Gobiraptor

Gobiraptor
Гавлын араг яг

Gobiraptor (Гобираптор) - Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хойш 60 км, аймгийн төвөөс 320 км зайд орших Нэмэгт уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсныг мэдээллээ.

Цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах шинэ төрөл зүйлийг “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн байна.


Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоожээ.


Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ. Энэ нь түүнийг ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр хооллодог гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл хагалж, буталж хэрэглэдэг хоол хүнс гол тэжээл нь байжээ.


Гобирапторын энэхүү өвөрмөц идэш тэжээлийн “стратеги” нь түүнийг бусад төрөл зүйлээсээ ялгарч, эволюцийн явцад шалгарч үлдэх боломжийг олгосон гэж эрдэмтэд дүгнэсэн байна.