Jump to content

Charlie Brown

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Charlie Brown"
Coldplay-гийн Mylo Xyloto цомогт багтсан Сингл
Худалдаанд гарсан огноо2012 оны 1-р сарын 23
Бичүүлсэн2008-2011 он
Жанр
Үргэлжлэх хугацаа
  • 4:45 (Цомог хувилбар)
  • 3:46 (Радио хувилбар)
Студи
  • Parlophone
Зохиогч
Хөгжмийн зохиолчКрис Мартин
Продюсер
  • Маркус Дравс
  • Даниэл Грийн
  • Рик Симпсон
Mylo Xyloto track listing
1. "Mylo Xyloto"

2. "Hurts Like Heaven"
3. "Paradise"
4. "Charlie Brown"
5. "Us Against The World"
6. "M.M.I.X"
7. "Every Teardrop Is a Waterfall"
8. "Major Minus"
9. "U.F.O"
10. "Princess of China"
11. "Up in Flames"
12. "A Hopeful Transmission"
13. "Don't Let it Your Break Your Heart"

14. "Up With The Birds"
Mylo Xyloto цомгийн дуунуудын жагсаалт
"Paradise"
(3)
"Charlie Brown"
(4)
"Us Against the World"
(5)
Coldplay chronology
"Paradise"
(2012)
"Charlie Brown"
(2012)
"Princess of China"
(2012)

"Charlie Brown" (Анхны нэршил нь "Cartoon Heart") нь Английн альтернатив рок Coldplay хамтлагийн бичсэн дуу юм. Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн 5 дах студи цомог Mylo Xyloto-д багтсан. Улмаар энэхүү дуу "Mylo Xyloto" цомгийн албан ёсны 3 дах сингл болж худалдаанд гарсан.[1][2] 2011 оны 12-р сарын 2нд, "Q Magazine" өөрсдийн нийтлэлдээ тухайн өдрийнхөө онцлох сингл болгон танилцуулсан. Дууны албан ёсны клип 2012 оны 2-р сарын 2нд, амьд тоглолтын клип нь 2011 оны 12-р сарын 6нд тус тус цацагдсан.

Дууны бүтээгдэх явц

[засварлах | кодоор засварлах]

Дууны үг нь анхандаа Charlie Brown хэмээх Peanuts комик номны алдартай дүрийн тухай дурьдагдсан байсан боловч дуу бүтээгдэх сүүлийн шатанд энэ хэсгийг нь арилгасан. Гэхдээ дууны нэрийг нь Charlie Brown хэвээр үлдээхээр шийдсэн учир нь хамтлаг тухайн үед үүнээс дээр нэр хараахан олж чадаагүй.[3] Mylo Xyloto цомог бүтээгдэж байх явцад энэ дуу нь хэд хэдэн нэртэй тухайлбал "Cartoon Heart" нэрнүүдтэй байсан ба эцэст нь Charlie Brown дээр тогтсон.[4] Крис Мартин энэ дуугаа өөрийн охин Apple-н хүүхэлдэйн цамхагт бичсэн. Үүнийхээ тулд Крис Мартин охиныхоо хүүхэлдэйн байшинг өөрийнхөө студи болгон хувиргасан ба энэ нь охинд нь таалагдаагүй.[5]

Дууны хөгжүүлэлтийн явц

[засварлах | кодоор засварлах]

Австралийн өдөр тутмын онлайн мэдээллийн хэрэгсэл болох Sunday Herald Sun-д нийтлэгдсэнээр, Coldplay тухайн үед 2 цомог дээр ажиллаж байсан ба "Charlie Brown" цуцлагдсан нэг цомгийнх нь гол цөм хэсэг байжээ. Нөгөө цомог нь одоо бидний мэдэх Mylo Xyloto юм. Удалгүй хамтлаг хийж байсан 2 цомгоо хооронд нь нэгтгэх шийдвэр гаргажээ. Учир нь хамтлагийн аргил гитарчин Гай Бэрримэн хэлэхдээ: "Вилл энэ дууг баян хуур дээр тоглогдохыг зөвшөөрөхгүй, анхандаа энэ дууг баян хуур дээр бичсэн" гэжээ.[6]

