DHCP сервер суулгах заавар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Dynamic Host Configuration Protocol сервер суулгах заавар

Dhcp-discover.png
Bb457118.f24zs01 big(l=en-us).jpg

Хаягчлал IP хаягууд нь тус бүр нь аравтын тооллын системийн тоогоор илэрхийлэгддэг. Дөрвөн арван зургаатын тооноос бүрддэг. Аравтын тооллоор эдгээр нь 0-255 хүртэлх тоон утга авна. IP хаягийг гадаад болон дотоод гэж ангилдаг. Гадаад IP хаяг нь дэлхийд ганц л байна. IP хаяг нь NETID ба HOSTID гэж 2 байна.

Сүлжээний компьютер бүр нь сүлжээнд орохын тулд IP хаягтай байх ёстой. Хэрвээ интернетэд орох бол интернетэд өөрийгөө илэрхийлэхийн тулд хэд хэдэн IP хаягтай байх ёстой. Мөн дотоод IP хаяг нь:

10.0.0.0-оос 10.255.255.255

172.16.0.0-оос 172.31.255.255

192.168.0.0-оос 192.168.255.255

Сүлжээнд байгаа компьютерүүд хоорондоо ойлголцох ижил хэлтэй байдаг. Үүнийг протокол гэнэ. Компьютерууд хоорондоо харилцахын тулд IP (internet protocol) протоколыг ашгилдаг. Дэлхий дээрхи бүх компьютерууд IP протоколыг ашгилан харилцдаг.

Тогтмол IP хаяг IP хаягуудыг харгалзан нэг нэг Ethernet төхөөрөмжид олгодог. Сүлжээний элементүүдийг өөрчилвөл дараа нь сүлжээгээ заавал restart хийх шаардлагатай. Debian дээр уг төхөөрөмж бүрийн тохиргооны файл дараах директорт байрладаг.р

/etc/network/interfaces – сүлжээний тохиргооны файл

/etc/init.d/networking restart – сүлжээг restart хийх

Эхлээд бүрхүүл дээрээс ямар нэг текст засварлагч ашиглан /etc/network/interfaces файлд засвар хийнэ.

  1. vi /etc/network/interfaces

auto lo

iface lo inet loopback

auto eth0

iface eth0 inet static

address 10.10.4.234 #ip хаяг

netmask 255.255.255.0 #Сүлжээний маск

gateway 10.10.4.1 #сүлжээний гарц

network 10.10.4.0 #сүлжээний хаяг

broadcast 10.10.4.255 #broadcast хаяг


сүлжээний тохиргоог хийсэний дараа сүлжээгээ restart хийх шаардлагатай. /etc/init.d/networking restart

Fedora Core 2 дээр уг төхөөрөмж бүрийн тохиргооны файл дараах директорт байрладаг.

/etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0

Service networking restart - restart – сүлжээг restart хийх

DHCP сервер (Dynamic Host Configrition Protocol) DHCP server нь Dynamic Host Configrition Protocol-ыг ашиглаж автоматаар IP хаяг өгдөг сервер юм. Энэ нь танай байгууллага маш олон компьютертой бол та тэр болгонд очиж IP хаягийг өгөх ёстой тэр IP хаяг чинь давхацах, IP хаяг нь сүлжээний хаягаас зөрөх зэрэг алдаа гарч болзошгүй энэ алдаанаас DHCP сервер сэргийлэх зорилготой юм. DHCP серверийг тохируулахдаа:

  1. apt-cache search dhcp server

Командын тусламжтай dhcp серверийг хайх бөгөөд хайлтын үр дүнгээс хамаарч ямар сервер суулгахаа шийдэнэ.

  1. apt-get install …..

Командаар dhcp сервер суулгана.

DHCP серверийн тохиргоог : /etc/dhcp3/dhcpd.conf файлд хийж өгнө.

subnet - сүлжээний хаяг netmask - netmask хаяг range – өгөх IP хаягийг дээд доод хязгаар option broadcasting -өргөн зурвасын хаяг option routers – routers –н хаяг gateway –гарц Domain-name-service - DNS –н хаяг тохируулж өгнө.

Мөн netmask болон gateway хоосон орхивол Linux нь DHCP серверээс таны системд зохих Netmask, гарцыг авахыг оролдоно.

DHCP cерверийг ажлуулахын тулд:

  1. /etc/init.d/dhcp-server start хийж ажлуулна.
  2. /etc/init.d/dhcp-server stop гэж хийвэл зогсооно.
  3. /etc/init.d/dhcp-server restart хийнэ.

Хэрвээ та DHCP –ээс IP хаяг авхыг хүсвэл: /etc/network/interfaces файлын Iface eth0 inet static оронд DHCP -р сольж өгнө. Хэрвээ IP хаягаа харахыг хүсвэл Linux дээр ifconfig , Windows дээр ipconfig гэж бичиж өгнө.

Алсын зайнаас хандалт хийх (Remote log in) Энэ нь алсын зайнаас өөрийнхөө компьютер дээр ажиллаж байгаа юм шиг л ажлах болно гэсэн үг. Алсаас хандалт хийхийн тулд:

ssh [хэрэглэгчийн нэр ]@IP хаяг