Jump to content

Google Ном

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Google Ном (Англи: Google Books, Google Print, Project Ocean)- Америкийн олон улсын корпорац болох Google-ийн 2004 онд эхлүүлсэн, сая сая хэвлэмэл бүтээлийг цахим хэлбэрт оруулж, онлайнаар нийтэд хүргэх зорилготой томоохон төсөл юм. Гол санаа нь хэвлэсэн бүх номыг онлайнаар унших, хайх боломжтой болгож, хэрэглэгчдэд хязгааргүй мэдлэг олж авах боломжийг бүрдүүлэх явдал юм. 2010 онд Google дэлхий даяар 129 сая гаруй хэвлэмэл бүтээл байгааг тооцоолсноо зарласан бөгөөд тус компани 10 жилийн дотор бүрэн цахим хэлбэрт оруулахаар төлөвлөжээ.

Цуглуулгын ихэнх хэсгийг Их сургуулиудын номын сангуудаас цахим хэлбэрт оруулсан. Номуудад үнэгүй хандахын оронд их сургуулиуд үнэгүй цахим хуулбарыг хүлээн авсан бөгөөд Google нь хайлтын системээ сайжруулж, цогц цахим цуглуулга бүтээх нөөцийг хүлээн авсан. Тус компани Мичиганы Их Сургууль, Харвард, Стэнфорд, Оксфордын Их сургуулиудын номын сангууд, мөн Нью-Йоркийн нийтийн номын сан зэрэг 40 гаруй томоохон номын сантай хамтран ажилласан юм. Цуглуулгын зарим хэсгийг хэвлэн нийтлэгчид болон зохиолчдоос авсан бөгөөд тэд Google-д контент зар сурталчилгаанаас олох орлого эсвэл цахим номын эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас борлуулалтыг нэмэгдүүлэхийн оронд материалыг цахим хэлбэрт оруулах зөвшөөрөл олгосон.