2011 оны 5-р сарын 31нд, хамтлаг Лондон хотын Kentish Town-д болсон The Forum гэх хамтлагийн гэр бүл, найзуудыг хамарсан жижиг хэмжээний тоглолтондоо анх удаа дуулж танилцуулжээ. Улмаар тэд 2011 онд оролцсон бүх фестивалууддаа дуулж эхэлжээ. Үүний эхнийх нь 2011 6-р сарын 3нд Герман улсын Нюрнберг хотноо уламжлал болгон зохиогддог Rock im Park фестивалд дуулсан бол дараах өдөр нь Rock am Ring фестивалд оролцох үеэрээ мөн дуулсан. Энэ хувилбарыг хамтлаг болон хамтлагийн удирдлагын зөвшөөрлөөр телевизийн эфирээр шууд дамжуулжээ. Дуу улмаар фестивалд ирсэн үзэгч дунд өргөн дэлгэрч эхэлжээ. Бөмбөрчин Вилл Чэмпиоб хэлэхдээ: "Бид энэ дуугаа зуны турш тоглохдоо аз жаргалтай байсан" гэжээ.[7]

Энэ дуу нь мэргэжлийн хөгжмийн шинжээч нараас эерэг үнэлгээ авсан. 2011 оны 10-р сарын 10нд Q сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлд "Mylo Xyloto цомгийн анхны сэтгэл хөдөлгөсөн зүйл нь тэдний Charlie Brown дуу байв. Coldplay-н бичсэн шилдэг дуунуудын нэг" гэж тодотгсон бөгөөд энэ дууг U2 хамтлагийн The Joshua Tree цомог болон Arcade Fire хамтлагийн дуулах арга барилтай нь харьцуулжээ.[8] Тэд улмаар 2011 оны 12-р сарын 2нд өөрсдийн онцлох синглээр нэрлэсэн.[9] BBC Music "Charlie Brown"-г "Бүрхэг үүлэрхэг тэнгэр дундаас туссан нарны гэрэл" хэмээн тодотгож хамтлагийн гитарчин Баклэндийн гитар риффийг өндрөөр үнэлжээ.[10] Billboard сэтгүүл энэхүү дууг "цомгийн хамгийн шилдэг дуу хэмээн нэрлээд дууны дахилт хэсгийн гитар рифф-г таны сэтгэлд хоногшин "Viva La Vida" цомгийг дахин санагдуулах болно" гэжээ.[11]

Under The Radar сэтгүүл Charlie Brown дууг Mylo Xyloto цомгийн сүлд дуулал хэмээн сайшаан The Arcade Fire хамтлагийн The Suburbs цомогтой 'Stole the key/took a car downtown to where the lost boys meet/took what they offered me' дууны болхи мөрөөр нь холбожээ. Гэхдээ энэ мөр нь өөрийгөө илүү өргөн цар хүрээгээр гэтэлгэж Friday Night Lights (телевизийн цуврал)-н ямар климатик хэсгээс илүүтэйгээр гитарийн аялгуунд татагдана гэжээ.[12] PopMatters энэ дууг дүгнэхдээ "Маргаангүй эрч хүч мэдрүүлэх" гэж дүгнэн "энэ дуу нь хамтлагийг шилдэг гэдгийг нотлон, дууг дахин дахин сонсох бүрт нь хэмнэл нь хоногшихоор, гитар болон ксилофон зэмсэгүүд нэгдэн гайхалтай дууг бүтээсэн"-г онцолжээ.[13] Rolling Stone сэтгүүлийн Вилл Хермес энэхүү дуунд дундаж буюу боломжит 5 одоос 2,5 од өгсөн. Тэрээр энэ дууг "U2, Bruce Springsteen, Arcade Fire нарын нэг хэсэг 'далд харх'-г магтан дуулсан хэдийгээр Крис Мартин-н илэрхийлэх гэсэн мэдрэмж зөөлөн ч гэсэн" гэжээ.[14]

"Charlie Brown" нь ESPN телевизийн UEFA EURO 2012 тэмцээнийг сурталчилах танилцуулга видеоны дуугаар сонгогджээ.

Coldplay энэ дуугаа 2012 оны BRIT Awards дээр дуулсан бөгөөд үүний үр дүнд 2012 оны 2-р сарын 26ны ням гарагийн Британы сингл чартын #30-р байранд бичигджээ. Ингэснээр Coldplay нэгэн зэрэг UK Single Чартын эхний 40 байр дотор 2 дуугаараа бичигджээ. (Paradise-н хамтаар)

"Charlie Brown" нь 2013 Грэмми шагналын Grammy Award for Best Rock Performance төрөлд нэр дэвшсэн.

