Hyundai Motor Group
Hyundai Motor Group, «Хёндэ Мотор Групп» — Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэлд гол сонирхолоо чиглүүлсэн аж үйлдвэрлэлийн конгломерат юм. 1998 онд дампуурлаа зарласан Kia Motor компанийг Hyundai Motor залгиж, дараа нь Hyundai Group-ийн автомашины эд анги, ган үйлдвэрлэдэг зарим охин компаниуд болон барилгын компаниудыг түүн рүү нэгтгэж байгуулагдсан байна.

Компанийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]- Hyundai Motor Company — 1967 онд байгуулагдсан, автомашин үйлдвэрлэл эрхэлдэг; ашиг 117,6 их наяд вон ($99,2 тэрбум).
- Kia — 1944 онд байгуулагдсан, автомашин үйлдвэрлэл эрхэлдэг, 1998 онд группт нэгдсэн; ашиг 69,9 их наяд вон ($59,0 тэрбум).
- Hyundai Steel — 1953 онд байгуулагдсан, ган хайлшийн компани, 1987 оноос Hyundai группд орсон; жилд 20 сая тонн ган үйлдвэрлэдэг, ашиг 22,85 их наяд вон ($19,3 тэрбум).
- Hyundai BNG Steel — 1966 онд байгуулагдсан, ган хайлш үйлдвэрлэдэг; зэвэрдэггүй гангар хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ашиг 856 тэрбум вон ($ 700 сая).
- Hyundai Special Steel — 1979 онд байгуулагдсан ган хайлшийн компани.
- Hyundai Rotem — 1999 онд байгуулагдсан, вагон үйлдвэрлэл болон цэргийн компани; хурдны галт тэрэг, метроны вагон, трамбай, мөн түүнчлэн танк болон аж үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг; ашиг 2,87 их наяд вон ($2,4 тэрбум).
- Hyundai Engineering and Construction — 1947 онд байгуулагдсан барилгын компани; орон сууц болон аж үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийн барилга, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам; ашиг 18,1 их наяд вон ($15,2 тэрбум).
- Hyundai Engineering (HEC) — 1974 онд байгуулагдсан барилга-инженерийн компани; хими болон бусад аж үйлдвэрийн барилга, цахилгаан станц, орон сууцны барилга эрхэлдэг; ашиг 7,36 их наяд вон ($6,2 тэрбум).
- Hyundai Engineering & Steel Industries — 2001 онд байгуулагдсан барилгын компани; гангаар хийсэн гүүр барилга, далайн платформ болон салхины цахилгаан станц, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл эрхэлдэг, ашиг $235 сая.
- Hyundai Architects & Engineers Associates — 2001 онд байгуулагдсан архитектур-барилгын компани; барилгын зураг төсөл гаргах, хотын төлөвлөлт хийх, барилгын ажилд хяналт тавих ажил эрхэлдэг.
- Hyundai City Corporation — 2007 онд байгуулагдсан барилга-инженерийн компани; Тэан мужид 15.46 км² талбай бүхий Тэан аялал жуулчлал, чөлөөт цагийн хотыг барьж байна.
- Hyundai Mobis — 1977 онд байгуулагдсан, автомашины сэлбэг үйлдвэрлэгч компани; ашиг 41,7 их наяд вон ($35,2 тэрбум).
- Hyundai Transys — 1994 онд байгуулагдсан автомашины сэлбэг үйлдвэрлэгч (коропка, суудал); 11 оронд 33 үйлдвэртэй, ашиг 8,14 их наяд вон ($6,9 тэрбум).
- Hyundai Wia — 1976 онд байгуулагдсан, хөдөлгүүр, цэргийн техник үйлдвэрлэдэг компани; ашиг 7,53 их наяд вон ($6,4 тэрбум).
- Hyundai MSEAT — автомашины сэлбэг, эд анги үйлдвэрлэгч (сандал суудал).
- Hyundai KEFICO — 1987 онд байгуулагдсан автомашины сэлбэг үйлдвэрлэгч (электроник); ашиг 2,03 их наяд вон ($1,7 тэрбум).
- Hyundai IHL — 1993 онд байгуулагдсан автомашины сэлбэг, эд анги үйлдвэрлэгч (арын гэрэл, манангийн гэрэл) компани.
- Hyundai PARTECS — 2005 онд байгуулагдсан Hyundai болон Kia компанийн үйлдвэрлэхээ больсон автомашины эд анги үйлдвэрлэгч компани.
- Hyundai Capital — 1993 онд байгуулагдсан санхүүгийн компани; автомашины зээл, ипотек зээл 11 улс оронд эрхэлдэг, актив нь 86 их наяд вон ($73 тэрбум), ашиг 3,2 их наяд вон ($2,7 тэрбум).
- Hyundai Card — 2001 онд Diners Club-ын суурин дээр байгуулагдсан санхүүгийн зээлийн карт гаргаж үйлчилдэг компани.
- Hyundai Commercial —2007 онд Hyundai Capital-аас салж байгуулагдсан санхүүгийн үйлчилгээний компани; арилжааны зээл, хөрөнгө 125 их наяд вон (106 тэрбум доллар), орлого 1.62 их наяд вон (1.4 тэрбум доллар).
- Hyundai Motor Securities — 2008 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын үнэт цаасны арилжаа эрхэлдэг компани; ашиг 658 тэрбум вон ($0,56 итэрбум), актив 8,81 их наяд вон ($7,4 тэрбум).
- Hyundai Glovis — 2001 онд байгуулагдсан тээврийн компани; автомашин, эд анги болон бусад бараа нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд орлого нь 21.8 их наяд вон (18.4 тэрбум доллар).
- Innocean Worldwide — 2005 оны маркетинг, холбооны компани; томоохон олон улсын арга хэмжээ зохион байгуулдаг (үзэсгэлэн, спорт тэмцээн), 21 оронд төлөөлөлтэй; ашиг 1,5 их наяд вон ($1,3 тэрбум).
- Haevichi Hotel & Resort — 2000 онд байгуулагдсан аялал жуулчлалын компани; Зочид буудал, ресторан, кондоминим, гольф-клуб зэргийг эрхэлдэг.
- Hyundai AutoEver — 2000 онд байгуулагдсан автомашины програм хангамж эрхэлдэг компани.
- Hyundai NGV — 2000 онд байгуулагдсан эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлдэг бөгөөд боловсон хүчин бэлтгэдэг компани.
- Hyundai Farm Land & Development Company — 2005 онд байгуулагдсан хөдөө аж ахуйн компани; цагаан будаа, үхрийн мах болон буусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Үүсгэн байгуулагдсанаасаа хойш уг бүлгийг Чун Монг-кү удирдаж ирсэн; 2020 онд тэрээр хүндэт дарга болсон бөгөөд түүний хүү Эйсунг нь ТУЗ-ийн дарга болсон.
Сон Эй-сун (Chung Eui-sun, 1970 оны 10-р сарын 18-нд төрсөн) 2020 оны 10-р сараас хойш ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Тэрээр Солонгосын Их Сургууль, Сан Францискогийн Их Сургуулийг төгссөн. 1997-1999 онд тэрээр Японы Иточу компаний Нью-Йорк дахь салбарт ажиллаж, дараа нь Hyundai, Kia компаниудад янз бүрийн албан тушаал хашиж байжээ. Forbes сэтгүүл түүний цэвэр хөрөнгийг 2022 онд 2.6 тэрбум доллар гэж тооцоолжээ.