Bank of America

Bank of America буюу Америкийн Банк - хувь хүн болон бизнес эрхлэгчдэд өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, Америкийн санхүүгийн конгломерат юм. Энэ нь Citigroup, Wells Fargo, JPMorgan Chase зэрэг АНУ-ын хамгийн том 4 банкны нэг юм. Энэ нь хөрөнгийн хэмжээгээрээ АНУ-ын хамгийн том банкны холдинг компани бөгөөд Forbes сэтгүүлийн (2018) мэдээлснээр дэлхийн хамгийн том компаниудын дунд 6-р байранд орсон байна. 2011 оноос хойш системийн хувьд чухал банк гэж тооцогддог. Гадаадын төлөөлөгчийн газруудын нэлээд өргөн сүлжээтэй хэдий ч үйл ажиллагааны гол бүс нутаг нь АНУ, голчлон Калифорни муж юм. Делавэр мужид "Bank of America Corporation" нэрээр бүртгэлтэй байдаг. Төв байр нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Шарлотт хотод байрладаг.
Тус банк нь 1998 онд Калифорнид төвтэй BankAmerica болон Хойд Каролинад төвтэй NationsBank хоёрыг нэгтгэж байгуулагдсан бөгөөд сүүлд 2008 онд Bank of America нь хөрөнгө оруулалтын Merrill Lynch банкийг худалдан авсан байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1904 онд Италийн цагаачдын хүү Амадео Жианнини Сан-Франциско хотод Италийн олон тооны цагаачдад үйлчлэх зориулалттай "Bank of Italy" нэртэй банк байгуулжээ. Италийн банк 1906 оны сүйрлийн газар хөдлөлтийн дараа Сан-Франциског сэргээн босгоход ихээхэн хөрөнгө оруулж оролцсон. Жианнини банкны салбарт хэд хэдэн шинэлэг зүйлийг нэвтрүүлсэн бөгөөд үүнд дунд давхаргынханд үйлчлэхэд анхаарлаа хандуулсан анхны банкуудын нэг байв. Түүний банк Калифорни мужийн бусад банкуудаас илүү хурдан өсөж, хөрөнгө нь 1910-1920 онуудад 6.5 сая доллараас 157 сая доллар болж нэмэгдэн, олон салбар нээгдсэн байна. Гэсэн хэдий ч 1913 онд АНУ-ын Холбооны нөөцийн систем байгуулагдсанаар шинэ салбар нээхэд хязгаарлалт тавьсан бөгөөд эдгээр хязгаарлалтыг тойрч гарахын тулд Жианнини хэд хэдэн шинэ банк байгуулж, тэдгээрийг BancItaly холдинг компанийн дор нэгтгэсэн юм. 1927 онд хязгаарлалтыг цуцалж, Жианнини бүх банкаа Калифорнийн Америкийн Банк буюу "Bank of America of California" болгон нэгтгэжээ. Калифорни муж дахь томоохон сүлжээнээс гадна тус банк нь Вашингтон, Орегон, Невада, Аризона мужуудад салбартай, Нью-Йорк дахь Боуэри болон Ийст Ривер Үндэсний Банк, мөн Италид салбаруудын сүлжээтэй болжээ.
1936 он гэхэд Америкийн Банк нь АНУ-ын 4 дэх том санхүүгийн байгууллага (мөн хоёр дахь том хадгаламжийн банк) болж, хөрөнгө нь 2.1 тэрбум долларт хүрсэн байв. Энэхүү өсөлт нь орон сууцны зээл, шинэ болон хуучин машины зээл, жижиг долларын хувийн зээл (50 доллараас эхлэн) зэрэг банкны салбарт гарсан шинэчлэлүүдээс үүдэлтэй байв. Дэлхийн 2-р дайны үед Америкийн Банкны хэмжээ нь бараг хоёр дахин нэмэгдэж, 1945 онд 5 тэрбум долларын хөрөнгөтэй болсноор дэлхийн хамгийн том банк болж, Чейз Манхэттэн банкнаас (Chase Manhattan) давж гарсан. Амадео Жианнини 1945 онд тэтгэвэрт гарсны дараа түүний хүү Лоуренс Жианнини уг бизнесийг үргэлжлүүлж, 1936 онд тус банкны ерөнхийлөгч болжээ.
