Жеорж Мэйсоны их сургууль
Жорж Мэйсон Их Сургууль
[засварлах | кодоор засварлах]Жорж Мэйсоны Их Сургууль (Англи: George Mason University) бол Америк улсын Fairfax County, Virginia мужид байрлах George Mason нэрэмжит олон нийтийн судалгааны их сургууль юм. Энэхүү их сургууль нь 1949 онд үүсэж байсан ба University of Virginia- гаас 1972 онд салж тусдаа бие даасан их сургууль болсон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]20 дугаар зуун
[засварлах | кодоор засварлах]1949 онд, Тус сургууль нь Washington хотын ойролцоох Хойд Виржиниагийн хотын захын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүд болон оюутнуудад зориулсан сургалтын төв байгуулсан. Эхний үүссэн ангиуд бол: "Government in the Far East, Introduction to International Politics, English Composition, Principles of Economics, Mathematical Analysis, Introduction to Mathematical Statistics, and Principles of Lip Reading". 1952 оны сүүлээр 1,192 сурагчтай болсон.
1956 онд, Virginia General Assembly сургалтын төвийг Northern Virginia, University of Virginia- гийн салбар болсон. Тухайн үед Жон Норвиль Гибсон Финли удирдаж байсан.
1958 онд, албан ёсоор Жорж Мэйсон Коллеж болсон. 1959 онд University of Virginia- гийн тэргүүлэгчид " George Mason College of the University of Virginia" нэрээр тогтмол байхаар сольсон.
1966 онд, Виржинагийн Ерөнхий Зөвлөлийн Александрия хотын төлөөлөгч Жэймс М. Томсон Виржиниагийн их сургуулийн дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоны Коллежийг тус их сургуулийн харьяанд дээд сургууль болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан.
1972 онд, Виржинагийн муж University of Virginia-гаас Жорж Мэйсон Коллежийг салгаж Жорж Мэйсон Их Сургууль (George Mason University) хэмээн нэрлэсэн.
1978 онд, Жорж В. Жонсон дөрөвдөх удирдагчаар сонгогдсон. Түүний удирдсан 18-н жилд Жорж Мэйсон Их Сургууль асар хурдацтайгаар хүрээгээ тэлсэн. 1979 оны дөрөвдүгээр сард Жонсон удирдаж эхлэхээс өмнө Мэйсон Arlington Campus- ийг нээсэн ба мөн докторын зэрэг олгодог байгууллага болсон.
1996 онд, Cornell University -ийн Samuel Curtis Johnson Graduate School of Management дахь эрхлэгч, Alan Merten тавдах удирдагч нь болсон. Тэр энэ их сургууль нь иргэн тойрныхоо нийгэмд хувь нэмрээ оруулах, татах нэмэртэй хэмээн үзэж байв. George Mason дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж, илүү алдартай болж эхлэж байлаа.
21 дүгээр зуун
[засварлах | кодоор засварлах]Alan Merten-ний тэтгэвэрдээ гарсаны дараа Ángel Cabrera 2012 оны 6-р сарын 1-нд зургаа дахь ерөнхийлөгч нь болсон. Ángel Cabrera 2019 оны 7-р сарын 31-нд албан тушаалаасаа огцорч, Georgia Tech компанийн ерөнхийлөгч болсон. Энэ үед Anne B. Holton 2020 оны 6 сарын 30 хүртэл түр ерөнхийлөгчөөр ажилласан.
2020 оны 2 сарын 24-нд, Board Of Visitors Gregory Washington-ийг тус сургуулийн найм дахь ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд тэрээр 2020 оны 7-р сарын 1-нд энэ үүргийг хүлээн авсан.
2020 оны 3-р сарын 23-нд Жорж Мейсон COVID-19 тахлын үед зөвхөн онлайн сургалтанд шилжсэн. Цахим, танхимны ээлжилсэн сургалт нь 2020 оны намар, 2021 оны хавар, 2021 оны намрын улиралд явагдсан бөгөөд энэ үеэр их сургууль онлайн болон биечлэн сургалтыг хослуулан орсон.
