2 сарын 20

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

2 сарын 20 нь Григорийн тооллын жилийн 51 дэх өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 314 өдөр (өндөр жил бол 315 өдөр) үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1547 - Вестминстер ордонд Английн хаан VI Эдуард хаан ширээнд суух ёслол болов.
  • 1685 - Францын колоничлогч Рене-Роберт Кавелье Сейнт Луйс болон Матагордагийн хошууг байгуулжээ.
  • 1792 - АНУ-д шуудангийн үйлчилгээний тухай хууль батлагдаж улмаар АНУ-ын шуудангийн хороог байгуулав.
  • 1810 - Напалеоны эсрэг жагсаал цуглааныг өдөөн турхирсан хэргээр Андреа Хоферийг цаазаар авчээ.
  • 1816 - Алдарт хөгжмийн зохиолч Россинигийн "Севилийн үсчин" дуурь Ром хотын тайзнаа анхлан тавигдав.
  • 1846 - Польшийн эрх чөлөөний төлөөх Краковын бослого дэгдэв.
  • 1865 - Уругвайн Ерөнхийлөгч Томас Виллальба босогчдын удирдагч Венансио Флорес нар энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Уругвайн дайн эцэс болжээ.
  • 1872 - АНУ-ын Нью-Йорк хотод "Метрополитан урлагийн музей" үүдээ нээв.
  • 1877 - Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковсгийн "Хунт нуур" бүжгэн жүжиг "Большой театр"-ын тайзнаа олны хүртээл болов.
  • 1914 - Монгол Улсын түүхэнд анх удаа "дээд", "доод" хурал байгуулагдаж, парламентын хоёр танхим бий болжээ.
  • 1931 - АНУ-ын Конгресс Калифорни мужийн Сан Франциско-Оклендийг холбосон гүүр барих шийдвэр гаргажээ.
  • 1933 - АНУ-ын үндсэн хуулийн 21 дэх нэмэлт өөрчлөлтөөр "хуурай хууль"-ийн хэрэгжилтийг зогсоов.
    • Адольф Гитлер Германы томоохон компанийн эздүүдтэй нууц уулзалт зохион байгуулж, удахгүй болох сонгуульд Нацист намд шаардлагатай хөрөнгө босгох ажиллагааг эхлүүлжээ.
  • 1935 - Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.
  • 1943 - АНУ-ын Дайны асуудал хариуцсан яам кино уран бүтээлд хяналт тавих тусгай товчоо байгуулав.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин Германы томоохон аж үйлдвэрийн төвүүдийг бөмбөгдөж эхлэв.
  • 1962 - Меркури хөтөлбөр: Дэлхийн тойрог замд гарсан Америкийн анхны хүнээр Жон Гленн гэх сансрын нисэгч тодров. Тэрээр "Френдшип 7" хөлгөөр тойрог замд гарч 4 цаг 55 минутын туршид дэлхийн тойрог замд байжээ.
  • 1986 - ЗХУ сансар судлалын "Мир" хөлгийг хөөргөв. Уг хөлөг 15 жилийн турш задгай сансарт ажилласан билээ.
  • 1988 - Нагорно-Карабахын ард иргэдийн дунд Автономит эрхтэй болох эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонхийн санал авчээ. Үүнээс хойш Нагорно-Карабахын дайн эхэлсэн түүхтэй.
  • 1991 - Албанийн нийслэл Тирана хотод байрлах удирдагч Энвер Хожагийн хөшөөг жагсагчид буулгав.
  • 1998 - Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
  • 2014 - Украйны нийслэл Киев хотод европын холбоонд элсэхийг эсэргүүцсэн жагсаалын оролцогчдыг мэргэн буучид устгав.
  • 2015 - Швейцарийн Рафц тосгонд хоёр галт тэрэг мөргөлдөж, 49 хүн амиа алдсан хэрэг гарав. Уг үйл явдалтай холбоотойгоор Швейцарийн холбооны төмөр зам компани хэд, хэдэн үйлчилгээгээ түр зогсоожээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1867 - Английн гүнж Луйз (1931 онд нас барсан)
  • 1899 - Америкийн саятан, төмөр замын магнат Корнелиус Вандербилт Уитни (1992 онд нас барсан)
  • 1901 - Египетийн анхны Ерөнхийлөгч Мухаммад Нагуйб (1984 онд нас барсан)
  • 1904 - ЗХУ-ын найм дахь Ерөнхий сайд Алексей Косыгин (1980 онд нас барсан)
  • 1923 - Гуяана улсын хоёр дахь Ерөнхийлөгч Форбес Бөрнхем (1985 онд нас барсан)
  • 1925 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх их аварга Киётака Точинишики (1990 онд нас барсан)
  • 1927 - Оскарын шагналт нэрт жүжигчин, дипломатч Сир Сипней Пойтер
  • 1937 - Нобелийн шагналт Германы биохимич Роберт Хюбер
  • 1947 - Английн хөлбөмбөгч Петер Осгүүд (2006 онд нас барсан)
  • 1951 - Их Британийн ерөнхий сайд Гордон Браун
  • 1960 - Экваторын Гвиней улсын Ерөнхий сайд Кандидо Муатетема Ривас (2014 онд нас барсан)
  • 1963 - Америкийн домогт сагсанбөмбөгч Чарльз Баркли
  • 1967 - Олимпийн хүрэл, Дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт Швейцарийн уулийн цаначин Паул Аккола
    • Алдарт "Нирвана" хамтлагийг үүсгэн байгуулагч Көрт Кобайн (1994 онд нас барсан)
  • 1971 - Финландын домогт хөлбөмбөгч Йари Литтманен
  • 1977 - Америкийн нэрт сагсанбөмбөгч Стефон Марбюри
  • 1988 - Барбадосын нэрт дуучин Рианна
  • 1990 - Италийн хөлбөмбөгч Чиро Иммобиль
  • 1991 - Олимпийн мөнгө, Дэлхийн хүрэл, Азийн аварга Филиппиний хүндийг өргөгч Хидилин Диаз

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 922 - Византийн эзэнт гүрний хатан Теодора (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1431 - Ромын пап V Мартин (1368 онд төрсөн)
  • 1513 - Норвеги, Швед, Данийн эзэн хаан Жон (1455 онд төрсөн)
  • 1790 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Йозеф (1741 онд төрсөн)
  • 1907 - Нобелийн шагналт Францын химич Анри Мойссан (1852 онд төрсөн)
  • 1910 - Египетийн 9 дэх Ерөнхий сайд Бутрос Гали (1852 онд төрсөн)
  • 1916 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Клас Понтус Арнольдсон (1844 онд төрсөн)
  • 1972 - Нобелийн шагналт Америкийн физикч Мариа Гопперт-Майер (1906 онд төрсөн)
  • 1976 - Нобелийн шагналт Францын хуульч Рене Кассин (1887 онд төрсөн)
  • 1993 - Италийн автомашины алдарт "Ламборгини" компанийг үндэслэгч Ферручио Ламборгини (1916 онд төрсөн)
  • 2014 - Уругвайн Ерөнхийлөгч Рафаел Аддиежо Бруно (1923 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • УкраинУкраин Украин 100 баатрын дурсгалын өдөр
  • Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр

 Commons: 2 сарын 20 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан