CPU төлөвлөлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

CPU төлөвлөлт нь олон програмтай үйлдлийн системийн үндэс юм. Үйлдлийн систем нь CPU боловсруулалт хоёрын хоорондох шилжилтээр компьютерийг үр бүтээлтэй ажиллалуулдаг. Дан процессор нь зөвхөн хугацааны нэг агшинд ганц л үйлдлийг хийдэг харин үйлдлүүд нь CPU-г чөлөөтэй болох хүртэл нь хүлээдэг. Олон програмчлалын зорилго нь бүх цагт хэд хэдэн үйлдлийг хийхэд оршино. Энэ нь CPU-ний ачааллын дээд зэрэгт нь хүргэнэ. Энэ санаа бол харьцангуй энгийн юм. Боловсруулалт нь оролт гаралтын төхөөрөмжийн хүсэлт иртэл ажиллаж байна. Энэ хүлээж байгаа хугацаа нь үр дүнгүй зарцуулж байгаа цаг юм. Харин олон прогмрамчлал нь илүү үр бүтээлтэй ажиллана. Энэ төрлийн төлөвлөлт нь үйлдлийн системийн функцийн үндэс нь болдог. Бараг бүх компьютерын нөөц нь төлөвлөлт болдог. Компьютерын нэн тэргүүний нөөц нь CPU юм. Үйлдлийн системийн загварчлалын төв нь төлөвлөлт юм.

CPU төлөвлөлтийн амжилт нь боловсруулалтын шинэ чанараас хамаардаг. CPU-ний дүүргэлт нь өргөний хэмжээнээс хамаарна. Үйлдлийн систем нь бэлэн болохоор хүлээгдэж буй боловсруулалтаас зөвхөн нэгиийг сонгодог. Сонгогдсон тэр процессыг түр зуурын төлөвлөгч гэнэ. Төлөвлөгчийн сонгосон нэг процесс нь санах ойд байгаа боловсруулахад бэлэн болсон процессоос сонгоно. Энэхүү бэлэн болоход хүлээгдэж буй дараалал нь FIFO зарчмаар ажилладаг. FIFO зарчим нь эхэлж орсон нь эхэлж гарна гэсэн дүрэмтэй.