Банкны амжилтад бусад ихээхэн атаархаж саад болж байсан боловч Америкийн Банк үргэлжлүүлэн өссөөр байв. 1958 онд анхны амжилттай зээлийн карт болох "BankAmericard"-ийг гаргаж эхэлсэн бөгөөд энэ нь сүүлдээ явсаар өнөөгийн VISA карт болж хувирсан юм. 1961 он гэхэд бүх банкны үйл ажиллагааг компьютержуулсан. Мөн олон улсын томоохон үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын 4 банкны нэг болсон байна. 1968 онд Америкийн Банкны хөрөнгийг шингээх зорилгоор Америкийн Банкны Корпорац "BankAmerica Corporation" хэмээх холдинг компани байгуулсан байна. 1971 онд Алден Клаузен (А. В. "Том" Клаузен) тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байв. Түүний удирдлага дор 1975 он гэхэд банкны хөрөнгө 60 тэрбум долларт хүрч, 1981 онд түүнийг Дэлхийн Банкинд ажиллахаар явах үед тус банкны хөрөнгө 112.9 тэрбум долларт хүрсэн байв.
Санхүүгийн үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]| 2001… | 2006… | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Орлого | 19,90… | 72,78… | 93,45 | 83,33 | 88,94 | 84,25 | 82,51 | 83,70 | 87,35 | 91,02 | 91,24 | 85,53 | 89,11 | 94,95 |
| Цэвэр ашиг | 7,499… | 21,13… | 1,446 | 4,188 | 11,43 | 4,833 | 15,89 | 17,82 | 18,23 | 28,15 | 27,43 | 17,89 | 31,98 | 27,53 |
| Хувьцаа | 645… | 1467… | 2296 | 2191 | 2164 | 2146 | 2161 | 2190 | 2269 | 2325 | 2434 | 2820 | 3170 | 3051 |
| Өөрийн хөрөнгө | 48,7… | 130… | 229 | 236 | 234 | 238 | 252 | 265,8 | 271,3 | 265,3 | 264,8 | 272,9 | 270,1 | 273,2 |
| Капиталжуулалт | 238… | 56 | 125 | 165 | 188 | 174,7 | 222,2 | 303,7 | 238,3 | 311,2 | 262,2 | 359,4 | 264,9 |
Хувьцаа эзэмшигчид
[засварлах | кодоор засварлах]2018 оны эцэст Bank of America нь 2019 оны 4-р сарын байдлаар нийт 291 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй 9.64 тэрбум хувьцаатай байсан. Эдгээр хувьцааны 69.41% нь байгууллагын хөрөнгө оруулагчдын эзэмшилд байдаг. Эдгээрээс хамгийн томууд нь:
| Хувьцаа эзэмшигч | Хувьцааны тоо, сая | Хувь | Багцын үнэ
/тэрбум/ |
|---|---|---|---|
| Berkshire Hathaway, Inc. | 896,17 | 9,30 | $27,06 |
| The Vanguard Group, Inc. | 660,11 | 6,85 | $19,93 |
| BlackRock, Inc. | 596,88 | 6,19 | $18,01 |
| State Street Corporation | 391,44 | 4,06 | $11,81 |
| FMR LLC | 334,70 | 3,47 | $10,1 |
| Wellington Management Company LLP | 212,18 | 2,20 | $6,40 |
| J.P. Morgan Investment Management Inc. | 158,18 | 1,64 | $4,77 |
| Geode Capital Management | 114,69 | 1,19 | $3,46 |
| Dodge & Cox | 114,20 | 1,18 | $3,43 |
| Norges Bank Investment Management | 107,79 | 1,11 | $3,23 |
| Northern Trust Corporation | 101,95 | 1,06 | $3,08 |
| Bank of New York Mellon Corporation | 90,92 | 0,94 | $2,74 |
| Harris Associates | 81,12 | 0,84 | $2,44 |
| Invesco Ltd. | 73,10 | 0,76 | $2,21 |
| Morgan Stanley | 58,97 | 0,61 | $1,78 |