Forbes сэтгүүл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үүсгэн байгуулагчийн замнал[засварлах | edit source]

1917 онд Их Британид Bertie Forbes бизнесийн сэтгүүл гаргахаар шийдэж үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд сэтгүүлээ өөрийн нэрээр Forbes гэж нэрлэжээ. Bertie Charles Forbes 1880 онд Шотландад төрсөн бөгөөд 10 хүүхэдтэй айлын зургаа дах хүү болон мэндэлжээ. Bertie Forbes анх Шотландын нэгэн хотод ажиллаж байгаад 1902 онд Өмнөд Африк руу нүүж тэндээ “Natal Mercury” хэмээх сэтгүүлд ажиллаж байгаад удалгүй “Rand Daily Mail”-д ажиллах болжээ. Тэрээр Өмнөд Африкт байхдаа бизнесийн мэдээ сонирхох болов. 1904 онд Форбес Нью Йоркд буцаж ирсэн байна. Тэрээр Нью Йоркд ирээд нэгэн арилжааны сэтгүүл ажиллуулж эхлэв. Форбес хямралын үед аль болохоор зогсонги байдлаас зайлсхийж сэтгүүлээ өрөнд оруулчихгүйг хичээж байсан нь 1943 хүртэл оршин байх нөхцлийг бүрдүүлж өгсөн юм.

1954 онд Bertie Forbes нас барж түүний хүүхдүүд сэтгүүлийг үргэлжлүүлэн гаргах болжээ. Түүний хүү Malcolm сэтгүүлээ хэрхэн авч явахаа сайн мэддэг байсан төдийгүй, 1950 оноос сэтгүүлийн хэвлэгдэх хэмжээ эрс өссөн байна. 1960 оноос хойш ихэнх хэвлэл хямралд орж хэвлэлийн хөгжил суларсан үе байлаа. Malcolm, редактор James Michaels -ийн тусламжтайгаар , сэтгүүлээ хөгжүүлэхийн тулд, бизнесийн ертөнцийг шинжлэн шүүмжилж зөвхөн үүгээр зогсохгүй магтан дуулж эхэлсэн. Энэ бол түүний ажлын ноу-хау байсан юм. 1976 он гэхэд, Forbes сэтгүүл хэвлэгдэх тоогоороо Fortune сэтгүүлээс хол давсан байлаа. 1917 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан Forbes сэтгүүлийн эдийн засгийн буланг Hearst хөтлөн гаргадаг бөгөөд түүний хамтрагч нь Wall Street сэтгүүлийн ерөнхий менежер Walter Drey юм. Drey хэвлэлийн ажил төдийгүй мөнгө санхүүгийн асуудлаар мэргэшсэн асар өндөр мэдлэг туршлагатай хүн байсан учир Форбес түүнийг авч ажиллуулсан гэдэг. Drey бол Forbes компаний дэд ерөнхийлөгч B.C. Форбесыг ахлах редактор байхаас үхэх хүртэл нь түүнд үнэнч байсаар ирсэн байна. Мөн тэрээр B.C. Форбесыг нас барсны дараа ч түүний хоёр хүү болох Bruce Charles Forbes (1916–1964) ба Malcolm Stevenson Forbes (1917–1990) нарт тусалсаар байжээ. Bruce Forbes аавыгаа нас барсны дараа компанийг эзэмшиж байх хугацаандаа сэтгүүлийн маркетингийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан юм. Тэрээр 1954-1964 оны хооронд сэтгүүлийн хэвлэгдэх тоог бараг хоёр дахин нэмсэн.

Форбесын ууган хүү нас барсны дараа Malcolm Stevenson "Steve" Forbes Jr. 1947 онд Forbes сэтгүүлийн Ерөнхийлөгч ба Ахлах удирдах ажилтан болсон. 1961-1999 оны хооронд сэтгүүлийн хянан тохиолдуулагчаар James Michaels ажиллажээ. Forbes Media-гийн ерөнхийлөгч Стив Форбс ба компанийн гүйцэтгэх захирал Тим Форбс хоёр албан тушаалаа орхижээ. Тэдний үүргийг Forbes Media компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болсон Майк Перлис гүйцэтгэх болно гэж Reuters мэдээлэв. Стив Форбс нь захирлуудын зөвлөлийн дарга хэвээр байх ба Forbes сэтгүүлийг гаргадаг Forbes Media-гийн ерөнхий редактор болж байна. Тим Форбс нь Forbes Digital-ийн захирлуудын зөвлөлийг толгойлохоос гадна Forbes Media компанийн захирлуудын зөвлөлд байх ажээ. Тус компанид Тим Форбсийн урилгаар ирсэн Перлис өмнө нь Beliefnet, Huffington Post ба Associated Content төсөлд хөрөнгө оруулж байсан SoftBank Capital банкинд ажиллаж байсан юм. АНУ-д хоёр долоо хоногт нэг удаа гардаг Forbes сэтгүүл 900 мянган хувиар хэвлэгддэг ба сайтын хэрэглэгчид нь 15 сая хүрчээ. Forbes Media нь 1917 онд үүсгэн байгуулагдсан энэ сэтгүүлээс гадна ForbesLife, ForbesWoman сэтгүүлүүдийг гаргаж, www.realclearpolitics.com ба www.realclearsports.com сайтуудыг эзэмшдэг. Forbes өнөөдөр бизнесийн амьдралын булхайг илчлэн шүүмжилдэг хүчирхэг сэтгүүл болсон.

