5-р Панчен лам
Харагдац
| Лувсан-Иш | |
|---|---|
| 5-р Панчен лам | |
| Засаглал | 1663–1737 |
| Өмнөх дүр | Лувсанчойжилжалцан |
| Хойд дүр | Лувсанбалдан-Иш |
| Төвөд | བློ་བཟང་ཡེ་ཤེས་ |
| Вайли | Blo-bzang Ye-shes |
| Галиг (БНХАУ) |
Lobsang Yêxê |
| Мэндэлсэн | 1663 Цан |
| Нас нөгчсөн | 1737 Лхас |
Лувсан-Иш (Төвөд: བློ་བཟང་ཡེ་ཤེས་; Вайли: Blo-bzang Ye-shes; ZWPY: Lobsang Yêxê, 1663–1737) нь Төвөдийн тавдугаар Панчен лам юм.
Тэрбээр Цан нутгийн нөлөө бүхий язгууртны гэр бүлд төржээ. Аавыг нь Дэчинжамц, ээжийг нь Шаравдулам гэдэг байв. Төрөөд удалгүй Төвөдийн 4-р Панчен лам Лувсанчойжилжалцан (1570–1662)-ы хойд дүрээр тодорч, Дашлхүмбэ хийдэд ёслол үйлдэн суужээ.
9 настайдаа Лхаст очиж 5-р Далай лам Наваанлувсанжамц (1617 – 1682)-ад шавь орж, Лувсан-Иш хэмээх нэр хүртжээ. Улмаар 21-тэйдээ сахил хүртэв.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Dás, Sarat Chandra (1882). "The Lives of the Panchen Lamas". Reprinted in: Contributions on the Religion and History of Tibet, p. 118. (1970). Manjusri Publishing House, New Delhi.
| Өмнөх Лувсанчойжилжалцан |
Панчен лам | Дараах Лувсанбалдан-Иш |