Оюутны хотхон
[засварлах | кодоор засварлах]Жорж Мэйсон их сургууль нь АНУ-д дөрвөн оюутаны хотхонтой бөгөөд бүгдээрээ Виржиниад байрладаг. Тус их сургууль нь Өмнөд Солонгост Инчон хотын Сонгдо олон улсын бизнесийн дүүрэгт нэг оюутны хотхонтой.
2005-2009 оны хооронд тус их сургууль Арабын Нэгдсэн Эмират улсын Рас аль-Хайма хотод оюутны байртай байсан.
Arlington The Arlington хотхон, 2022 онд Mason Square хэмээн нэрлэгдсэн Виржиниа мужийн Кларендон бизнесийн дүүрэг, Вашингтон хотын төвөөс 6.4km зайнд байрладаг. Энэ оюутаны хотхон нь 1979 онд хуулийн сургуультай болсноор байгуулагдсан.
Шинжлэх ухаан, технологи
[засварлах | кодоор засварлах]Шинжлэх ухаан, технологи хотхон нь 1997 оны 8-р сарын 25-нд Виржиниа мужийн Манассас -д нээж байсан. 4000 гаруй оюутан биоинформатик, биотехнологи, мэдээллийн технологи, шүүх био шинжлэх ухааны боловсрол, судалгааны хөтөлбөрт хамрагдаж байна. Эрүүл мэнд, фитнесс, амралт зугаалгын чиглэлээр бакалаврын хөтөлбөрүүд байдаг. Дасгал, фитнесс, эрүүл мэнд, газарзүйн мэдээллийн систем, байгууламжийн менежмент зэрэг чиглэлийн хөтөлбөрүүд байдаг.
Смитсониан-Мэйсоны байгаль хамгаалах сургууль
[засварлах | кодоор засварлах]
Энэхүү оюутны байр нь Front Royal, Virginia байрладаг ба Smithsonian Institution-тэй хамтарч ажиллуулдаг. 2011 оны 8 сард нээсэн ба гол чиглэл нь дэлхийн байгаль хамгаалах сургалт юм.
Fairfax
Энэхүү оюутны байр нь George Mason, Virginia байрладаг ба онцлох барилгуудад 30,000 м2 талбай бүхий оюутны холбооны байр, Жонсон төв; Урлагийн төв, 2000 хүний суудалтай концертын танхим; 17,000 м2 урт ба Кимми Нгуен инженерийн барилга; Шинжлэх ухаанд зориулсан Exploratory Hall, Одон орон судлалын ажиглалтын газар; 8,260 м2 багтана.
Мэйсон, Солонгос
[засварлах | кодоор засварлах]
Тус их сургууль нь Өмнөд Солонгост Инчон хотын Сонгдо олон улсын бизнесийн дүүрэгт байрладаг ба 2014 оны 3-р сард нээгдэж байсан. Мэйсон, Солонгос анхны төгсөлт 2017 оны 12-р сард төгсөж байсан.
Оюутнууд бакалаврын зэрэг олгох долоон сургалтанд хамрагдах боломжтой.
Rankings
[засварлах | кодоор засварлах]2024 онд US News & World Report-аас Жорж Мэйсоныг 436 үндэсний их сургуулиас 109-р байранд, Улсын шилдэг сургуулиудад 52-р байранд, Шилдэг үнэ цэнэтэй сургуулиудад 156-д, докторын зэрэг олгодоггүй сургуулиудын шилдэг бакалаврын инженерийн хөтөлбөрөөр 98-д, Nursing 03, Economics-д 114-т тэнцсэн байна. Хамтын ажиллагаа/дадлага хийх чиглэлээр зориулсан шилдэг коллежид 70-р байр, Хамгийн шинэлэг сургуулиудад 25-р байр, Нийгмийн хөдөлгөөнт шилдэг оролцогчдод 82-р байранд орж байсан.