III Вахтанг

III Вахтанг (гүрж. ვახტანგ III, 1278 онд төрсөн—1308 онд нас барсан) — Зүүн Гүржийн хан (1298, 1302 — 1308). Багратион угсааны II Деметре ханы хүү.
1289 онд Газан хаан хааны эсрэг боссон VIII Давидтай сөргөлдөхийн тулд 20 настай Вахтангийг хаан болгожээ. Зүүн Гүрж нь хаадын үеэл Микель, Константин нар захирч байсан Баруун Гүржийн нэгэн адил хаанчлалын байдалд байсан. Ийнхүү Монголчууд гүржийн газар нутгийг нэг улс болгон нэгтгэх боломжийг үгүй болгож, хааны угсааныхныг бие биенийх нь эсрэг чиглүүлж чадсан юм.
1302 онд Газан хаан III Вахтанг ханыг дахин Гүржийн хан болгосон ажээ.
1299 оноос III Вахтанг Гүржийн армийн хамт монголчуудын санаачилсан эхлээд Египетийн эсрэг, дараа нь Гилакийн эсрэг (1306) дайнд оролцсон юм.
III Вахтанг 1308 онд нас барсан бөгөөд хаан ширээг түүний дүү VIII Давид залгамжлан авсан байна.