Application domain

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


Аппликашин домайн бид Windows үйлдлийн системд notepad програмыг ажиллажуулахад, програм нь процесс гэгдэх савны дотор талыг л биелүүлдэг. Бид notepad-ийг олон зэрэг ажиллуулхад, тус бүр нь бие даасан процесс гэж ажиллах болно. Task Manager аппликашиныг хэрэглэн бид яг одоо системд биелэж байгаа бүх процессийн жагсаалтыг харж болно.

Аливаа процессийн санах ой дотор биелэх код болон програмын өгөгдөл байдаг бөгөөд энэ санах ойг үйлдлийн систем үүсгэдэг. Процессийн дотор дор хаяж нэг хуулбар биелэх команд байдаг ба ихэнх тохиолдолд нэгээс олон хуулбар байдаг. Програм ямар нэгэн файлыг нээвэл энэ үйлдэл нь процессд харьяалагдах болно.

Процесс нь бас хил хязгаар болдог. Процесийн доторх алдаатай код нь тухайн процесоос гадагшаа үйлдэл хийх чадваргүй байдаг. Процесийн дотор үйлдэл хийх нь хялбархан гэхдээ нэг процессөөс өөр нэг процессрүү үйлдэл хийхэд өөр арга шаарддаг. Процесс бүр нь процесийг тухайн компютер болон сүлжээн дээр юу хийж болох юу хийж болохгүйг заасан тодорхой аюулгүй байдлын дүрэмд захирагдан ажилладаг.


.Net нь аппликашин домайн гэсэн ойлголтыг гаргаж ирдэг. Процесс нэгэн адил аппликашин домайн нь өгөгдөл агуулах сав бас үйлдэл хялгаарлах хязгаарлагч болж өгдөг. Үйлдлийн систем нь код болон өгөгдлөө хадгалхын тулд процесс хэрэглэдэг шиг, .NET нь код болон өгөгдөл хадгалах сав шиг аппликашин домайныг хэрэглэдэг. Үйлдлийн систем алдаатай кодыг тусгаарлахын тулд процесс хэрэглэдэг шиг , .NET runtime нь аппликашин домайныг тодорхой хамгаалагдасан хүрээний дотор код тусгаарлахад хэрэглэдэг. Тухайн аппликашин домайн нь хамгаалалт муутай хүрээн дотор байсан ч, хамгаалалт сайтай хүрээн дотор байгаатай нэгэн адил ажиллах болно. Application domain нь зөвхөн ганцхан процессд харьяалагдана, харин ганц процесс нь олон application domain-ийг барих чадвартай. Аппликашин домайныг үүсгэхэд хамаагүй хямдхан бөгөөд процесстой харьцуулхад хамаагүй бага ачаалал шаарддаг. Яг ийм учраас, аппликашин домайн нь хэдэн зуун аппликашин ажиллуулж байгаа ISP-д сайн сонголт юм. Аппликашин бүр нь тусгаарлагдасан аппликашин домайн дотор ажиллдаг, харин тэр олон аппликашин домайн нь ганцхан процессийн дотор ажилласнаар өртөг хэмнэх болно.

Ишлэл[засварлах | edit source]

http://odetocode.com/articles/305.aspx