Jump to content

3х3 сагсан бөмбөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

3х3 сагсан бөмбөг (Англи: 3x3 Basketball) — Баг тус бүрд 5 биш 3 тамирчин нэг сагсанд тоглодог, сагсан бөмбөгийн нэг төрөл юм. Хоёр багийн тоглолтын талбайн хэмжээ ердийн сагсан бөмбөгийн стантардт талбайгаас 2 дахин бага байдаг онцлогтой.

3х3 сагсан бөмбөг 1950 онд АНУ-ын гудамжинд үүссэн байна.

Одоогоор FIBA ​​буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон түүний бүрэлдэхүүн болох FIBA ​​3x3 нь энэ спортыг дэлхийд хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 3х3 сагсан бөмбөгийн төрөл олны танил болсноор FIBA-аас хуваарилах хөрөнгө, шагналын сан нэмэгдэж байна. Үүний дагуу тэмцээн, тоглогчид, ивээн тэтгэгчдийн тоо нэмэгдсээр байна.

FIBA 3х3 сагсан бөмбөгийг дэлхий даяар сонгодог сагсан бөмбөгийг сурталчлах гол хэрэгсэл гэж үздэг. FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Патрик Бауман 3х3 сагсан бөмбөг нь сонгодог сагсан бөмбөгт шаардлагатай бүх элемент, ур чадварыг агуулсан бөгөөд энэ нь залуучуудыг сагсан бөмбөгт татах энгийн бөгөөд үр дүнтэй арга гэж үзэж байв.

  • Багууд зөвхөн нэг сагсан дор өрсөлддөг;
  • Тэмдэглэгээ, зай нь ердийн сагсан бөмбөгтэй яг адилхан;
  • Баг бүр 3 тоглогч дээр нэмээд нэг нөөцийг тоглогчтой байна;
  • Алсын зайны дугуй тойрог дотроос бөмбөг сагсанд оруулахад 1 оноо, тойргийн гаднаас бол 2;
  • Довтолгоонд 12 секунд өгдөг бөгөөд үүнийг эхлүүлэхийн тулд бөмбөгийг тойргоос заавал гаргах хэрэгтэй;
  • Зургаан алдаа хийсний дараа зөрчлийг хоёр торгуулийн шидэлтээр шийтгэдэг;
  • Тоглолт 10 минут үргэлжилнэ, эсвэл аль нэг баг нь хугацаанаас өмнө 21 оноо түрүүлж авбал дуусна.

Монгол дахь 3х3 сагсан бөмбөг

[засварлах | кодоор засварлах]

Монголын эрэгтэй шигшээ баг Азийн 2 удаагийн аварга (2017, 2023). Мөн 2 мөнгө (2018, 2019), 1 хүрэл (2023) медальтай. Азийн наадмаас 2022 онд хүрэл медаль хүртсэн. Дэлхийн АШТ-д 2018 онд анх оролцохдоо шилдэг 8-д шалгарсан бөгөөд нийт 5 удаа дараалан оролцоод байна.

2020 оны Токиогийн олимпод уг спорт анх удаа зуны олимпын хөтөлбөрт багтахад Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг шилдэг 8 багийн нэг болж оролцжээ.

2025 оны 6-р сард Улаанбаатар хотод "3х3" сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг мөнгөн медаль хүртэв. Шигшээ багт 1.Онолбаатарын Хулан, 2. Бат-Эрдэнийн Ариунцэцэг, 3. Нямжавын Нандинхүсэл, 4. Мөнхсайханы Цэрэнлхам нар багтав.