Everglow

"Everglow"
Coldplay-гийн A Head Full of Dreams цомогт багтсан Сингл
Худалдаанд гарсан огноо2016 оны 11-р сарын 11
Бичүүлсэн2015 он
Жанр
  • Алтернатив Рок
  • Поп Рок
Үргэлжлэх хугацаа4:43 (Цомог хувилбар)
СтудиParlophone
ЗохиогчColdplay
Хөгжмийн зохиолчКрис Мартин
ПродюсерRik Simpson, Stargate
A Head Full of Dreams track listing
1.A Head Full of Dreams

2.Birds
3.Hymn for the Weekend
4.Everglow
5.Adventure of a Lifetime
6.Fun
7.Kaleidoscope
8.Army of One
9.Amazing Day
10.Colour Spectrum

11.Up&Up
A Head Full of Dreams цомгийн дуунуудын жагсаалт
Hymn for the Weekend
(3)
"Everglow"
(4)
Adventure of a Lifetime
(5)

"Everglow" нь Английн рок Coldplay хамтлагийн бүтээл юм. Everglow нь Coldplay хамтлагийн 7 дахь студи цомог A Head Full of Dreams цомогт багтсан бөгөөд 2015 оны 11-р сарын 26-нд цомгийг сурталчлах "Promotional Single" болж худалдаанд гарч, улмаар 2016 оны 11-р сарын 11-нд A Head Full of Dreams цомгийн албан ёсны 5 дахь сингл болж дэлхий даяар худалдаанд гарсан. Дууны цомогт багтан хувилбарыг Крис Мартины хуучин эхнэр Гвинет Палтроу хамтран дуулсан байдаг.

Дуу бүтээгдсэн түүх[засварлах | кодоор засварлах]

Мартин анх дууныхаа нэрийг интернетэд ашиглагдаж байсан этгээд хэллэгээс олж авсан тухайгаа ярьсан. Зайн Ловтой ярьсан ярилцлагадаа тэрээр дууны нэршлийн талаар тайлбарлахдаа: "Би далайн эрэг дээр нэгэн интернет хэрэглэгчтэй хамт байсан, тэр залуу надад хэлэхдээ 'Yo dude, I was doing this thing the other day man, it gave me this total everglow!' гэж хэлсэн."