Jump to content

BYD

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
BYD-ийн лого

BYD Co Ltd (англи хэлний. Build Your Dreams үгний товчлол юм, орч. «Мөрөөдлөө бүтээ») —автомашин үйлдвэрлэгч "BYD Auto", батерей болон, электроник үйлдвэрлэгч "BYD Electronic" зэрэг Хятадын олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг том компани юм. Төв байр нь Хятадын Шэньжень хотод байрладаг. Forbes Global 2000 оны 2022 оны дэлхийн хамгийн том хувьцаат компаниудын жагсаалтад BYD 580 дугаарт жагссан байна. Тус компанийг Хятадын тэрбумтан Ван Чуанфу эзэмшдэг байна.

BYD нь Хятадын Шэньжэнь, Шиань, Жэнжоу, Шанхай, Бээжин болон Узбекистан, Бразил, Тайланд, Унгар, Турк зэрэг улсуудад үйлдвэрлэлийн төвтэй юм.

Тус компанийг Ван Чуанфу 1995 оны 2-р сард өөрийн үеэл Лү Сяньянгийн (Lv Xiangyang) санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулж, анх батерей үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани тухайн үед электроникийн салбар эрчимтэй хөгжиж байсан Шэньжэнь хотыг төвөө болгон сонгосон байна. 2002 он гэхэд BYD нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахад үед тэд Хятадын хамгийн том батерей үйлдвэрлэгч болсон байжээ. 2003 онд Шаньси мужийн Чинчуан автомашины үйлдвэрийг төрийн өмчит Норинко конгломератаас худалдан авч, BYD Automobile-ийн охин компани болгон өөрчилсөн. Тус компани Flyer загварыг уг үйлдвэрээс өвлөн авсан байна. Үүний зэрэгцээ Бээжинд хэв зутгах үйлдвэрийг худалдан авч, Шанхайд дизайны товчоо байгуулжээ. Өөрийн анхны загвар нь Toyota Corolla дээр суурилсан F3 байв. Дараагийн хэдэн жилийн хугацаанд өөр хэд хэдэн загвар гарсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь Toyota-гийн загвартай байв. 2010 он гэхэд борлуулалт жилд 500 мянган автомашин болсон байна.

2023 оны 3-р сард Тайландын Районг мужид BYD автомашины үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн. 2023 оны 8-р сард BYD Electronics нь Wuxi болон Chengdu дахь Jabil-ийн электроникийн үйлдвэрүүдийг 2.2 тэрбум доллараар худалдаж авах гэрээнд гарын үсэг зуржээ.

2023 оны 4-р улиралд BYD цахилгаан автомашины борлуулалтын хэмжээгээр Tesla-г гүйцэж, дэлхийд нэгдүгээрт орсон (BYD борлуулалт 526,409 ширхэг, Теслагийн борлуулалт 484,507 ширхэг байсан) байна. BYD-ийн 2023 онд автомашины борлуулалтын нийт хэмжээ 3.02 сая ширхэгт хүрч, өнгөрсөн 2022 оны мөн үетэй харьцуулахад 62.3%-иар өсч, үүнээс цахилгаан автомашины борлуулалт 1.57 сая ширхэг болжээ. 2024 оны 1-р сард BYD Узбекистанд цахилгаан машин угсрах ажлыг эхлүүлсэн юм.

2024 оны 3-р сард BYD нь Бразилийн Сальвадор хотод жилд 150,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай угсрах үйлдвэрээ нээсэн. 2024 оны намар BYD улирлын орлогоороо анх удаа Tesla-г гүйцэж түрүүлэв: 3-р улиралд компанийн орлого 201.1 тэрбум юань (ойролцоогоор 28.2 тэрбум доллар) болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24%-иар өссөн байна. Мөн хугацаанд Теслагийн орлого 25.18 тэрбум доллар болжээ.

Эзэмшигчид болон удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Ван Чуанфу (1966 оны 4-р сарын 8-нд төрсөн) нь компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч юм. Тэрээр BYD компанийн 17.64 % эзэмшдэг байна.

Лв Сян-ян (1962 онд төрсөн) нь тус компанийн үүсгэн байгуулагч, дэд дарга юм. Тэрээр 1995 онд компаниа байгуулахаасаа өмнө Хятадын Ардын банкны Чаоху дахь салбарт ажиллаж байсан. Тэрээр BYD компанийн 13.55 % эзэмшдэг ажээ.