Così fan tutte-…(дуурь)
Così fan tutte-…(дуурь)
“Così fan tutte, ossia La scuola degli amanti”(Эмэгтэйчүүд тийм л байдаг эсвэл Хайрлагчдад зориулсан сургууль),К.588 нь “ Wolfgang Amadeus Mozart”-н зохиосон хоёр бүлэгтэй хөгжилтэй дуурь юм. Энэ бүтээл анх 1790 оны 1-р сарын 26-нд Австрийн “Vienna” хотын “Burgtheater”-т тоглогдсон. “Libretto” нь “Lorenzo Da Ponte“-р бичигдсэн бөгөөд тэр бас “Le nozze di Figaro” болон “Don Giovanni” гэх зохиолыг бичсэн.
Хэдийгээр “Così fan tutte (Эмэгтэйчүүд тийм л байдаг)”-г “Эзэн хаан Joseph II”-ийн санал болгосноор бичиж, зохиосон гэж үздэг ч сүүлийн үеийн судалгаанууд энэ санааг дэмждэггүй. Моцартын орчин үеийн зохиолч “Antonio Salieri” нь “Libretto”-г тавих гэж оролдсон боловч дуусгаагүй гэсэн нотолгоо байдаг. 1994 онд, “John Rice” нь Австрийн Үндэсний Номын Сангаас “Salieri”-гийн бичсэн хоёр “terzetti”-гилрүүлсэн.
“Così fan tutte” гэсэн товч нэр нь шууд утгаараа “Тэд бүгд тэгдэг” гэсэн утгатай бөгөөд эмэгтэй олон тооны хэлбэр (tutte)-ийг ашиглаж эмэгтэйчүүдийг илэрхийлсэн. Заримдаа үүнийг англи хэл дээр “Эмэгтэйчүүд тийм л байдаг” гэж орчуулдаг. Үгсийг 2-р бүлгийн 3-р үзэгдэлд, төгсгөлийн өмнөхөн; гурван эрэгтэй дуулдаг, бас энэ аялгуут хэллэгийг дуурийн “overture”-т иш татсан байдаг. “Da Ponte” өмнө нь “Le nozze di Figaro” гэх дуурьд "Così fan tutte le belle" гэсэн мөрийг ашигласан байсан (1-р үйлдэл, 7-р үзэгдэл).