Jump to content

Citigroup

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Citigroup Inc. -АНУ-ын санхүүгийн конгломерат бөгөөд дэлхийн хамгийн том компаниудын нэг юм. Уг конгломератын гол бизнес нь 1812 онд байгуулагдсан Citibank юм. Тус компани нь 1998 оны 4-р сарын 7-нд Citicorp болон Travelers Group компаниудын нэгдлийн үр дүнд байгуулагдсан түүхтэй. Энэ нь Bank of America, JPMorgan Chase, Wells Fargo зэрэг АНУ-ын "том дөрвөн" банкны нэг юм. Тус банк нь нийт 1.8 их наяд гаруй ам.долларын хөрөнгийг удирддаг. Citigroup нь АНУ-ын Сангийн яамны үнэт цаасны анхдагч дилер юм.

Citigroup нь түүхээ 1791 онд байгуулагдсан "АНУ-ын Нэгдүгээр банк" (First Bank of the United States) -аас эхлэлтэй. 1812 он гэхэд дампуурлын ирмэг дээр байсан бөгөөд Нью-Йорк дахь салбар нь Нью-Йоркийн Сити Банк нэртэй бие даасан банк болж өөрчлөгдсөн. АНУ-ын Иргэний дайны төгсгөлд (1865 онд) үндэсний банкны дүрмийг хүлээн авч, АНУ-ын Сангийн яамны өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.