2011 оны 12-р сарын 6нд, Coldplay дуугаа сурталчилах үүднээс "Charlie Brown" дууны албан ёсны амьд видеог өөрсдийн YouTube сувагтаа оруулсан. Энэхүү амьд видеонд хамтлагийн 2011 оны зун хийсэн тоглолтын хэсгүүдээс бүрдсэн. Клипийг Мат Уэйткрос болон Марк Ровботхам нар найруулжээ. Энэ клип нь "Charlie Brown" дууны албан ёсны хөгжмийн клип биш байсан бөгөөд хамтлагийн бөмбөрчин Вилл Чэмпион хэлэхдээ "албан ёсны клип дараагийн шатанд удахгүй гарна" гэжээ.[15]


"Charlie Brown" дууны албан ёсны клипийг Мат Уэйткрос 2011 оны 11 болон 12-р сард зураг авалтыг нь хийн Вилл Чэмпион-н хэлснээр дараа нь гаргасан. Клипний нэмэлт зураг авалт 2012 оны 1-р сард хийгдсэн.[16] Mylo Xyloto Tour аялан тоглолтонд ашиглагдаж эхэлсэн Xylobands-г санаачлагч твиттер хуудас дээрээ 2012 оны 2-р сарын 2нд клипний хэсгээс нийтэлсэн бөгөөд улмаар 2-р сарын 3нд өглөө нь VEVO сувагт клип нийтлэгджээ.

2012 оны 2-р сарын 3нд, "Charlie Brown" дууны клип хамтлагийн VEVO, YouTube, Facebook, Twitter, Google+ хаягууд дээр нийтлэгдсэн. YouTube дээр, дууны клип тавигдсан эхний 24 цагийн дотор нийт 700,000 гаруй views цуглуулсан.

Дууны клип шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд клипний визуал эффэкт, дүр зураг, засварлалтыг өндрөөр үнэлсэн.[17]

Клипэнд Shamless (Британы ТВ Цуврал)-н од Эллиот Титтэнсор болон Misfits (Телевизийн цуврал)-н од Антониа Томас нар тоглосон.

Багтсан дуунууд

[засварлах | кодоор засварлах]
Промошин СД сингл[18]
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Charlie Brown" (Радио хувилбар) 3:49
2. "Charlie Brown" (Цомог хувилбар) 4:48
Цахим худалдан авалт - Ремикс
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Charlie Brown" (David Audé ремикс) 6:43
Цахим худалдан авалт - Ремикс
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Charlie Brown" (Jacques Lu Cont ремикс) 6:18
Цахим худалдан авалт - Амьд хувилбар
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Charlie Brown" (BRIT Awards-д дуулсан хувилбар) 3:50
  1. "Muziek Coldplay – Charlie Brown – 3FM – Serious Radio". 3FM. Archived from the original on 13 Есдүгээр сар 2016. Татаж авсан: 25 November 2011.
  2. "Coldplay – Charlie Brown". Hitparade.ch. Татаж авсан: 25 November 2011.
  3. "Dear Oracle, Why is the song Charlie Brown named Charlie Brown? Thanks!". Coldplay "Oracle". 3 November 2011. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2016. Татаж авсан: 7 February 2012.
  4. Alex Young (4 June 2011). "Watch: Coldplay debuts new songs in Germany". Consequence of Sound. Татаж авсан: 7 February 2012.
  5. "Coldplay's Chris Martin admits he wrote 'Charlie Brown' in daughter's doll's house". NME. 22 September 2011. Татаж авсан: 7 February 2012.
  6. "Coldplay is the playing field". The Herald Sun. Татаж авсан: 2 January 2012.
  7. Coldplay (6 December 2011). "Coldplay – Charlie Brown (live)". YouTube. Татаж авсан: 7 February 2012.
  8. "First Impressions of... Coldplay's Mylo Xyloto". Coldplay.com. Татаж авсан: 2012-01-02.
  9. "Coldplay – Charlie Brown – Track Of The Day". Q. Bauer. 2011-12-02. Татаж авсан: 2012-01-20.
  10. http://www.bbc.co.uk/music/reviews/98x2
  11. http://www.billboard.com/features/coldplay-s-mylo-xyloto-track-by-track-review-1005424812.story#/features/coldplay-s-mylo-xyloto-track-by-track-review-1005424812.story
  12. http://www.undertheradarmag.com/reviews/mylo_xyloto/
  13. http://www.popmatters.com/pm/review/150317-coldplay-mylo-xyloto/
  14. Hermes, Will (19 August 2011). "Song Review: Coldplay, "Charlie Brown"". Rolling Stone. Archived from the original on 19 Есдүгээр сар 2011. Татаж авсан: 28 January 2012.
  15. - YouTubeColdplay – Charlie Brown (Live)
  16. "Coldplay estrena vídeo del tema 'Charlie Brown' en Videos". Soniquo.com. 2 January 2012. Archived from the original on 17 Нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 20 January 2012.
  17. "Archived copy". Archived from the original on 2 September 2012. Татаж авсан: 2014-01-07. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)CS1 maint: archived copy as title (link)
  18. https://www.discogs.com/Coldplay-Charlie-Brown/release/3283503