Салбар, хэвлэл нийтлэлүүд[засварлах | edit source]

Forbes сэтгүүлийн харьяанд багтдаг хүмүүсийн амьдралын хэв маягийг тусгасан хэд хэдэн салбар сэтгүүл байдаг. Forbeslife, Forbes Asia-гаас гадна 15-н орны хэл дээр энэхүү сэтгүүл хэвлэгддэг. Steve Forbes өөрийн сэтгүүлийн ажилчдаас гадна Forbes on Fox , Fox телевизийн шоу, Forbes радиогийн сэтгүүлчдийг цалинжуулдаг. Компаний харьяалалд Forbes хурлын зөвлөл, Forbes хөрөнгө оруулалтын зөвлөл, Forbes мэдээллийн зөвлөл зэрэг зөвлөл хэсгүүд багтдаг. 2009 онд Forbes сэтгүүл Энэтхэгт сэтгүүлийнхээ салбарыг нээсэн бөгөөд ForbesWoman салбар сэтгүүлийг гаргаж эхэлсэн. Forbes сэтгүүл урьд нь хэвлэж байсан American Legacy сэтгүүлийг 2007 оны 5 сарын 14-нөөс бие даасан сэтгүүл болгосон. Мөн өмнө нь хэвлэж байсан American Heritage болон Invention & Technology сэтгүүлүүдийн худалдан авагчид цөөрсний улмаас 2007 оны 5 сарын 14-нөөс хэвлэх ажиллагааг түр зогсоосон. Эдгээр сэтгүүлүүдийг Америкийн “Өв уламжлал” хэвлэлийн компани худалдан авсан. Ингээд 2008 оны хавраас сэтгүүлүүд дахин хэвлэгдэж эхэлсэн.

Нийтлэлийн сэдэв[засварлах | edit source]

Долоо хоног тутмын Forbes сэтгүүлд 60 гаруй сэтгүүлчийн өгүүллэг нийтлэгддэг.

Forbes сэтгүүлийн нийтлэлийн сэдэв нь:
       -  Дэлхий дахины  аж үйлдвэр
       -  Хуульчдын сургалт
       -  Эдийн засаг
       -  Банк санхүү
       -  Олон улсын бизнес
       -  Маркетинг
       -  Хууль
       -  Албан татвар
       -  Шинжлэх ухаан
       -  Технологи
       -  Харилцаа холбоо
       -  Хөрөнгө оруулалт
       -  Хувиараа бизнес эрхлэгчдийн мэдээлэл гэх мэтийг тусгадаг.

Уншигчдийн тоо нь 5 саяас хол давсан энэхүү сэтгүүл нь дэлхийн хэмжээний бизнесийн сэтгүүл юм. Forbes бизнесийн сэтгүүл нь сэтгүүл зүйн түүхэнд чухал байр суурь эзэлсэн. Энэ сэтгүүл нь анхны бизнесийн сэтгүүл байсан бөгөөд захиалагчдын ихэнх хувийг бизнесменүүд эзэлж байлаа.

Forbes сайтын тухай[засварлах | edit source]

1996 онд David Churbuck Forbes сэтгүүлийн вэб сайтыг санаачилжээ. 1998 оноос гэмт хэргийн сэтгүүл зүй болон интернэт сэтгүүл зүй олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Сэтгүүлийн сайтад тэрбумтнуудын талаарх маш олон жагсаалтыг төвлөрүүлсэн байдаг бөгөөд тэдний эд хөрөнгө, эдлэн газар төдийгүй баячууд, алдартнуудын амьдралыг дэлгэсэн мэдээллийг тавьсан байдаг. Forbes.com сайтын ажилчид “Дэлхийн бизнесийн лидэрүүдийг манай home page-аас” гэсэн уриатай. Дэлхийд хамгийн олон хүн зочилсон бизнесийн веб сайт бол Forbes.com юм.

Одоогийн ерөнхий захирлаар James J. Spanfeller, ерөнхий редактороор Paul Maidment, гүйцэтгэх редактороор Carl Lavin Michael Noer болон Dan Bigman нар ажиллаж байна. Forbes.com сайтын ажилчид одоо “Дэлхийн бизнесийн лидерүүдийн мэдээлэл” гэсэн шинэ уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоос[засварлах | edit source]

       * Forbes.com Үндсэн сайт
       * Realclearmarkets Салбар сайт 
       * Realclearsports Салбар сайт
       * Realclearpolitics Эдгээр салбар сайтуудад сар бүр 27 мянган хүн зочилдог.