Jump to content

A Thousand Suns

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Загвар:Инфобокс хөгжмийн цомог

A Thousand Suns бол Америкийн рок хамтлаг Линкин Парк-ийн дөрөв дэх студийн цомог юм. Энэ нь зарим улс орнуудад 2010 оны 09 дүгээр сарын 08-нд, харин АНУ-д 2010 оны 09 дүгээр сарын 14-нд Warner Bros. Records-оос гаргажээ. Продюсероор Майк Шинода, Рик Рубин нар ажилласан бөгөөд тэд мөн өмнөх цомог Minutes to Midnight (2007) дээр ажиллаж байсан. A Thousand Suns-ийн бичлэгийн ажлыг 2009 оноос 2010 оны эхэн үе хүртэл Калифорни мужийн Холливуд дах NRG дуу бичлэгийн студид хийсэн байна.

A Thousand Suns нь цөмийн дайн, түүний хор уршгийн тухай ойлголт өгсөн концепц цомог юм. Хамтлагийн зүгээс энэ цомог дээр өмнөх цомгийн дуунуудаас өөрчлөгдсөн гэж хэлсэн бөгөөд тэд өөр өөр шинэ ая хэмнэлүүдийг туршиж үзсэн байна. Честер Беннингтон MTV-д хэлэхдээ энэ цомогт “нийгмийн олон асуудлыг хөндөж, хүний санааг технологитой хослуулсан болно” гэж хэлсэн байна. Цомгийн нэрийг 1945 онд Роберт Оппенхаймер-ын “атомын бөмбөг яг мянган нар шиг гэрэлтдэг” гэсэн тодорхойлолтоос санаа авч өгсөн бөгөөд мөн цомогт Бхагавад Гита-ийн ишлэлээс оруулжээ. Энэ нь цомгийн эхний сингл The Catalyst-ийн мөрөнд гардаг. A Thousand Suns нь Линкин Паркийн хамгийн урт үргэлжилсэн хугацаатай студийн цомог бөгөөд нийт 47 минут 48 секунд үргэлжилнэ.

  • Эхний сингл "The Catalyst" нь 2010 оны 08 дугаар сарын 03-нд цацагдсан.
  • "The Catalyst" нь Billboard Alternative Songs болон Rock Songs чартуудын нэгдүгээр байранд орсон.
  • Дараа нь "Waiting for the End", "Burning in the Skies", "Iridescent" гэсэн синглүүдийг гаргасан.
  • "The Catalyst" болон "Waiting for the End" дуунуудыг Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA) gold гэрчилгээгээр баталгаажуулсан.
  • Тэд цомгийг сурталчилж 2010 оны 10 дугаар сараас 2011 оны 09 дүгээр сар хүртэл A Thousand Suns World Tour аялан тоглолтуудыг хийсэн.

Цомгийг шүүмжлэгчид хамтлагийн жам ёсны дэвшил гэж эерэгээр хүлээн авсан бол фенүүдийн зүгээс туйлширсан хүлээн авалттай байжээ. Энэхүү цомог нь арав гаруй чартад нэгдүгээрт бичигдэж, 2017 оны 08 дугаар сард RIAA-аас platinum-аар баталгаажсан байна.

Стандарт хувилбар

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "The Requiem"   2:01
2. "The Radiance"   0:57
3. "Burning in the Skies"   4:13
4. "Empty Spaces"   0:18
5. "When They Come for Me"   4:53
6. "Robot Boy"   4:29
7. "Jornada Del Muerto"   1:34
8. "Waiting for the End"   3:51
9. "Blackout"   4:39
10. "Wretches and Kings"   4:10
11. "Wisdom, Justice, and Love"   1:39
12. "Iridescent"   4:56
13. "Fallout"   1:23
14. "The Catalyst"   5:39
15. "The Messenger"   3:01
Нийт үргэлжлэх хугацаа:
47:48

Тусгай хувилбар (DVD)

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Meeting of A Thousand Suns (Making of the album documentary)"   29:46

A Thousand Suns + (Live from Madrid) (DVD)

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "The Requiem"   1:38
2. "Wretches and Kings"   4:25
3. "Papercut"   3:18
4. "New Divide"   4:31
5. "Faint"   4:08
6. "Empty Spaces/When They Come for Me"   5:31
7. "Waiting for the End"   3:53
8. "Iridescent"   5:02
9. "Numb"   3:11
10. "The Radiance"   1:50
11. "Breaking the Habit"   3:59
12. "Shadow of the Day"   5:15
13. "Fallout"   1:25
14. "The Catalyst"   6:10
15. "The Messenger"   3:41
16. "In the End"   3:29
17. "What I've Done"   3:32
18. "Bleed It Out"   5:06
Нийт үргэлжлэх хугацаа:
70:04

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Австри Канад Франц Герман Ирланд Шинэ Зеланд Швецарь Их Британи
A Thousand Suns
  • Огноо: 2010 оны 09 дүгээр сарын 14
  • Лэйбл: Warner Bros, Machine Shop
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах
1
1
1
1
4
1
3
1
1
2
  • АНУ: 906,000
  • RIAA: Цагаан алт
  • ARIA: Цагаан алт
  • BPI: Цагаан алт
  • BVMI: 3× Алт
  • IFPI AUT: Алт
  • IFPI SWI: Алт
  • IRMA: Алт
  • MC: Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт
  • SNEP: Алт