэл, мэдээллээр таамаглаж буй нэр дэвшигч
[засварлах | кодоор засварлах]Дараах хүмүүсийг Ардчилсан Намаас нэр дэвшиж магадгүй гэж хэвлэл, мэдээлэл таамаглаж байна:[3]
- Сангажавын Баярцогт, 2008–2012 онд Монгол Улсын Сангийн сайд, 2014-2016 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.
- Бөхчулууны Пүрэвдорж, 2024 оноос Улсын Их Хурлын дэд дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн.
- Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, 2008-2016 он, 2024 оноос өнөөг хүртэл Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Хууль зүйн сайд.
- Сайнхүүгийн Ганбаатар, 2012-2016 он, 2020 оноос өнөөг хүртэл Улсын Их Хурлын гишүүн.
ХҮН нам
[засварлах | кодоор засварлах]ХҮН намын дарга Т.Доржханд Лхагвын ТОЙМ ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг 2021 оны сонгуульд Зөв Хүн Электорат Эвслээс тодруулж байсантай адил зарчмаар буюу олон нийтийн санал асуулгаар тодруулах аян явуулна гэж мэдэгдсэн.[8]
Иргэний Зориг Ногоон Нам
[засварлах | кодоор засварлах]Боломжит нэр дэвшигч
[засварлах | кодоор засварлах]| Нэр дэвшихээ илэрхийлсэн |
|---|
| Батын Батбаатар |
| Улсын Их Хурлын гишүүн (2004-2008, 2024 оноос) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд (2025 оноос) Иргэний Зориг Ногоон Намын дарга (2023 оноос) |
Б.Батбаатар
[засварлах | кодоор засварлах]Батын Батбаатар нь 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд 2024 онд дахин сонгогдсон. 2023 оноос Иргэний Зориг Ногоон Намын даргаар, 2025 оноос Г.Занданшатарын Засгийн газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байна.[9] Тэрээр намынхаа 26 жилийн ойн арга хэмжээний хуралд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд бэлэн гэдгээ зарласан боловч тус намын зарим гишүүд өөр газар намын онц их хурлаа зарлан хуралдуулж, түүнийг намаас хөөж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Р.Батболдыг сонгосон байна.[10]
Нэр дэвшихээс татгалзсан хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Дараах хүмүүс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн:
- Тогмидын Доржханд, ХҮН намын дарга, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос Монгол Улсын Шадар сайд. Тэрээр Лхагвын ТОЙМ ярилцлагын нэвтрүүлгийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны дугаарт оролцох үедээ намын даргын хувьд 2028 оны Улсын Их Хурлын сонгуульд намаа удирдаж оролцох тул Ерөнхийлөгчид нэр дэвших бодолгүй гэдгээ илэрхийлсэн.[8]
- Санжаасүрэнгийн Оюун, 2018 оноос Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-гийн Гадаад харилцааны захирал. Түүнийг урьд нь лидер нь байсан Иргэний Зориг Ногоон Намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтийг тус намын дарга Б.Батбаатар хоёр ч удаа тавьсан, эцсийн хариу авахаар хүлээж байгаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлж байв.[11] С.Оюун өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвших бодолгүй, харин эмэгтэй нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ Төрийн ордонд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болсон хуралд оролцох үедээ сэтгүүлчийн асуултад хариулах байдлаар мэдэгдсэн юм.[12][13]
- Батмөнхийн Батцэцэг, 2021 оноос Монгол Улсын Гадаад харилцааны сайд, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн. Тэрээр 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сэтгүүлч нарт яриа өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолгүй, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаа сайн хийхэд анхаарч байна гэдгээ мэдэгдсэн.[14]
- Зандаахүүгийн Энхболд, 2012-2016 онд Улсын Их Хурлын дарга, 2015-2016 онд Ардчилсан намын дарга. Өдрийн сонин-ы 2026 оны 02 дугаар сарын 16-ны дугаарт нийтлэгдсэн ярилцлагадаа тэрээр 2027, 2028 оны сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлсэн.[15]
- Эрдэнийн Бат-Үүл, 2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Монгол Улсын баатар (2009). Тэрээр 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сэтгүүлч нарт яриа өгөх үедээ сонгуульд өрсөлдөх бол Улаанбаатар хотын даргад л өрсөлдөнө гэж мэдэгдсэн.[16]
- Ринчиннямын Амаржаргал, 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1996-2000, 2004-2016 онд Улсын Их Хурлын гишүүн. Лхагвын ТОЙМ ярилцлагын нэвтрүүлгийн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны дугаарт оролцох үедээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолгүй байгаагаа хэлсэн.[17]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/". legalinfo.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/". legalinfo.mn. Татаж авсан: 2026-03-15.
- 1 2 Ч.Гангэрэл (2026-03-09). "Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд "харанхуй" орно". itoim.mn. Татаж авсан: 2026-03-12.
- ↑ "Танилцуулга, Лувсаннямын ГАНТӨМӨР". www.parliament.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ Т.Дарханхөвсгөл (2026-02-25). "Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа дотоод сунгаанд оролцоно". Өдрийн сонин. No. 034 #7886. х. 1, 5.
- ↑ "Танилцуулга, Норовын АЛТАНХУЯГ". www.parliament.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ А.Ням-Өлзий (2026-03-05). "О.Алтангэрэл: Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших магадлалтай учир түүнийг цагаатгасан шийдвэрийг үл зөвшөөрч байна". ikon.mn. Татаж авсан: 2026-03-15.
- 1 2 Г.Лхагвадорж (2026-01-28). "ЗОЧИН / Шадар сайд Т.Доржханд / ЛХАГВЫН ТОЙМ №76". NTV. Татаж авсан: 2026-03-15 – via YouTube.
- ↑ "Танилцуулга, Батын БАТБААТАР". www.parliament.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ А.Ням-Өлзий (2026-03-10). "ИЗНН-ын дарга Б.Батбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн бол намын гишүүд нь түүнийг огцруулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгов". ikon.mn. Татаж авсан: 2026-03-12.
- ↑ Д.Дарьсүрэн (2026-02-05). "Б.Батбаатар: С.Оюун даргад "ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөөч" гэсэн саналыг хоёр ч удаа тавиад, эцсийн хариугаа хүлээж байна". ubn.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ Д.Дарьсүрэн (2026-02-06). "С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ илэрхийллээ". ubn.mn. Татаж авсан: 2026-03-15.[permanent dead link]
- ↑ Б.Бадамгарав (2026-02-06). "С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй". ikon.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ Б.Бадамгарав (2026-02-11). "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол байхгүй. УИХ-ын болон Засгийн газрын гишүүний ажлаа сайн хийхийг хичээнэ". ikon.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ Э.Мөнхтүвшин (2026-02-16). "З.Энхболд: Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог шиг АН даргаа сонгодог байсан дүрмийг өөрчилсөн нь буруу". Өдрийн сонин. No. 031 #7882. х. 1, 2, 5.
- ↑ Д.Дарьсүрэн (2026-02-05). "Э.Бат-Үүл: Би нэр дэвшвэл Хотын даргадаа л нэр дэвшинэ". ubn.mn. Татаж авсан: 2026-03-15.
- ↑ Г.Лхагвадорж (2026-04-22). "ЗОЧИН / Ерөнхий сайд асан Р.Амаржаргал / ЛХАГВЫН ТОЙМ №84". NTV. Татаж авсан: 2026-04-27 – via YouTube.