Jump to content

CU

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
CU

CU (Солонгос: 씨유) нь BGF Retail компанийн эзэмшиж, ажиллуулдаг Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүр юм. Энэ нь FamilyMart-ын Өмнөд Солонгос дахь франчайзын лицензийн хугацаа дууссаны дараа байгуулагдсан. 2025 оны байдлаар тус сүлжээ Өмнөд Солонгос даяар 18,000 гаруй дэлгүүртэй.

1990 онд Богванг групп Өмнөд Солонгост дэлгүүр нээхээр FamilyMart-тай лицензийн гэрээ байгуулжээ. Өмнөд Солонгост анхны FamilyMart 1990 оны 10-р сард нээгдсэн. Сүлжээ тогтвортой өсөлттэй байсан бөгөөд 2003 онд 2000, 2010 он гэхэд 5000 дэлгүүрт хүрчээ.[1][2]

FamilyMart 2012 оны 6-р сарын 8-нд албан ёсоор нэрээ BGF Retail болгон өөрчилсөн бөгөөд дараа нь "CU" хэмээх шинэ конвенийн дэлгүүрээ худалдаанд гаргахаа зарлав. Өмнөд Солонгосын FamilyMart нь 2012 оны 8-р сарын 1-нд шинэ нэрээр анхны дэлгүүрээ нээснээр албан ёсоор CU болгон өөрчилсөн.

CU нь 2018 онд Монголын зах зээлд анх орж ирсэн бөгөөд 2025 он гэхэд нийт 363 дэлгүүр нээгээд байна. CU нь нийслэлийн хэмжээнд 124 дэлгүүртэй Солонгосын өөр нэгэн сүлжээ сүлжээ болох GS25-тай өрсөлддөг.

  1. "훼미리마트 점포수 5000개 돌파". The Korea Economic Daily (солонгос хэлээр). 2010-08-16. Татаж авсан: 2024-03-12.
  2. "22년 훼미리마트 간판, 'CU'로 바뀐다". Naver News (солонгос хэлээр). Татаж авсан: 2024-03-12.