Copy-on-write

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Copy-on-write нь компьютерын програмыг ашиглахад оновчтой төлөвлөдөг. Бие даасан олон тооны үйлдлүүд ижил мэдээллүүдийн яг ижил хуулбаруудыг хэрэглэх үеийн ойлголтоос copy-on-write үүсдэг ба энэ нь процесс бүрт мэдээллийн бие даасан хуулбарыг үүсгэхэд чухал биш, оронд нь заагчийг таарах бүх нөөц рүү олгодог. Олон тооны бие даасан процессууд бүгд ижил төрлийн нөөц хэрэглэж байгаа үед энэ нь нөөцүүдийн хуваарилалтаар чухал нөөцийг гарган хадгалах боломжтой. Гэхдээ хэрэв нэг болон түүнээс дээш тооны процессд хуваарилагдсан мэдээллийн зарим хэсгийг өөрчлөх хэрэгтэй болвол бусад хэрэглэгчдийн хуваарилагдсан нөөцөд тухайн өөрчлөлт нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй байхаар хангаж өгөх ёстой. Copy-on-write нь хуваарилагдсан нөөцийг өөрчлөхийг оролдох үед тухайн процессыг тодорхойлох нэр нэр өгдөг ба ингэхдээ мэдээллийн далдлагдсан, бие даасан хуулбар үүсгэн түүнийгээ өөрчлөн ил болгохын өмнө урьдчилан сэргийлнэ. Эдгээр нь үйлдлийн системээр хийгддэг.

Процесс өөрөө өөрийгөө хуулбарлах үед санах ойн хуудас нь процессороор эсвэл хуулбараар өөрчлөгддөг. Нэг процесс санах ойг өөрчлөх үед үйлдлийн системийн кернел нь үйлдэл болон санах ойн хуулбаруудыг тасладаг иймээс нэг процессын санах ойн өөрчлөлт бусдад харагдаггүй.