Jump to content

7-р моторжуулсан хуягт бригад (дивизион)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

7-р моторжуулсан хуягт бригад (дивизион) нь Монголын Ардын армийн 7-р морьт дивизийн хуягт (танк) анги бөгөөд Чөлөөлөх дайнд Японы армийн ар талд гэнэтийн цохилт өгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.

1945 оны 8-р сарын 9-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан хүчин довтолгоогоо эхэлсэн. Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн бүрэлдхүүнд Ардын армийн 7-р морьт дивиз болон 7-р хуягт дивизион нь Жанчхүүгийн чиглэлд Японы Квантун армийн хамгаалалтыг сэтэлж, Өвөр Монгол руу гүн цөмрөх байлдааны ажиллагаанд оролцсон байна. Хуягт бригад нь дайны явцад олон удаагийн тулалдаанд оролцож, Японы гарнизонуудыг буулган авч, зам тээврийн чухал цэгүүдийг эзлэн авсан.

Гавъяа байгуулсн дайчид

[засварлах | кодоор засварлах]

Тулалдааны талбарт баатарлагаар байлдаж амь үрэгдсэн Монгол ардын хувьсгалт цэргийн Хошууч Л.Сосороор ахлуулсан 7 дугаар хуягт бригадын пулемётчин Л.Аюуш, баатарлаг байлдсан С.Дампил, миномётчин Д.Данзанваанчиг нарыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын Баатар цолоор шагнажээ. Хожим нь 7 дугаар Хуягт бригадын дарга Д.Нянтайсүрэн, салааны дарга Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив нарыг мөн БНМАУ-ын Баатар цолоор шагнасан юм.

7-р моторжуулсан хуягт бригад (дивизион)нь Монголын Ардын армийн механикжсан ангиудын нэг байсан бөгөөд Зөвлөлтийн армиас нийлүүлсэн техник, зэвсэглэлээр тоноглогдсон. Тухайн үед тус бригад дараах бүрэлдэхүүнтэй байсан гэж үздэг (1000-1500 бие бүрэлдхүүнтэй): 7-р хуягт бригад нь мотомеханикжуулсан бүтэцтэй байсан бөгөөд танк, хуягт машин, их буу, миномёт зэрэг хүнд зэвсгээр зэюсэглэсэн байжээ. Тухайн үеийн Монголын зэвсэгт хүчний нийт механикжуулсан хүчинд 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байсан. Үүний нэг хэсэг эь 7-р хуяг бригад юм. Бригадын зэвсэг техник:

  • Танкны рот: Зөвлөлтийн Т-26, БТ-5, БТ-7 зэрэг хөнгөн танкууд
  • Хуягт машин: БА-10, БА-20 зэрэг хуягт тээврийн хэрэгслүүд
  • Механикжсан явган цэрэг: Автомашин, мотоциклоор тоноглогдсон явган цэргийн ангиуд
  • Артиллерийн анги: 76 мм-ийн хөнгөн их буу, 45 мм-ийн танк эсэргүүцэх их буу зэрэг зэвсэглэлтэй байжээ.


Холбоотой хуудас

[засварлах | кодоор засварлах]