DOZ entertainment COMPANY

DOZ entertainment COMPANY
Эрх зүйн хэлбэр Дэлгэц, тайзны бүтээл, телевизийн нэвтрүүлэг
Үүсгэн байгуулагдсан 2005
Төв байр Улаанбаатар, Монгол улс
Ажилчид 6
Салбар Бичлэгийн студи

“ДОЗ”энтертайнмент студи нь 2005 онд байгуулагдан одоог хүртэл тасралтгүй 6 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус студи нь дэлгэц, тайзны бүтээл, телевизийн нэвтрүүлэг гэсэн чиглэлээр дагнан ажилладаг ба найруулагч, жүжигчид, техникийн болон туслах ажилтан гэсэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гүйцэтгэх ажлын хамрах хүрээнээс шалтгаалан нэмэлт ажилтнуудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг юм.

Энэ хугацаанд тус студи нь энтертайнмент чиглэлээр ажиллахдаа олон төсөл дээр амжилттай ажилласан бөгөөд тус студийн хийсэн бүтээлүүд үзэгчдийн таашаалийг хүртэж Монгол улсад өөрийн гэсэн байр суурийг үзэгчдийн дунд хүртэж чадсан юм.”ДОЗ” энтертайнмент студийн нэрний утга нь ХЭМ ХЭМЖЭЭ гэсэн утгийг агуулдаг бөгөөд нэрний үсгийн далд утга нь тус студийг үүсгэн байгуулагч Доржсүрэн Мөнгөнзул нарын нэрний эхний үсгүүд орсон бэлэгдэл болно. ”ДОЗ” энтертайнмент нь эхний үед драмын жүжгүүд, инээдмийн чиглэлийн шоу тоглолтуудыг тайзан дээр бие даан гүйцэтгэдэг байсан бол сүүлийн үед дэлгэцийн чиглэлээр илүүтэй ажилладаг болоод байна. ”ДОЗ”энтертайнмент байгуулагдахаас өмнө үүсгэн байгуулагчид Драмын театр, Х-ТҮЦ хамтлагт жүжигчинээр ажиллаж байсан ба тухайн үед тавигдаж байсан шилдэг уран бүтээлүүдэд оролцож гол болон туслах дүрүүдийг бүтээж байсан. “ДОЗ”энтертайнментийн хийсэн уран бүтээлүүд цаг хугацааны шалгуураар шүүгдэж үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээлүүд нь одоо ч хүмүүсийн үзэх дуртай бүтээлүүд хэвээр байгаа билээ.

DOZ entertainment студийн хийх ажлын хүрээ:

  • Уран сайхны болон Баримтат кино
  • Телевизийн хөтөлбөрүүд
  • Телевизийн реклам зар суртчилгаа
  • Олон нийтийн баяр, ойн арга хэмжээг зохион байгуулах
  • ТВ-н шоу болон Тайзны шоу тоглолтууд
  1. Дуралсны маргааш 2005 он УСК
  2. Амьдрах тасалбар 2009 он УСК
  3. Хөх толбот хүмүүс 2011 он УСК Францад Хятадад нээлтээ нийсэн анхны Монгол кино. 2012 он 01.11 Төрийн ордонд нээлтээ хийсэн анхны Монгол кино.
  4. Дүүлэн Нис 2012 он УСК Солонгос,Итали, Энэтхэг, Монгол киноны баг ажилласан анхны Монгол кино
  5. Кино Шиг Амьдрал 2013 он УСК Вьетнамд хийсэн анхны Монгол кино