C гепатитын вирус

C гепатитын вирус
C гепатитын вирусийн электрон микрограф
C гепатитын вирусийн электрон микрограф
Ангилал (Вирус)
Group: Group IV ((+)ssRNA)
Овог: Флавивирус
Төрөл: Hepacivirus
Зүйлүүдийн ангилал
Hepatitis C virus

C гепатитын вирус (Англи: Hepatitis C virus) нь Флавивирусын овогт багтдаг, 55 - 65 нанометр хэмжээтэй, жижиг, дугтуйтай, ганц цагариг РНХ вирус юм. A гепатитын вирус, B гепатитын вирус, C гепатитын вирусүүд нь бүгд элэгний үрэвсэл үүсгэдэг учраас төстэй нэртэй боловч ангилал зүй, эмнэл зүйн хувьд эрс ялгаатай вирусүүд болно.

1970 онд Харви Ж.Алтер ба түүний багийн гишүүд Үндэсний Эрүүл Мэндийн Их сургуульд A гепатитын вирус ч биш, B гепатитын вирус биш нэгэн төрлийн вирусийг олж илрүүлжээ. Тэгээд анх түүнийгээ non-A, non-B hepatitis (NANBH) гэж нэрлэжээ. Мөн 1987 онд Майкл Хьютон, Куй-Лим Чу болон Жорж Куо нар Чирон корпорацид молекулын хувилал хийж байгаад нэгэн үл мэдэгдэх организмыг нээн илрүүлсэн. Тэр нь 1988 онд non-A, non-B hepatitis (NANBH) гэж баталсан ба 1989 оны 4-р сард Hepatitis C (HCV) гэж шинжлэх ухаанд тэмдэглүүлжээ.

Ангилал зүй[засварлах | кодоор засварлах]

Hepacivirus-ын төрөлд багтах цорын ганц зүйл юм. Овгийн нэр Flavivirus-ийн Flavus гэдэг нь латин хэлээр шар өнгө гэсэн утга илэрхийлдэг ба энэ төрлийн вирус нь ихэвчлэн шарын төрлийн өвчнийг үүсгэдэг.

Эерэг sense буюу ганц цагариг РНХ вирус нь 5'3' уруу нийлэгжих ба энэхүү РНХ-гийн онцлог нь тухайн РНХ дэх дарааллууд нь вируст шаардлагатай уургуудыг хувилдаг. Ямар нэгэн мРНХ-ийн тусламжгүйгээр уургийг нийлэгжүүлдэг.

Group IV Балтеморын ангилал зүйн 50 нанометр хэмжээтэй байна.

Геном нь 9.1 үндэстэй ба энэхүү геном нь 10 уургийг кодчилно. Энэ 10 уургаас эхний 3 уураг нь гол 3 уураг, харин дараагийн 7 уураг нь туслах уургууд гэж хэлж болно.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

C гепатитын вирус нь генийн материал болох ганц цагариг РНХ, уг РНХ–гийн гадуур нь исосахедрал (12 орой болон 20 ширхэг гурвалжин талуудаас бүрдэх геометрийн дүрс) хэлбэртэй уурган бүрхүүл, үүний гадуур супер капсид. Мөн түүний дээр 2 янзын сэртэн (glycoprotein-уудыг E1,E2) агуулсан байдаг.

Эзэн эс[засварлах | кодоор засварлах]

C гепатитын вирус халдварлах эс нь гепатосит эс ба энэ эс нь элэгний нийт массын 70-80 хувийг эзлэн оршдог. Уг эс нь уураг үйлдвэрлэх, уургийг хадгалах, нүүрс-усыг өөрчлөх, хлостеролыг нийлэгжүүлэх, давсыг нийлэгжүүлэх, мөн фосфолипидийг нийлэгжүүлнэ. Мөн цөсний эхэн хэсэг гэж хэлж болно.

Амьдралын үйл явц[засварлах | кодоор засварлах]

  1. Эзэн эсийнхээ рецептор дээр өөрийн сэртэнгээр холбогдоно.
  2. Тэгээд мембранаар дотогш нэвчиж цитодлазмд нэвтэрнэ.
  3. Нэвтэрч орсон эсийн РНХ нь рибосом дээр байрлана.
  4. Тэгээд уураг үйлдвэрлэнэ.
  5. Уураг нь ферментээр тасдагдана.
  6. Энэ тасдагдсан хэсгүүдээс полимераз үүснэ
  7. Тэгээд үүссэн полимераз нь нэмэх РНХ–г хувилан сөрөг РНХ гарч ирнэ.
  8. Гарч ирсэн хасах РНХ-гээс дахин хуулбарлалт хийгдэж нэмэх РНХ үүсгэнэ. Энэ нь цаашид үргэлжлэх төл РНХ.
  9. Эдгээр үйл явц явагдаж байх зуур өмнө тасдагдсан уураг нь капсид болон сэртэнгүүдийг үүсгэнэ.
  10. Харин энэ бүхний дараа тэдгээр нь эсийн мембраний хажууд цугларан нэгдэнэ. Тэгээд эсийн ханаар нэвчиж гарна.

C гепатитын вирусийн халдвар[засварлах | кодоор засварлах]

C гепатитын вирусийн халдварыг дараах байдлаар ангилна.

  • Хурц хэлбэр буюу халдвар авснаас 6 сарын доторх үе. Энэ үед онцгой шинж тэмдэг үгүй ч ханиадны төрлийн өвчнүүд, гэдэсний өвчнүүд, арьс ба нүдний шар өвчин, ходоод, загатнаа өвчин, сульдаа гэх зэргээр өвдөх нь их байдаг.
  • Архаг хэлбэр буюу халдвар авснаас хойш 6 сарын дараах үе. Мөн дээрхийн адил тодорхой хийгээд илэрхий шинж тэмдэг үгүй ч гэнэт маш хүнд хэлбэрээр өвчлүүлдэг байна. Энэ архаг хэлбэр нь цаашлаад цирроз үүсгэх ба энэ нь халдвар болох нь элбэг байдаг.

Энэ вирус нь тийм их мэдэгдэж өвчлүүлэхгүй ч гэнэтийн үхэлд хүргэх аюултай байна. Монгол улсад бусад вирусийн халдварыг бодвол илүү их тархсан байдаг. Гэвч өдийг хүртэл вакцин нээж амжаагүй нь энэ вирусийн ямар их аюултайг илэрхийлж байна. Мөн энэ өвчлөлд нас, хүйс, архи хэрэглэлт, ХДХВ-ийн халдварлалтын байдал, биеийн дархлаа зэрэг олон зүйл нөлөөлнө. Мөн уг вирусийг шалгадаг тест шинжилгээ байдаг ба халдвар авснаас хойш 3 долоо хоногийн дараагаас илэрч эхэлнэ.