50 аугаа хүүхэлдэйн кино
50 аугаа хүүхэлдэйн кино: Хүүхэлдэйн киноны 1,000 мэргэжилтний сонголт (Англи: The 50 Greatest Cartoons: As Selected by 1,000 Animation Professionals) номд 1000 хүүхэлдэйн киноны түүхч, хүүхэлдэйн киноны мэргэжилтнүүд, кино шүүмжлэгч нараас бүрдсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг тавин хүүхэлдэйн киног багтаасан болно. Саналыг Хүүхэлдэйн судлалын нийгэмлэг, Олон улсын хүүхэлдэйн киноны холбоо, 100 гаруй хүүхэлдэйн киноны студи, зуу гаруй тогтмол хэвлэлийн кино шүүмжлэгч нарт илгээсэн саналын хуудсаар шалгаруулжээ. Сонгогдсон хүүхэлдэйн кинонд Disney Cartoons, Worner Bros. Cartoons, Fleisher Studios, MGM Cartoons, United Productions of America, Уолтер Ланц, Канадын Үндэсний Кино Зөвлөл, Винсор МакКэй, Отто Мессмер, Салли Круикшанк, Марв Ньюланд, Фредерик Бэк, бас бус бие даасан аниматоруудын бүтээлүүд багтсан байна. Сонголт бүр нь тойм, бүтээгдсэн түүх, яагаад сонгогдсоныг шалгадаг шүүмжлэлтэй дүн шинжилгээтэй. Энэ номд мөн Леонард Малтин, Жон Канемакер, Жо Адамсон, Стив Шнайдер, Чарльз Соломон, Лесли Кабарга нарын тайлбарыг багтаасан болно.
Шалгуур
[засварлах | кодоор засварлах]Энэ нь Хойд Америкт бүтээгдсэн, өндөр үнэлэгдсэн 50 хүүхэлдэйн кино болон бусад алдартай хүүхэлдэйн киноны нийтлэлүүдээс бүрддэг бөгөөд хүүхэлдэйн киноны салбарт ажилладаг 1000 хүн, кино шүүмжлэгчдийн санал асуулгаар эрэмбэлэгдсэн байдаг.